x

Ард иргэдээ “ялаа” гэдэг нөхөд намын даргаа “бацаан аа” гэх юу ч биш

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн тайзнаас бууж, намын даргаа өгсөнөөс хойш яг зургаан сарын дараа түүний үеэл, Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалаас огцорлоо. Тодорхой хэлбэл түүнийг огцрууллаа. Огцрох огцрохдоо “нөөцийн мах хулгайлсан” хэргээр. Монголчууд айлын гэрээс түүхий мах хулгайлсан хүнийг “улаан махны бузартай” хэмээн цээрлэдэг. Тэр байтугай мах худалдах, худалдаж авахдаа хүртэл хэл ам, хэрүүл тэмцэл хийхээс зайлсхийдэг. Урьд өмнө ийм хэргээр ажил албан тушаалаасаа бууж байсан нэг ч даргыг харсангүй.

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрөгч бямба гаригт “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах худалдаалдаг цэгүүдэд ажилласныхаа дараа Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлсөн. “Улс оронд хулгай дээрэм хэрээс хэтэрлээ. Төсөл, тендер хулгайлдаг байсан бол одоо ард иргэдийхээ аягатай хоол руу орлоо” гэж хэлээд нийслэлээс зарласан төсөл, тендер болгоныг шалгахыг байгууллагынханд үүрэгдсэн.

Нийслэлчүүд өнгөрсөн онд 8000 тонн мах нөөцөлж байсан бол энэ жил 5000 тонныг нөөцөлжээ. Үүнээс 2500 тонныг борлуулсан тухай Татварын ерөнхий газар мэдээлсэн байна. Үлдсэн 2500 тонн нь сох дутсан, өөрөөр хэлбэл хулгайд алдагдсан. Иргэн Б 219 сая төгрөгөөр 15 тонн мах худалдаж авсан. Нөөцийн мах бэлтгэсэн 9 компанийн хоёр нь нэг хүний компани /Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон түүний эгч Х.Цэндбаяр/ байна гэх мэтчилэн чих дэлдийж, нүүр улаймаар зүйлүүд яригдсан. “Гурилын хулгайчийн гуя цагаан” гэдэгчлэн Х.Баттулга гэдэг хүнд хийхгүй юм ч гэж алга даа.

Нөөцийн мах бэлтгэсэн ААН-үүдэд төсвөөс 6 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлт үзүүлсэн юм байна. Өөрөөр хэлбэл, тонн тутамд 1,2 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг. Үүнийхээ төлөө махны үнийг Засгийн газартай гэрээлсэн үнээр нийлүүлдэг. Энэ жилийн хувьд хонины махыг 13000, үхрийн махыг 15000 төгрөгөөр гэрээлсэн юм байна. Гэтэл тал нь алга болчихсон. Нөөцийн мах худалдаалдаг цэгүүд нь нөөцийн махгүй болсон, үхрийн мах кг нь 30 мянгаас даваад 40 мянга хүрчихсэн…

Энэ үндэслэлээр Х.Нямбаатар ажлаа хүлээлгэн өглөө. Х.Нямбаатар дарга хариу мэдэгдэл хийлээ. “Зовлогыг маань хорьж чадах ч зориг зүрхийг маань хорихгүй шүү бацаан аа” хэмээн хэмээн лайв хийж цамналаа. Х.Нямбаатар 1978 оных, Л.Оюун-Эрдэнэ нь 1980, Н.Учрал 1987 оных. Насны зөрүү 10 хүрэхгүй. Гэхдээ энэ чухал биш. Гол нь улс төрийн, төрийн хүний хувиар эрхэлж байсан ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах, тэр хэмжээнд биеэ авч явах, хянаж сурах нь наад захын дадал юм. Албан тушаалыг авсан шигээ өгч сурах ёстой. Ард иргэдээ “ялаа” гэж үздэг ах, дүү хоёрт намын дарга аа “бацаан аа” гэх бол юу ч биш байх л даа. Гэхдээ иргэдийн, энэ этгээдүүдийг сонгосон, томилсон хүмүүсийн хэмжүүр арай өөр байх ёстой.

