Монгол оронд энэ сарын 10-ны байдлаар бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна.
Нутгийн 40 гаруй хувьд нь буюу Дундговийн нийт, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Архангай, Говьсүмбэрийн зарим, Увс, Төв, Өмнөговийн цөөн сумын нутгаар бэлчээрийн ургамал муу гарчээ. Харин Дорнодын нийт, Дархан-Уул, Хэнтий ихэнх, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймгийн зарим, Увс, Булган, Өмнөговийн цөөн сумын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байна.
Бэлчээрийн ургамлын гарцыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутгаар ургалт муу байгаа бол Хөвсгөлийн хойд, Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Дорноговийн зарим сумын нутгаар ургамал оройтож цухуйж байгаа ажээ.



