x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна. Уулзалтад ХХААХҮ-ийн салбарын 200 шахам ахмад ажилтан, мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэлийн төлөөлөл бүхий 800 орчим салбарын мэргэжилтэн, албан хаагчид оролцож буй юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тэргүүнээр ажиллаж буй хугацаанд хэрэгжүүлсэн ажил, "Хүнсний хувьсгал", "Цагаан алт", "Тэрбум мод" зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийн үр дүн, гадаад харилцаа, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулж байна.

Уулзалтаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хэлсэн үгэндээ Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнүүд салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үйлдвэрлэгчдийг бодлогын болон санхүүгийн дэмжлэгээр хангахад түүхэн үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо.

Тэрбээр "Хүнсний хангамж, аюулгүй байдал", "Цагаан алт" хөдөлгөөнүүдийн хүрээнд бий болсон үр дүнг дараагийн шатанд гаргаж, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь салбарын хөгжлийн гол зорилт болохыг тэмдэглэв.

"Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2026 онд ноолуурын үйлдвэрлэлд 450 тэрбум төгрөг, ноосны үйлдвэрлэлд 50 тэрбум төгрөг, арьс ширний үйлдвэрлэлд 35 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгож байгаа бөгөөд үүний үр дүнд хаврын бэлтгэлийн хүрээнд 5000 орчим тонн ноолуурыг малчдаас худалдан авч, үндэсний боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлээд байна.

Мөн малчдын эрсдэлийг бууруулж, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд 1000 гаруй багт ногоон тэжээл тариалах "НУТАГТАА ЭЗЭН 100:1000" төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Түүнчлэн "Хүнсний хангамж, аюулгүй байдал", "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд тавигдсан бааз, суурь, амжилтыг улам өргөжүүлж, дараагийн шинэ шатны зорилтыг тодорхойлж, цаг алдалгүй хэрэгжүүлэх нь манай салбарын ирээдүйн хөгжлийн хурдасгуур, үндэсний үйлдвэрлэлийг дэлхийн түвшинд гаргах чухал хөшүүрэг болохыг сайд онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 1 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 1 цаг 21 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 1 цаг 38 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 1 цаг 39 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 1 цаг 40 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 1 цаг 42 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 1 цаг 48 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 4 цаг 6 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 4 цаг 8 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 4 цаг 9 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 4 цаг 10 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 5 цаг 48 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 6 цаг 10 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 6 цаг 15 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 6 цаг 20 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 6 цаг 32 мин Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно 6 цаг 39 мин Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... 6 цаг 46 мин МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 20 цаг 54 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 20 цаг 55 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top