Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 13-15-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Тус айлчлал Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар товлогдсон гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.



