x

АТГ-ын удирдлагууд ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцов

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал Олон улсын валютын сан (ОУВС)-гийн Ази, Номхон далайн газрын дэд захирал, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч ноён Тахсин Саади тэргүүтэй төлөөлөгчидтэй 2026 оны 6 дугаар сарын 16-ны өдөр уулзаж санал солилцов.

ОУВС нь Дүрмийн IV заалтын хүрээнд гишүүн орнуудын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалд үнэлгээ хийх, макро эдийн засгийн эрсдэл, эмзэг байдлыг тодорхойлох, цаашдын бодлогын зөвлөмж боловсруулах зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай тогтмол зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулдаг. ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсэг 2026 оны 6 дугаар сарын 10-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж, Дүрмийн IV заалтын дагуух ээлжит зөвлөлдөх уулзалтаа Авлигатай тэмцэх газарт хийсэн юм.

Уулзалтын үеэр авлига нь зөвхөн хууль сахиулах байгууллагын асуудал бус, эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын орчин, төсвийн үр ашиг, төрийн үйлчилгээний чанар, иргэдийн төрд итгэх итгэлтэй шууд холбоотой засаглалын тулгамдсан асуудал болохыг онцлон тэмдэглэв.

Мөн сүүлийн жилүүдэд Монгол Улсад авлигатай тэмцэх чиглэлээр гарч буй ахиц дэвшил, тухайлбал нүүрсний хэрэг, Хөгжлийн банкны хэрэг зэрэг олон нийтийн анхаарал татсан томоохон хэргүүдийг шалган шийдвэрлэх ажиллагаанд Авлигатай тэмцэх газар бусад хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж, улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгийг илрүүлэх, хариуцлага тооцох чиглэлээр бодит үр дүн гаргаж буй талаар мэдээлэл өгсөн юм.

Авлигатай тэмцэх газар нь мөрдөн шалгах чиг үүргээс гадна авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах, байгууллагын засаглал, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр бодлогын болон институтийн шинэчлэлийг хэрэгжүүлж байгааг танилцууллаа.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлаас баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр (2023-2030)-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, төрийн албаны шударга байдал, цахим засаглал, иргэний оролцоо, хувийн хэвшлийн комплаенсын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.

Мөн улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, төрийн өмчит компанийн засаглал, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулах, шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг асуудал нь цаашдын шинэчлэлийн тэргүүлэх чиглэл хэвээр байгааг талууд онцлон тэмдэглэж, харилцан санал солилцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна 1 цаг 20 мин АТГ-ын удирдлагууд ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцов 1 цаг 21 мин Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин замын бүтээн байгуулалт 75 хувьтай байна 1 цаг 22 мин G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохиролцлоо 2 цаг 20 мин Л.Месси ДАШТ-д хет-трик хийж, бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүллээ 2 цаг 20 мин 2026 оны ДАШТ-ий тасалбарын үнэ хэт өссөнд Мексикийн Ерөнхийлөгч шүүмжлэлтэй хандлаа 2 цаг 22 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын тов, байршлыг танилцууллаа 2 цаг 24 мин Сонгинохайрхан дүүрэгт "Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв" ашиглалтад орлоо 2 цаг 25 мин Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт 21 боллоо 2 цаг 25 мин Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх нь УИХ-д байгаа 4 цаг 4 мин Ш.Энхийн-Од NBA-ийн драфтын өмнө "Даллас Маверикс" багийн бэлтгэлд оролцлоо 4 цаг 34 мин “Хуванцаргүй COP17” аяны хүрээнд тогтвортой сав баглаа боодлын форум боллоо 4 цаг 35 мин Цагдаагийн байгууллагад 2024 дуудлага бүртгэгдэж, 17 хэргийг илрүүлжээ 4 цаг 37 мин Жүдо бөхийн Улаанбаатарын "Их дуулга" тэмцээн болно 4 цаг 38 мин Отгонтэнгэр хайрхны тахилгад 44 мянган иргэн оролцож байна 4 цаг 38 мин “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хийж чадлаа 5 цаг 12 мин Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Италид эхэллээ 6 цаг 21 мин Нийслэл болон орон нутгийн музейн төлбөр тооцоог бүрэн цахимжууллаа 6 цаг 24 мин Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжилтөд өртжээ 6 цаг 25 мин Засгийн газрын ээлжит хуралдаанаар төсвийн гүйцэтгэл, хуулийн төслүүдийг хэлэлцэж байна 6 цаг 26 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тог... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,... Ж.Баярмаа: Татвар бууруулна, эдийн засгаа сэргээнэ гэвэл ХХО...
Top