Х.Нямбаатар “Монгол улсад хууль цааз гэж байдаг бол эцэст нь тултал явна” гэж байх шиг байна лээ. Тэр нь харин зөв. Шалгах ёстой юм байвал шалгуулаад л гарах хэрэгтэй. Бухимдаад байх шаардлага байхгүй. Эхнээсээ шалгагдаад явж байгаа. Х.Нямбаатарын орлогч Т.Даваадалайг “Туулын хурдны зам” төслийн хэргээр хорьж шалгаж байгаа. Эхнэрийнхээ компаниар дамжуулж тендер авсан, мөнгө угаасан хэргээр.  32 км замыг 2,3 их наяд төгрөгөөр барихаар төсөвлөсөн. Нэг метр замын төсөв 70 саяас давсан гэсэн үг. Тэгээд тэр нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад ямар ч хувь нэмэр оруулахгүй, тооцоолол байхгүй, судалгаа хийгдээгүй байна гэдгийг мэргэжилтнүүд ярьсаар, хэлсээр, шаардсаар байж ажлыг нь зогсоосон. Х.Нямбаатар харин “Би үхсэн ч Туулын хурдны замыг зогсоохгүй” гэж мэдэгдсэн. Зогсоохгүй гэсэн шалтгаан нь ч тодорхой болсон.

Нэг эрдэмтэй хүн “Их төсөвтэй ажлыг том, мега төсөл гэдэггүй юмаа. Төслийн үр өгөөж нь их байж том, мега болдог юмаа” гэж хэлсэн байна лээ. Х.Нямбаатар Улаанбаатар хотын түүхэнд байгаагүй том төсөвтэй хотын дарга байсан. Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын түүхэнд байгаагүй том төсөвтэй Ерөнхий сайд байсан. Гэвч монголчууд болон нийслэлчүүдэд наалдсан зүйл нэгээхэн ч байхгүй.

Х.Нямбаатарын хотын дарга болоод л автобусны буудал дээр худалдаа хийж байгаа айлын авгай нартай хэрэлдэж эхэлсэн. Араас нь ТҮЦ эрхлэгчдийг амьжиргаанаас нь салгасан. Зүв зүгээр байсан бордюруудыг хуу татаж хаяад хятадаас авчирсан үйлдвэрийн боржингоор сольсон. Явган хүнийг замыг зам биш, там болгосон.

Ерөөсөө Х.Нямбаатар даргын гаргасан шийдвэр болгон иргэдийн эрх ашиг, амьжиргааг хөндөж ирсэн. Адаг сүүлд нь “махны хулгайгаар” ажлаа өглөө. Замын татвар, автомашины татварыг хэд дахин нэмчихээд тэр мөнгөөрөө бордюр шахна гэдэг арай л хэтэрсэн хэрэг байлаа. Ямартай ч Хэнтийн хоёр “бэрх”-ээс бид нэг хэсэгтээ ангижирлаа. Араас нь хаанахын ямар гээч "бэрх" нь ирэхийг харж л байя.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Michael Davenport (103.107.196.229)
    I was recently scammed out of $53,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing cancer surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of Capital Crypto Recover, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered Capital Crypto Recovery’s stellar reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but Capital Crypto Recovery's commitment to utilizing the latest technology ensured a successful outcome. I highly recommend their services to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. For assistance contact Recoverycapital@fastservice.com and on Telegram OR Call Number +1 (336)390-6684 via email: Capitalcryptorecover@zohomail.com you can visit his website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2026 оны 05 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 1 цаг 14 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 1 цаг 15 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 1 цаг 16 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 1 цаг 18 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 1 цаг 27 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 4 цаг 4 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 4 цаг 6 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 4 цаг 7 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 8 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 5 цаг 39 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 5 цаг 40 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 5 цаг 42 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 6 цаг 1 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 6 цаг 16 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 6 цаг 21 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 7 цаг 50 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 7 цаг 52 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 7 цаг 52 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 7 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 7 цаг 55 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top