x

В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвсэл" байгуулах тухай хэлэлцлээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй агаарын довтолгооноос хамгаалах цогцолборын пуужингуудыг нэн яаралтай нийлүүлэх шаардлагатай байгаа талаар хэлэлцсэн тухайгаа мягмар гаригт Telegram сувгаараа мэдээлжээ.

Тэрбээр Туркийн нийслэл Анкара хотноо болж буй Умард Атлантын эвслийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулсан Батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлийн чуулганд оролцож үг хэлэв. 

"Оросын цэргүүд Украины хот, суурингуудад цохилт өгсний улмаас учраад буй хохирлын талаар Маркт мэдээллээ. Үүнээс гадна эвслийн гишүүн орнууд PURL хөтөлбөрт нэмэлт хандив оруулж байгаа тухай болон "баллистик пуужингаас хамгаалах эвсэл" байгуулах асуудлыг тусгайлан хэлэлцсэн" хэмээн В.Зеленский онцолсон байна. В.Зеленский, М.Рютте нар мөн зэвсэг хамтран үйлдвэрлэх болон НАТО-гийн гишүүн орнууд болон Украин хоорондын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлыг хөндөн ярилцжээ.

"Европ тив пуужингийн довтолгооноос хамгаалах систем болон уг системийн пуужингуудыг үйлдвэрлэх чадавхтай болох нэн шаардлагатай байна" гэж Украины удирдагч онцлоод агаарын довтолгооноос хамгаалах "Patriot" цогцолборын одоогийн үйлдвэрлэл өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тул энэ нөхцөл байдалд шуурхай хариу арга хэмжээ авах ёстой гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Америкийн талтай уг цогцолборыг үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн талаар хэлэлцсэнээ дурдсан байна.

Анкарад болсон уулзалтын үеэр В.Зеленский мөн Украиныг НАТО-д элсүүлэх асуудлыг дахин хөндөж, "Украинтай НАТО бол ирээдүйн эвсэл мөн" хэмээн мэдэгджээ. Харин Д.Трамдын засаг захиргаа Украиныг энэ зорилгоосоо татгалзах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэдэнтээ илэрхийлээд байгаа юм. 

М.Рютте Атлантын далай дамнасан батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлд "хувьсгал" хийхийг уриалав

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга М.Рютте Орос, Хятад, Умард Солонгосоос учирч буй аюул заналтай холбогдуулан Атлантын далай дамнасан батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлд "хувьсгал" хийхийг уриалжээ. Үүний тулд урт хугацааны захиалгуудыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг эрс өсгөх, хүнд суртлыг багасгах шаардлагатайг онцолсон байна.

"Батлан хамгаалахын аж үйлдвэрийн салбар эрсдэл хүлээхэд бэлэн байх ёстой. Эрэлт асар их бий гэдгийг та бүхэн мэдэж байгаа" хэмээн тэрбээр батлан хамгаалах салбарын төлөөлөгчдөд хандан хэлжээ.

НАТО-гийн дээд хэмжээний уулзалт долоодугаар сарын 7-8-ны өдрүүдэд Анкара хотноо болж байна. Энэ удаагийн уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц зэрэг тус эвслийн бүх 32 гишүүн орны удирдагчид оролцож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 16 цаг 4 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 17 цаг 0 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 17 цаг 4 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 17 цаг 12 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 19 цаг 29 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 22 цаг 37 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 23 цаг 10 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 23 цаг 16 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 23 цаг 21 мин Шатахууны хямрал ба бодит байдал 23 цаг 31 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 23 цаг 44 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл 23 цаг 52 мин Байгаль эхийн хилэн Өчигдөр 11 цаг 03 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө Өчигдөр 10 цаг 51 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов Өчигдөр 10 цаг 47 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ Өчигдөр 10 цаг 40 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … Өчигдөр 10 цаг 31 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоотой ажилласан Уржигдар 15 цаг 44 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ
Top