x

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр Р.Сэддорж, Л.Соронзонболд, П.Батчимэг, Н.Батсүмбэрэл, Р.Батболд, Ц.Баатархүү, Б.Түвшин, Х.Булгантуяа, Б.Заяабал, Г.Уянгахишиг, А.Ундраа, Д.Үүрийнтуяа, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат, Г.Очирбат, Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан, З.Мэндсайхан, Б.Уянга, Б.Пунсалмаа, С.Цэнгүүн нарын 21 гишүүн хүрэлцэн ирж, 65.6 хувийн ирц бүрдсэнээр 10.24 цагт эхэлж, "Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг буюу урд өдөр эхлүүлсэн санал хураалтыг үргэлжлүүлэн явууллаа.

Улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөлд шинээр нэмж тусгуулахаар УИХ-ын гишүүдээс 206 гаруй саналыг Ажлын хэсэгт ирүүлжээ.

Тэдгээр саналд голчлон орон нутагт улсын төсвөөр ирэх онд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг тусгасныг дэмжих эсэхийг санал хурааж шийдвэрлэсэн юм.

Гишүүд 2027 онд аймаг, сумдад эмнэлэг бариулах, эмнэлгийн тоног төхөөрөмж шинээр авах, аялал жуулчлал хөгжүүлэх зам харгуйг барих, хилийн шинэ боомт нээх, сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, цахилгаан дамжуулах агаарын шугам, барилга байгууламж босгох зэрэг олон асуудлаар санал гаргасныг хуралдаан даргалагч Р.Сэддорж, Л.Соронзонболд нар нэг бүрчлэн уншиж танилцуулан, санал хураалаа.

Байнгын хорооны хуралдаан даргалагч УИХ-ын гишүүдээс тогтоолын төсөлд дэвшүүлсэн эдгээр санал Ажлын хэсгийн хуралдаанаар дэмжигдээгүйг онцолсон. Хэлэлцүүлгийн явцад санхүүжилт хүссэн төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалттай холбогдож гаргасан саналаа тайлбарлах боломжийг гишүүдэд олголоо. Харин Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр улсын төсвийн хөрөнгөөр ирэх онд шинээр ямар нэг бүтээн байгуулалт хийх боломжгүй байгаа талаар танилцуулаад байгаа юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2027 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдээс 3.6 их наяд төгрөгийн санхүүжилт шаардсан 206 төсөл, хөтөлбөрийг тусгуулахаар санал оруулж ирсэн нь ТЭЗҮ хийгдээгүй, эдийн засгийн бодит тооцооллоос ангид, санхүүжүүлэх эх үүсвэр тодорхой бус, зөвхөн одоо хэрэгжиж байгаа хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд 2.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэх боломжтой хэмээн онцолсон. Мөн цаашид аливаа төсөл, хөтөлбөрийг эдийн засгийн бодит үр өгөөж, нэн шаардлагатай эсэхээр нь эрэмбэлэн, үе шаттай хэрэгжүүлэх нь оновчтой гэж тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр дурдсан. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн хавсралтуудад тусгуулахаар гишүүдээс гаргасан саналуудыг дэмжих эсэхийг нэг бүрчлэн хэлэлцлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 1 цаг 18 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 1 цаг 19 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 1 цаг 20 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 1 цаг 22 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 1 цаг 31 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 4 цаг 8 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 4 цаг 10 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 4 цаг 11 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 12 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 5 цаг 43 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 5 цаг 44 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 5 цаг 46 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 6 цаг 5 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 6 цаг 20 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 6 цаг 25 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 7 цаг 54 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 7 цаг 56 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 7 цаг 56 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 7 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 7 цаг 59 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top