x

Австралид 16-гаас доош насны хүүхдийн 5 сая орчим сошиал хаягийг устгажээ

Австралийн Холбооны Улсад 16-гаас доош насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ ашиглахыг дэлхийд анх удаа хориглосноос хойш нийгмийн сүлжээнийн компаниуд нэг сарын дотор 5 сая шахам хаягийг идэвхгүй болгосон тухай тус улсын цахим орчны зохицуулагч байгууллага мэдээллээ.

Шинэ хууль өнгөрсөн 12 дугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш одоогийн байдлаар 16-гаас доош насны 4.7 сая орчим хаягийг устгаад байна гэж Цахим аюулгүй байдлын асуудал хариуцсан байгууллагаас мэдээлсэн байна.

Энэ хоригийг хэрэгжүүлж буй явцыг дэлхийн улс орнуудын зохицуулагч байгууллагууд анхааралтай ажиглаж байна. Франц, Малайз, Индонез улсууд ижил хуулийг батлахаа мэдэгдсэн бол Европын зарим улс, мөн АНУ-ын муж улсуудын эрх баригчид Австралийн жишээг дагах боломжийг хэлэлцэж байна.

Эдгээр тоо баримт нь уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш засгийн газраас өгч буй анхны мэдээлэл бөгөөд платформууд хуулийг мөрдөхийн тулд бодитой арга хэмжээ авч байгааг харуулж байна. Хуулийг зөрчвөл платформуудыг 49.5 сая хүртэл австрали доллароор (33 сая ам.доллар) торгох арга хэмжээ авах ба хүүхдүүд болон эцэг эхчүүд хариуцлага хүлээхгүй.

16-гоос доош насны хүүхдүүдийн ашигладаг хаягийн нийт тоо нь хуулийг батлахын өмнө гарсан таамгуудаас хамаагүй их байгаа бөгөөд статистик мэдээллээр 10-16 насны нэг австрали иргэн хоёр ба түүнээс дээш тооны хаягтай байна. Өмнө нь Meta компани Instagram, Facebook, Threads сүлжээнүүдээс насанд хүрээгүй 550 мянга гаруй хэрэглэгчийн хаягийг устгасан гэж мэдэгдэж байв.

Эх сурвэлж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Д.Трамптай уулзаж, Нобелийн шагналаа гардуулжээ 1 цаг 29 мин Австралид 16-гаас доош насны хүүхдийн 5 сая орчим сошиал хаягийг устгажээ 1 цаг 30 мин Ерөнхийлөгч уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа 1 цаг 32 мин Замын түгжрэлийг бууруулах "Олон түвшний уулзвар" төслийг хэрэгжүүлнэ 1 цаг 37 мин Орос улсад Халимаг монгол сэхээтнийг баривчиллаа 2 цаг 44 мин Оноо цуглуулах гэж яваад осгоод "мажийвал" яанам бэ 3 цаг 23 мин Онцгой байдлын байгууллага "what3words" программыг ашиглаж байна 3 цаг 32 мин АНУ Монгол зэрэг хэд хэдэн орны иргэдэд цагаачлалын виз олгохоо зогсоолоо 3 цаг 34 мин БНХАУ-ын гадаад худалдааны ашиг түүхэн дээд хэмжээнд хүрлээ 3 цаг 37 мин “Дүнжингарав” хаврын уралдааныг сэргээн зохион байгуулна 3 цаг 38 мин Битүүний ажлын өдрийг шилжүүлэх эсэх талаар иргэдээс санал авч байна 3 цаг 39 мин Аймгийн начин цолтой бөхчүүдийн барилдаан Сэлэнгэ аймагт болно 3 цаг 39 мин Томуу, томуу төст өвчний үеийн сургалтад 750 гаруй эмч хамрагджээ 3 цаг 40 мин “Сүүн дархлаа” хөтөлбөр энэ сарын 26-наас эхэлнэ 5 цаг 26 мин Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна 5 цаг 28 мин Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Элчин сайдтай уулзав 5 цаг 29 мин Германы эдийн засаг хоёр жилийн дараа өсөлтөд шилжив 5 цаг 41 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 41 мин Сонгинохайрхан дүүрэгт хүүхэд хамгааллын "Асуудал-шийдэл" аян хэрэгжиж байна 5 цаг 42 мин АНУ-ын шахалтаар Иран 800 хүнийг цаазлахаа больсон гэж Д.Трамп мэдэгдэв 5 цаг 43 мин
iИх уншсан
Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Оюутолгойн хэлэлцээн дээр С.Баярцогтыг томилчих Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Г.Занданшатар Та Засгийн газрын тэргүүн юм уу, “зарц” нь юм ... Ерөнхий шууд сайдаас асууя. Хотын даргыг хэзээ чөлөөлөх вэ? Их Д.Нацагдоржоо төгрөг дээр залъя! Ираны ард түмэн тэмцэж байна Оноо цуглуулах гэж яваад осгоод "мажийвал" яанам бэ Орос улсад Халимаг монгол сэхээтнийг баривчиллаа Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ Ховд аймаг амжилт гаргасан тамирчдаа шагнаж урамшууллаа Д.Трамп: Украинд энхийн хэлэлцээр байгуулахад Зеленский саад... Ерөнхий сайд Дорноговь аймгийн хямд өртөгтэй орон сууцны хөт... Дундговь аймагт "Тэмээн дээрээс наран ойрхон" өвлийн их наад...
Top