x

Монгол оронд устаж байгаа борцгор хотон шувуу

Борцгор хотон шувуу нэн ховор амьтны жагсаалтад орсон. Дэлхий дээр долоон зүйлийн хотон байдгаас манай улсад зөвхөн борцгор хотон л нутагладаг байна. Борцгор хотон нь Олон улсын хэмжээнд "Ховордож болзошгүй" ангилалд орсон бол Монгол оронд "Устаж байгаа" ангилалд орсон "Нэн ховор"шувуу юм.

Эр, эм шувууд ижил зүстэй бөгөөд бие гүйцсэн шувууд цагаан өнгөтэй. Хошуу хүчирхэг, урт нь 37-45 см байна. Хошуу үзүүрээрээ доош үл ялиг махир, бор шаргал өнгөтэй, доод хэсэгтээ шар, улбар шар өнгийн арьсан ууттай байна.

Цээж, хэвлий цагаан, толгойн ар хэсэг бараан саарал өнгөтэй байдаг. Дэлхийн нилээн олон оронд тархан амьдардаг боловч Унгар, Австри, Герман улсад устсан гэж үздэг.

Манай улсын томоохон хэд хэдэн нуурт нүүдэллэн ирж амьдрах ба 1956-2008 оны хооронд 300-1 бодгаль бүртгэгдэж байсан мэдээлэл байдаг ба тоо, толгой нь ихээр цөөрч байгаа.

Зэгс бүхий загас элбэгтэй амгалан, тайван орчин бүрдсэн томоохон нууруудыг дагаж амьдарна. Нүүдлийн үедээ тал хээрт тохиолдож болно. Нүүдэллэн ирсэн газраа 40-100 орчим см өндөр үүр засаж 2-4, ховор тохиолдолд 5-6 өндөг гарган дардаг.

Тоо, толгой ихээхэн цөөрч байгаа, дэлхийн хэмжээнд нийт 11.400-13.400 орчим тоо толгой байгаа гэж үздэг. Хотонгийн тархац нутгийн 13.2 хувь нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах боловч манай улсад түүнийг хулгайгаар агнах тохиолдол их байж болзошгүй бөгөөд уяачид түүний хошуугаар хурдан морины хусуур хийдэг бол Европын орнуудад хутганы хуй, тамхины сав хийхэд ашигладаг нь тоо, толгойг нь эрс цөөрөхөд хүргэсэн.

Эх сурвалж: Байгаль Орчны Судалгаа, Шинжилгээний Төв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуа Липа зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан хэргээр "Samsung" компанийг шүүхэд өгчээ 50 мин Монгол орны нутгийн 40 гаруй хувьд бэлчээрийн ургамлын гарц муу байна 51 мин COP17 хурлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил 50 гаруй хувьтай байна 52 мин Сербийн нутаг дэвсгэрт анх удаа НАТО-той хамтарсан хээрийн сургуулилалт болж байна 54 мин "Eurovision 2026" уралдааны эхний хагас шигшээгээс финалд оролцох 10 улс тодорлоо 56 мин Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалт шийдвэрлэх шатандаа орлоо 56 мин Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх өдөр тохиож байна 58 мин Монгол, Монтенегро улсын Гадаад харилцааны яамд хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт болов 59 мин Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүллээ 1 цаг 2 мин Боловсролын сайд МУБИС-д ажиллаж, багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэлийг хэлэлцлээ 1 цаг 4 мин Монгол оронд устаж байгаа борцгор хотон шувуу 1 цаг 5 мин Зүүн бүсийг эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс болгон хөгжүүлнэ 1 цаг 5 мин Жүдо бөхийн Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний тасалбар худалдаанд гарлаа 1 цаг 6 мин Сүхбаатар, Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг унтрааж байна 1 цаг 7 мин Эрүүл мэндийн салбарын гамшгаас хамгаалах Команд штабын сургууль эхэллээ 1 цаг 12 мин Улаагчны Хар нуурт хийсэн судалгаагаар хөвөгч амьтдын шинэ зүйлүүдийг илрүүллээ 1 цаг 13 мин Говийн гайхамшигт амьтан хулангийн тоо толгой эрс буурчээ 4 цаг 23 мин Улаанбурхан өвчний тохиолдол 15 мянга давж, 20 хүн нас баржээ 4 цаг 24 мин ЗТЯ АХБ-тай авто замын шинэ төслүүд хэрэгжүүлэх талаар хэлэлцэв 4 цаг 25 мин Улаанбаатар хотод хэрэгжих Тусгай замын автобус /BRT/ төслийн эхлэлийн уулзалт эхэллээ 4 цаг 25 мин
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Эрхэм гишүүд сэтгүүлчдийг “Chilling effect”-д оруулсан алдаа... Ж.Бат-Эрдэнэ: Улс төрийн энэ амьдрал цаашдаа улам л эрүүлжээ... Б.Пунсалмаа: Төсөвт өртөг нь 1000 хувиар нэмэгдээд 17 жил бо... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ СОЛИОРОЛ Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлт...
Top