x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзлаа

Mонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгч нартай уулзалт хийж байна. Энэхүү уулзалтыг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат үг хэллээ.

Тэрбээр өнөөдрийн үйл ажиллагаа зөвхөн нэг салбарын асуудал биш, харин хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэнд, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, соёлын өвийн тухай чухал уулзалт юм гэдгийг онцлов. Мөн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөгжил зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр хэмжигдэхгүй, илүү аюулгүй, илүү хариуцлагатай, илүү үндэсний онцлогтой, илүү өрсөлдөх чадвартай салбар бий болгох тухай ярих ёстой гэлээ.

Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг зөвхөн дотоодын хэрэглээний зах зээл гэж харахгүй, харин үндэсний онцлог, соёл, чанар, аюулгүй байдал, зочломтгой үйлчилгээ хосолсон экспортын чадамжтай салбар болгож хөгжүүлэх нь чухал гэдгийг сайд Ц.Идэрбат хэлсэн үгэндээ дурдлаа.

Монгол Улсад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2024 оны жилийн эцсийн байдлаар энэ чиглэлээр 2,923 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 64.1 хувь нь Улаанбаатар хотод төвлөрсөн байна. Энэ салбарт 43.3 мянган хүн ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 3.2 хувийг эзэлж, ажиллагчдын 72.2 хувь нь эмэгтэйчүүд байна.

Нийтийн хоолны салбарын орлого 2024 онд 1.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 14.8 хувиар, суудлын тоо 2020 оны 42.4 мянгаас 2024 онд 75.8 мянга болж 78.8 хувиар тус тус өссөн нь энэ салбар дотоодын эрэлт, үйлчилгээний хүртээмж, зах зээлийн идэвхжил хэрхэн тэлж байгааг харуулж байна. Тус салбарын орлогын 80 гаруй хувь нийслэлд төвлөрч байгаа нь орон нутгийн хөгжил, тэгш хүртээмжийн асуудлыг мөн хөндөж байна.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй хийх уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх салбарын хөгжил, дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан зарим хүнийг төрийн цол, тэмдгээр шагнасныг гардууллаа. Мөн эзэн Чингис хааны эш хөргийг салбарын холбоодод хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 2 цаг 24 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 2 цаг 25 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 2 цаг 26 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2 цаг 28 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 2 цаг 37 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 5 цаг 14 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 5 цаг 16 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 5 цаг 17 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 5 цаг 18 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 6 цаг 49 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 6 цаг 50 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 6 цаг 52 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 7 цаг 11 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 7 цаг 26 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 7 цаг 32 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 9 цаг 0 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 9 цаг 2 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 9 цаг 2 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 9 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 9 цаг 5 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top