x

Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр УИХ-ын гишүүн Э.Болормаа, А.Ариунзаяа, С.Эрдэнэбат, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, М.Нарантуяа-Нара, Г.Очирбат нараас Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Монгол Улсын парламентад суудалтай улс төрийн таван намын төлөөллийн 19 гишүүнээс УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад мэргэжлийн байгууллага, холбоодтой хамтран уг анхдагч хуулийн төслийг боловсруулсан гэдгийг УИХ-ын гишүүн Э.Болормаа танилцуулсан.

Өнөөдөр Монгол Улсын иргэд банкны карттай, харилцах данстай, банк санхүүгийн бус байгууллага, аппликейшний зээлтэй гээд бүгд санхүүгийн хэрэглэгч болсон. Санхүүгийн хэрэглэгчдэд тохиолдож буй тулгамдсан олон асуудал, гомдлыг цаашид хэрхэн, яаж шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа тул хуулийн төсөл нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авахаар сонирхож байгаа, эсхүл авсан хувь хүний эрхийг хамгаалахад чиглэсэн гэдгийг төсөл санаачлагч гишүүн Э.Болормаа энэ үеэр онцлов.

Иймд уг хуулийн төслийг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс үзүүлж байгаа санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлагыг тогтоож, зохицуулагч байгууллагаас зохистой хяналт шалгалтаас гадна санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх агуулгаар боловсруулсан гэж байлаа.

Тус хуулийн төсөл нь банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, үнэт цаас, даатгалын компаниуд, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч зэрэг этгээдүүдэд мөн хамаарах аж. Хуулийн төсөлд тусгагдсан зарим зохицуулалтдаас дурдвал, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний нөхцөл, нийт өртөг, түүний задаргаа, төлбөрийн хуваарь, онцлог, эрсдэл болон үр дагаврын талаар бүрэн гүйцэд, үнэн зөв, ойлгомжтой, харьцуулж болохуйц мэдээллээр иргэдийг хангах, санхүүгийн хэрэглэгчтэй гэрээ байгуулахдаа тухайн гэрээний агуулга, нөхцөл, хүү, хураамж, шимтгэл, нэмэлт төлбөр, тэдгээрийг тооцсон аргачлалыг танилцуулж, тайлбарлах үүрэгтэй байхаар зохицуулжээ.

Мөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хэрэглэгчтэй гэрээ байгуулахдаа эдгээр мэдээллээр хангаснаа нотолж, зохицуулагч байгууллагаас баталсан хяналтын хуудсаар баталгаажуулах, улмаар зээл олгохдоо зээлийн бодит өртгийг танилцуулах үүрэгтэй бөгөөд зээлийн бодит өртөг нь зарласан хүү, шимтгэл, хураамж, бусад нэмэлт зардлыг багтаасан дүнг жилийн 365 хоногоор тооцсон хувиар илэрхийлсэн үзүүлэлт байна гэдгийг тодорхой тусгасан байна.

Харин зохицуулагч байгууллага нь бусад хуульд заасан чиг үүргээс гадна санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хүрээнд үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг зохицуулах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байхаар төсөлд тусгажээ.

Санхүүгийн хэрэглэгчийн өөрийн хэрэгцээ, шаардлагад тохирсон үйлчилгээг сонгох, санхүүгийн нөөцийг зохистой удирдах мэдлэг, чадварыг дээшлүүлэх хөтөлбөрийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батлах бөгөөд, уг хөтөлбөрт нийцүүлэн сургалтын агуулга, төлөвлөгөөг зохицуулагч байгууллага болон салбар бүрийн мэргэжлийн холбоод хамтран баталж, хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан байна.

Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч болон хэрэглэгчийн хоорондын санхүүгийн үйлчилгээний талаарх маргааныг үнэ төлбөргүйгээр түргэн шуурхай, хараат бусаар шийдвэрлэх чиг үүргийг бие даасан, мэргэшсэн санхүүгийн омбудсман хэрэгжүүлж болох бөгөөд түүний эрх зүйн байдал, үйл ажиллагаа, маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг мөн зохицуулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар санхүүгийн хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгч хоорондын мэдээллийн болон эрх, үүргийн тэнцвэртэй байдлыг хангах, улмаар уг зах зээлийн үр ашигтай, ил тод, өрсөлдөөнт орчныг бэхжүүлж, иргэдийн санхүүгийн салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлэх эерэг үр нөлөөтэй гэж үзэж байна.

Иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, зохицуулагч байгууллагаас зохистой хяналт шалгалтаас гадна санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх замаар тус салбарын урт хугацааны хөгжлийг дэмжиж, санхүүгийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 2 цаг 15 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 2 цаг 16 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 2 цаг 17 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2 цаг 19 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 2 цаг 28 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 5 цаг 5 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 5 цаг 7 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 5 цаг 8 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 5 цаг 9 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 6 цаг 40 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 6 цаг 41 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 6 цаг 43 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 7 цаг 2 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 7 цаг 17 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 7 цаг 22 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 8 цаг 51 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 8 цаг 53 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 8 цаг 53 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 8 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 8 цаг 56 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top