x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшил болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажиллагсадтай уулзлаа.

Цар тахлын үед ачааны хүндийг үүрэн, олон мянган хүнийг эмчилж, амь насыг аварсан эрүүл мэндийн салбарын нийт хамт олон, гэр бүлд нь Ерөнхийлөгч ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зэрэгт хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, Өрхийн эрүүл мэндийн төвүүд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Тэрбээр өнгөрсөн он жилүүдэд хийсэн ажил, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа. Хоорондоо харилцан уялдаатай хөдөлгөөн, хөтөлбөр, түүний дотор “Эрүүл монгол хүн” хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд эрүүл мэндийн салбар, түүний дотор хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эмнэлгүүд манлайлах үүрэгтэй оролцож байгааг онцоллоо.

Зарим томоохон хувийн эмнэлэг хамгийн сүүлийн үеийн дүрс оношилгооны дэвшилтэт төхөөрөмж нэвтрүүлэн, хавдар, зүрх, судас, мэдрэлийн өвчнийг эрт үед нь оношилж байна. Мөн дурангийн болон роботын тусламжтай мэс заслын технологи, хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны систем, цахим эрүүл мэндийн нэгдсэн платформ ашиглаж эхэлжээ.

Эмч, ажилтны мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах, цалин хөлсийг нэмэх чиглэлээр Ерөнхийлөгч бодлогын дэмжлэг үзүүлж байгааг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэллээ. Цаашид монгол хүн эх орондоо дэлхийн түвшний тусламж, үйлчилгээ авдаг болохын төлөө эрт илрүүлэг, оношилгооны хамрах хүрээг тэлж, дундаж наслалтыг уртасгахын төлөө хичээн ажиллахаа илэрхийллээ.

Улсын хэмжээнд 220 гаруй Өрхийн эрүүл мэндийн төв нийт хүн амын 70 орчим хувь буюу 2.2 сая гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ хүргэдэг. Төвүүд 7 сая гаруй үзлэг хийж, нэг иргэн жилд дунджаар 3 удаа Өрхийн эмнэлгээс тусламж, үйлчилгээ авдаг гэсэн статистик гарсан байна. Энэ нь Өрхийн эмнэлгүүд иргэдтэй хамгийн ойр байж, эрүүл мэндийг нь хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, хяналт, гэрийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэргээр өдөр тутмын ачааллыг үүрдэг гэсэн үг юм.

Ерөнхийлөгчийн ивээл дор эмч, сувилагч нар улсын зөвлөгөөнөө тогтмол хийдэг болсон. Төрийн тэргүүн санаачилга гарган, дэмжлэг үзүүлснээр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв ашиглалтад орсон бол удахгүй “Сувилахуйн сургалт, судалгааны төв”, “Уламжлалт анагаах ухааны үндэсний төв”-ийн бүтээн байгуулалт дуусна.

Ерөнхийлөгч мөн “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийг байгуулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг ажиллуулж, уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх зарлиг гарган хэрэгжүүлж байна. Улсын хэмжээнд эрүүл мэндийн 4,900 гаруй байгууллагад 67 мянга гаруй хүн ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Нийт ажиллагсдын 43 хувь нь хувийн хэвшлийнх юм.

Ерөнхийлөгч “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Урьдчилан сэргийлэх багц шинжилгээний тасгийн эрхлэгч, зөвлөх зэргийн эмч Намнангийн Нарьяа, Хөвсгөл аймгийн “Хөвсгөл гурван гал” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, клиникийн профессор Жүгдэрийн Сүнжидмаа нарт Хүний гавьяат эмч, “Өнөлаб” лабораторийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Ванчигийн Хадхүүд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 1 цаг 10 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 1 цаг 11 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 1 цаг 12 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 1 цаг 14 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 1 цаг 23 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 4 цаг 0 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 4 цаг 2 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 4 цаг 3 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 4 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 5 цаг 35 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 5 цаг 36 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 5 цаг 38 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 5 цаг 57 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 6 цаг 12 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 6 цаг 17 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 7 цаг 46 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 7 цаг 48 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 7 цаг 48 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 7 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 7 цаг 51 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top