x

Криштиану Роналду ДАШТ-д оролцох Португалын шигшээ багт багтлаа

Саудын Арабын "Аль-Наср" клубийн довтлогч Криштиану Роналду хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Португалын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан тухай тус улсын үндэсний шигшээ багийн Х нийгмийн сүлжээн дэх хуудсанд мэдээлжээ.

Удахгүй болох ДАШТ нь Роналдугийн хувьд зургаа дахь тэмцээн болох бөгөөд тэрбээр ДАШТ-д хамгийн олон удаа оролцсон тамирчнаар тодорч байна. Хэрэв дэлхийн одоогийн аварга болох Аргентины шигшээ багийн эцсийн бүрэлдэхүүнд Лионель Месси багтвал мөн адил ийм амжилтыг тогтооно. Роналду, Месси нараас гадна Мексикийн хөлбөмбөгчин Антонио Карбахаль, Андрес Гуардадо, Рафаэль Маркес болон Германы тоглогч Лотар Маттеус нар таван удаа ДАШТ-д тоглож байжээ.

2026 оны ДАШТ-д оролцох Португалын шигшээ багийн бүрэлдэхүүнд эцсийн хувилбараар дараах 27 тоглогч багтсан байна.

Хаалгачид: Диогу Кошта ("Порту"), Жозе Са ("Вулверхэмптон", Англи), Руй Силва ("Спортинг"), Рикарду Велью ("Генчлербирлиги", Турк),

Хамгаалагчид: Диогу Далот ("Манчестер Юнайтед", Англи), Матеуш Нунеш, Рубен Диаш (хоёулаа "Манчестер Сити", Англи), Нельсон Семеду ("Фенербахче", Турк), Жуан Канселу ("Барселона", Испани), Нуну Мендеш ("ПСЖ", Франц), Гонсалу Инасиу ("Спортинг"), Ренату Вейга ("Вильярреал", Испани), Томаш Араужу ("Бенфика"),

Хагас хамгаалагчид: Рубен Невеш ("Аль-Хилал", Саудын Араб), Самуэл Кошта ("Мальорка", Испани), Жуан Невеш, Витинья (хоёулаа "ПСЖ"), Бруну Фернандеш ("Манчестер Юнайтед"), Бернарду Силва ("Манчестер Сити"),

Довтлогчид: Роналду, Жуан Феликс (хоёулаа "Аль-Хилал"), Франсишку Тринкан ("Спортинг"), Франсишку Консейсан ("Ювентус", Итали), Педру Нету ("Челси", Англи), Рафаэл Леау ("Милан", Итали), Гонсалу Гедеш ("Реал Сосьедад", Испани), Гонсалу Рамуш ("ПСЖ").

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний хооронд АНУ, Мексик, Канадад болно. Португалын шигшээ баг "К" хэсэгт Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Узбекистан, Колумбын багуудтай тоглоно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Keith Wilson (45.14.195.241)
    ETHEREUM RECOVERY ASSISTANCE: CAPITAL CRYPTO RECOVER HELPED ME RECOVER $98,000 WORTH OF LOST ETH In cases of cryptocurrency scams, having accurate information and trusted support is essential. I would like to recommend Capital Crypto Recover Service, a professional team that specializes in assisting individuals with the recovery of lost or stolen Bitcoin and Ethereum (ETH). Their experienced experts are dedicated to helping victims of digital asset fraud by carefully analyzing each case, developing strategic recovery plans, Capital Crypto Recover Service knowledgeable team's primary goals are to satisfy clients and offer significant support and working diligently toward fund retrieval. The team is committed to providing reliable assistance and maintaining a high level of client satisfaction. Based on my assessment, their reputation professionalism and a strong commitment to their clients. If you have experienced a cryptocurrency loss, you can contacting them for further assistance Phone (Call/Text): +1 (336) 390-6684 Email: Capitalcryptorecover@zohomail.com Alternate Email: Recoverycapital@fastservice.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2026 оны 05 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 2 цаг 3 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 2 цаг 4 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 2 цаг 5 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2 цаг 7 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 2 цаг 16 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 4 цаг 53 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 4 цаг 55 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 4 цаг 56 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 57 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 6 цаг 28 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 6 цаг 29 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 6 цаг 31 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 6 цаг 50 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 7 цаг 5 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 7 цаг 11 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 8 цаг 39 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 8 цаг 41 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 8 цаг 41 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 8 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 8 цаг 44 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top