x

Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2026 оны зургаадугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай уулзаж, төр, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудитын явцад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал илэрвэл прокурорын байгууллагад шалгуулахаар шилжүүлдэг. 2023 оноос 2026 оны эхний хагас жилийн байдлаар нийт 92,537.4 сая төгрөгийн 74 асуудлыг прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Үүнээс 2,466.8 сая төгрөгийн 7 асуудалд хэрэг нээхээс татгалзаж, 54.5 сая төгрөгийн 1 асуудлыг хэрэгсэхгүй болгосон байна. Харин 62 мэдээлэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажиллагаа үргэлжилж байгаа бол 4 асуудалд яллах дүгнэлт үйлдэн шүүхийн шатанд шилжүүлжээ.

Уулзалтын үеэр Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2023 оноос хойш шийдвэрлэгдээгүй, удааширсан хэргүүдэд анхаарах, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан болон хэрэгсэхгүй болгосон тогтоолын хувийг Үндэсний аудитын газарт ирүүлэх, дээд шатны прокурорт гомдол гаргах эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөндөв.

Мөн прокурорын байгууллагад шилжүүлсэн асуудлуудын шийдвэрлэлтийн явцын мэдээллийг хагас болон бүтэн жилээр Үндэсний аудитын газарт тогтмол ирүүлэх санал тавилаа.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд зааснаар төрд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хүлээдэг. Төрийн аудитын байгууллага энэ чиглэлээр хяналт тавин ажиллаж байгаа ч 2026 оны эхний улирлын байдлаар 7,256.9 тэрбум төгрөгийн дүн бүхий 138 аудитын шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй, мөн хугацаа хэтэрсэн 292,367.0 тэрбум төгрөгийн 708 төлбөрийн актын үлдэгдэл төлөгдөөгүй байгаа талаар уулзалтын үеэр ярилцав.

Иймд хүчин төгөлдөр болсон төлбөрийн акттай холбоотой мэдээллийг прокурорын байгууллагад хүргүүлж, шаардлагатай тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх саналыг албан ёсоор тавьсан байна.

Түүнчлэн хүчин төгөлдөр болсон төлбөрийн актын гүйцэтгэлийг шүүхээр баталгаажуулж, шүүгчийн захирамжаар гүйцэтгэх хуудас олгох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн хүсэв.

Уулзалтын төгсгөлд талууд дээрх асуудлаар хамтран ажиллахаар тохиролцлоо.

Уулзалтад Улсын ерөнхий прокурорын газрын туслах прокурор, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Чулуунбат, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Хүний эрхийн бодлогын газрын дарга Э.Энхбат, Үндэсний аудитын газрын Тамгын дарга, тэргүүлэх аудитор Б.Бундхорол, Аудитын шийдвэрийн хэрэгжилтийн газрын захирал, тэргүүлэх аудитор Ч.Цэвэгдорж, аудитын менежер Н.Анхбаяр, Тамгын газрын Хууль, эрх зүй, ил тод байдал хариуцсан албаны менежер Б.Ариунзаяа нар оролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 1 цаг 9 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 1 цаг 10 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 1 цаг 16 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 1 цаг 18 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 1 цаг 20 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 4 цаг 33 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 4 цаг 36 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 4 цаг 37 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 4 цаг 37 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 4 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 4 цаг 40 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 4 цаг 40 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 4 цаг 40 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 4 цаг 41 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ 4 цаг 43 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ 8 цаг 2 мин Польш улс бага сургуулийн сурагчдыг гар утас ашиглахыг хориглоно 8 цаг 10 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 8 цаг 11 мин Түрээсийн мопед, скүүтерийг өнөөдрөөс түр хугацаанд хориглолоо 8 цаг 13 мин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Умард Солонгост айлчилна 8 цаг 13 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин г... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ... "Microsoft" компани хиймэл оюуны тусламжтай бүтээсэн "Majora... Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах чуулганы хүрээнд залуу э... Сургууль цэцэрлэг амрахаар бага насны хүүхдийн осол гэмтэл н...
Top