x

“Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

 “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн олны хүртээл болж байна.

Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдрийг тохиолдуулан жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногийн ням гарагт нээлтээ хийдэг энэхүү үзэсгэлэнг 17 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэнд Улаанбаатар хот болон хөдөө орон, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улс, Хөхнуурын Дээд Монгол, Франц зэрэг улс орноос уран бүтээлчид оролцож буйгаараа онцлогтой.

Монголын үндэсний хэл бичиг, ёс заншил, уламжлал, өв соёлыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилготой тус үзэсгэлэнд ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн багш, оюутнууд 70 гаруй уран бүтээлч өөрсдийн оюуны бүтээлээ дэлгэн толилуулж байна.

Хүүхдийн урлан бүтээх төвийн багш, Бичиг соёл боловсролын төвийн гүйцэтгэх захирал Э.Анхбаяр ярихдаа, “Үзэсгэлэнгийн үеэр “Бийрийн эрдэм” хэмээх уламжлалт бичгийн уралдааныг зохион байгуулдаг. Уг уралдаанд 21 аймаг болон есөн дүүргийн хүүхдүүд оролцдог. Энэ жил 18 аймаг,  есөн дүүргээс 400 гаруй хүүхэд эхний шатанд бүтээлээ ирүүлсэн. Улмаар хоёрдугаар шатанд шалгарсан хүүхдүүд Монголын Үндэсний Номын санд хүрэлцэн ирж, уралдаандаа оролцон шилдгүүдээ тодруулсан" гэв.

Үзэсгэлэнгийн шилдэг бүтээлээр Ч.Бямбадолгорын “Эрдэм”, О.Ням-Очирын “Дөрвөн цаг” шалгарсан бол олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнгийн “шилдгийн шилдэг” бүтээлээр Ш.Гэрэлсайханы “Цас бороо” бүтээл тодорчээ. Мөн Бичиг соёл үзэсгэлэнг санаачлагч Д.Ганбаатар агсны нэрэмжит шагналыг Ц.Тамирын “Хос Уянга” бүтээл хүртжээ.

“Бичиг соёл” төв Монголын уламжлалт уран бичлэг, хэл бичиг, соёлын өвийг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Мөнх тэнгэрийн бичиг”, “Бичиг соёл”, “Нэг ертөнц-Яруу найраг”, “Гоо бэхи”, “Бийрийн эрдэм төгсөшгүй” зэрэг үзэсгэлэнг тогтмол зохион байгуулсаар иржээ.

М.Цэнгүүн "Хавар болжээ"

Д.Ариунжаргал "Чингис хааны билиг"

Ц.Аззаяа "Залуу нас"

Б.Ариунбилэг "Сүүлийн хүн" 

Б.Арсай "Тэнгэр шиг бай"

Стийв Морел "Савын гурван гэм"

н.Баяр-Эрдэнэ "Галын тахилын ерөөл" 

Льгденова Ася "Багшийн эрдэм мөнхөд" 

Б.Чойжамц "Бичиг соёл"

П.Алтансүх "Эр хоёр загалын тууж" 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (223.165.69.6)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Whatsapp; +1 ( 579 ) 397 1584
    2026 оны 05 сарын 12 | Хариулах
  • Jerome Herman (104.166.189.247)
    HOW TO RECOVER FUNDS LOST IN FOREX TRADING, CRYPTO INVESTMENT OR CRYPTO TRADING If you have fallen victim to a Bitcoin or crypto investment scam and have lost funds, it can be a devastating experience. However, there are steps you can take to try and recover your lost funds. One option is to contact GEO COORDINATES RECOVERY HACKER, a company that specializes in recovering funds lost to scams. Their services proved invaluable in my case, and their success in recovering my funds has been a tremendous relief. They have the skills and knowledge required to tackle such complex issues and provide effective solutions. I hope my story helps others who might be struggling with similar issues and encourages them to take action to recover their losses. Reach out to GEO COORDINATES RECOVERY HACKER via contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp: +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 05 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 1 цаг 45 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 1 цаг 48 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 2 цаг 0 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 2 цаг 53 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 4 цаг 10 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 4 цаг 16 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 4 цаг 22 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 4 цаг 41 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 4 цаг 47 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 4 цаг 54 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 5 цаг 0 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 5 цаг 9 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 5 цаг 13 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 5 цаг 19 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 5 цаг 25 мин “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хуралын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана 5 цаг 32 мин Г.Занданшатарын гурван засуул, бас… 5 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй 5 цаг 57 мин Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна Өчигдөр 11 цаг 49 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна Өчигдөр 11 цаг 25 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Г.Занданшатарын гурван засуул, бас…
Top