Болгарын Инновац, цахим шилжилтийн сайд Иван Василев Люксембург хотноо мягмар гарагт болсон Европын Холбооны Тээвэр, харилцаа холбоо, эрчим хүчний зөвлөлийн ээлжит хуралд оролцож, улс орныхоо баримталж буй байр суурийг танилцуулжээ.
Энэ удаагийн хурлын үеэр сайд нар цахим шилжилт, кибер аюулгүй байдал, цахим холболт болон Европын Холбооны технологийн хараат бус байдалтай холбоотой гол асуудлуудыг хэлэлцсэн байна.
Болгар улс "Европын бизнесийн цахим хэтэвч"-ийг бий болгох тухай зохицуулалтад нийтлэг баримтлалыг мөрдөх тухай Зөвлөлийн шийдвэрийг дэмжсэн байна.
Төрийн байгууллагуудын технологийн хараат бус байдлын асуудлаар сайд Иван Василев үг хэлэхдээ аюулгүй, найдвартай цахим дэд бүтцийг хөгжүүлэх, үүлэн үйлчилгээ болон хиймэл оюуны салбар дахь Европын чадавхыг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцолсон байна. Мөн Европын Холбооны технологийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийн тулд гишүүн орнууд, судалгааны байгууллагууд болон аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг уялдуулах шаардлагатай байгааг дурджээ.
Тэрбээр онцлох санаачилгуудын нэгээр Болгарын хиймэл оюуны үйлдвэр байгуулах BRAIN++ төслийг нэрлэсэн байна.



