x

Монголын хүндийг өргөлтийн шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо

Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Гандинагар хотод боллоо.

Энэ удаагийн тэмцээнд 28 орны 250 гаруй тамирчин оролцсон бол манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Мартын удирдлагад эмэгтэйчүүдийн 63 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Хонгорзул, +86 кг-д дэд мастер Г.Чинболор, эрэгтэйчүүдийн 79 кг-д спортын мастер И.Амарсанаа, 88 кг-д У.Мөнхбаяр өрсөлдөөд эх орондоо ирлээ.

Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 86 кг-ын жинд өрсөлдсөн үндэсний шигшээ баг, Спортын төв сургуулийн сурагч Г.Чинболор огцмоор 81 кг, 86 кг, 88 кг, түлхэлттэйгээр 103 кг, 108 кг, 112 кг, нийлбэр дүнгээр 200 кг-ыг өргөснөөр “А” группт өрсөлдсөн 11 тамирчнаас VI байр шалгарчээ. Тэгвэл эмэгтэйчүүдийн 63 кг-д үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Хонгорзул огцомоор 83 кг, 86 кг, 89 кг, түлхэлттэйгээр 107 кг, 113 кг, 117 кг, нийбэл дүнгээр 206 кг-ыг өргөж, мөн VI байр эзэлсэн байна.

Харин эрэгтэйчүүдээс 94 кг-д үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, 30-р сургуулийн сурагч тамирчин, спортын мастер У.Мөнхбаяр огцмоор 123, түлхэлттэйгээр 151, нийлбэрээр 274 кг-ыг өргөжээ. Ингэснээр өнгөрсөн жилийн долоодугаар сард Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд өргөсөн 236 кг-аа 38 кг-аар ахиулсан байна. Мөн “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер И.Амарсанаа 79 кг-д огцмоор 108 кг, 113 кг, 118 кг, түлхэлттэйгээр 126 кг, 128 кг, нийлбэрээр 246 кг-ыг өргөж, X байр эзэлсэн байна.

Монголын хүндийг өргөлтийн холбооноос өнгөрсөн хоёрдугаар сард шигшээ багаа шинээр бүрдүүлсэн бөгөөд шинэ бүрэлдэхүүнтэй шигшээ баг анхны олон улсын тэмцээндээ оролцлоо.


 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 1 цаг 27 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 1 цаг 28 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 1 цаг 29 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 1 цаг 31 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 1 цаг 40 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 4 цаг 17 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 4 цаг 19 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 4 цаг 20 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 21 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 5 цаг 52 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 5 цаг 53 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 5 цаг 55 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 6 цаг 14 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 6 цаг 29 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 6 цаг 35 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 8 цаг 3 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 8 цаг 5 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 8 цаг 5 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 8 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 8 цаг 8 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top