x

Орон сууцжуулалтын болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.11/ Улсын Их Хурлын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Орон сууцжуулалтын тухай, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд зөвхөн барилгын салбарын аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр байсан асуудлыг төрөөс зөв бодлогоор дэмжих зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулсан гэдгийг салбарын сайд онцлоод, төр, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк, Үндэсний орон сууцны корпорацийн аль нь ч хувийн аж ахуйн нэгжүүдтэй өрсөлдөхгүй гэдгийг тодотгож байлаа.

 

Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл

Улаанбаатар хотод амьдарч буй өрхүүдийн 55.9 хувь буюу 265,802 нь гэр хорооллын бүсэд, дэд бүтцийн шаардлага хангаагүй байшин, гэр, сууцанд амьдарч хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийг бий болгож буй аж. Нөгөө талаас орон сууцны үнийн бүтцэд газар, дэд бүтцийн зардал 18-32, барилгын өөрийн өртөг 40-49, банк, санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн зардал 14-20, хөрөнгө оруулагчийн ашиг 16-30 хувийн нөлөөтэй байгаа юм байна. Орон сууцны хүртээмж орлогын түвшнээс ихээхэн хамаарч бага, дунд орлоготой иргэд орон сууц худалдан авах, урьдчилгаа төлбөр бүрдүүлэх боломж хязгаарлагдмал байгаа тул уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийн зорилго нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, тэдний худалдан авах чадвар, бодит орлогод нийцсэн орон сууц болон орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон сууцны нийлүүлэлт, санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх замаар салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн байна.

 

Төсөл нь нийт 7 бүлэг, 30 зүйлтэй бөгөөд орон сууцжуулах үйл ажиллагааны зарчмыг тогтоож, төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, хот байгуулалтын төлөвлөлттэй уялдуулах, дунд хугацааны болон жилийн төлөвлөлтийг боловсруулж хэрэгжүүлэх, иргэдийн орлогын түвшин, амьжиргааны нөхцөлд үндэслэн нийгмийн, хөлсний, хөлслөөд өмчлөх зэрэг орон сууцжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага болон орон нутгийн байгууллагын бүрэн эрхийг тодорхойлох, улмаар үйл ажиллагааг хэрэгжүүлэх “Үндэсний орон сууцны корпораци” болон “Орон сууцны корпораци”-ийн эрх зүйн байдал, санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлох үндсэн зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар орон сууцжуулах бодлого нэгдсэн тогтолцоотой болж, орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлт нэмэгдэхийн зэрэгцээ барилга, дэд бүтцийн салбарын үйл ажиллагаа идэвхжин ажлын байр нэмэгдэх, гэр хорооллын бүсийн орон сууцжуулалт эрчимжиж агаар, хөрсний бохирдол буурах, хөрөнгийн зах зээлд орон сууцны санхүүжилтийн шинэ хэрэгслүүд нэвтрэх боломж бүрдэх, улмаар бага, дунд орлоготой болон зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах бодит нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

 

Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төсөл

Орон сууцны санхүүжилтийн бодлогыг тогтвортой, хариуцлагатай, мэргэжлийн институтийн тогтолцоонд хэрэгжүүлэх шаардлагын хүрээнд энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийн зорилго нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалах хүрээнд тэдний худалдан авах чадвар, бодит орлогод нийцсэн орон сууц худалдан авах боломж, сонголтыг өргөжүүлэх, орон сууцны санхүүжилтийн хүртээмж, өрсөлдөөн, үр ашгийг нэмэгдүүлэх, бага өртөгтэй санхүүжилтийн хүртээмжийг хамгаалах, улмаар үндэсний эдийн засагт орон сууцны салбарын тогтвортой, зохистой тогтолцоог бүрдүүлэх замаар хөгжлийг дэмжихэд чиглэжээ.

Хуулийн төсөл нь нийт 7 бүлэг, 29 зүйлтэй бөгөөд орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны үйл ажиллагааг Банкны тухай хуульд заасан банкны ердийн үйл ажиллагаанаас тодорхой ялгаж, тусгайлсан мандаттай байхаар зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, банкнаас бусад хуулийн этгээд, иргэний мөнгөн хөрөнгийг хадгалах, банкнаас бусад этгээдэд зээл олгох, аливаа банканд давуу байдал бий болгох хэлцэл хийх, улс төрийн нам, эвсэлд хандив өгөх зэрэг үйл ажиллагааг хориглосон нь байгууллагын зорилгыг гажуудуулах, төрийн бодлогын санхүүжилтийг арилжааны бусад эрсдэлд ашиглах, сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх эрх зүйн хамгаалалт болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

Мөн төсөлд ипотекийн зээлийн эх үүсвэрийг урт хугацаанд тогтвортой, төрөлжсөн байх зохицуулалт, хууль эрх зүйн үндэслэлийг тусгасан байна. Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк нь үнэт цаас гаргах, олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагчдаас эх үүсвэр татах, орон сууцны зээлээр баталгаажсан санхүүгийн хэрэгсэл худалдан авах замаар банкуудад санхүүжилт олгоно. Ингэснээр банкны салбарын эх үүсвэрийн хугацааны зөрүү, хөрвөх чадварын эрсдэлийг бууруулж, ипотекийн зээлийн нийлүүлэлтийг илүү тогтвортой болгох ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орон сууцжуулалтын болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 9 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа 1 цаг 10 мин Сангийн яам АХБ-ны төлөөлөгчидтэй хилийн боомтын шинэчлэлийн асуудлаар уулзлаа 1 цаг 11 мин "Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 4 цаг 50 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 4 цаг 58 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 5 цаг 1 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 5 цаг 2 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 7 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 7 цаг 22 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 7 цаг 39 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 7 цаг 40 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 7 цаг 41 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 7 цаг 43 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 7 цаг 49 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 10 цаг 7 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 10 цаг 9 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 10 цаг 10 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 10 цаг 11 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 11 цаг 49 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 12 цаг 11 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top