x

Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэхээр уулзав

Монголын төрийн байгууллагууд ба Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хамтарсан дугуй ширээний уулзалт МҮХАҮТ-д өнөөдөр боллоо.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын төрийн байгууллагууд болон Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, "Өнөөдрийн байдлаар Монгол, Хятадын хоорондын экспорт, импортын хэмжээ 16.5 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь манай улсын нийт гадаад худалдааны 80 орчим хувийг эзэлж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд энэхүү дүн 1 тэрбум ам.доллараас 16 тэрбум ам.доллар хүртэл өссөн нь хамтын ажиллагааны үр дүн"  хэмээн тодотгов. Мөн тэрбээр, “Өнөөдрийн уулзалтаар уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, хүнсний чиглэлээр Хятадын компани болон холбогдох төрийн байгууллагатай санал солилцлоо. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ын тооцоо, бүртгэлийн зөрүү олон жилийн турш ярьж ирсэн. Үүнтэй холбоотой зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчид төдийгүй Монголын аж ахуйн нэгжүүд ч татварын өрөнд орох нөхцөл байдал үүссэн. Монгол Улсын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой журам, шаардлага нэлээд хатуу тул нарийн мэргэжилтэй гадаад ажиллах хүч оруулж ирэхэд хүндрэлтэй байна. Хаврын чуулганаар хөрөнгө оруулалт, бизнесийн орчинтой холбоотой томоохон багц хуулиуд хэлэлцэнэ. Монгол Улсад Хятадын мянга гаруй компани хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн өнөөгийн нөхцөл байдал ч хөрш орнуудтайгаа бизнесийн идэвхтэй, нээлттэй харилцаа тогтоох нь ямар чухал болохыг харуулж байна” гэв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны албаны зөвлөх Лиү Жинжи, “Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа уул уурхайн салбар хамгийн чухал байр суурь эзэлж байна. Уул уурхайн салбар дахь хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ тодорхой хэмжээгээр өссөн нь үүнийг тод илрэл юм. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа зөвхөн уул уурхайгаас гадна бусад салбарт хөдөө аж ахуйн салбарт ч бодит ахиц гарсан. Мөн хоёр улсын Засгийн газрууд бодлогын уялдааг эрчимжүүлж, төрийн байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх нь чухал. Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол Улс татварын тогтолцоог ойлгомжтой, тогтвортой болгох, хөдөлмөрийн харилцаа болон хөдөлмөрийн хүчийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах, бизнесийн орчныг нийтэд нь сайжруулах шаардлагатай. Ийм өөрчлөлтүүд хийж чадвал Хятад, Монгол хоёр улсын худалдааны хэмжээ цаашид нэмэгдэж, эдийн засгийн хамтын ажиллагаа илүү өргөжинө гэж үзэж байна” гэлээ.

“Мэргэн тур” компанийн захирал Т.Энхтөр ярихдаа,  “Өнөөдөр Хятадын худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байгаад бид ихээхэн ач холбогдол өгч байна. Энэхүү санамж бичиг нь аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг болно гэдэгт итгэж байна. Монголын эдийн засаг уул уурхайн экспортод хэт төвлөрсөн хэвээр байна. Уул уурхайгаас гадна хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох асар их боломж бий. Энэ чиглэлд манай компани болон Хятадын худалдаа, аж үйлдвэрийн танхим бодитой дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна. Экспортыг солонгоруулах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд тогтвортой гаргах нь нэн тэргүүний чухал асуудал юм. Энэ нь зөвхөн бизнесийн ашиг төдийгүй малчдын орлогыг нэмэгдүүлэх, хөдөө орон нутгийн эдийн засагт бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой. Манай компани савхин жижиг эдлэл зэрэг хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортолдог. Эдгээр бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахад тодорхой хүндрэл, саад бэрхшээл тулгардаг. Мөн экспортын хувьд Хятадын импортын гаалийн татвар харьцангуй өндөр. Манайд гаалийн татвар дунджаар 5 хувь байдаг бол Хятадын талд 17 хувьтай байна. Энэ татварыг бууруулах боломж, гарц шийдэл бий эсэхийг судална” гэв.Тус уулзалтад Монголын 230 компани, Хятадын 60 компани оролцож, хамтын ажиллагааны бодит боломж, бизнесийн түншлэлийг хэлэлцэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 7 цаг 30 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 7 цаг 36 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 7 цаг 42 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 7 цаг 44 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 7 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 7 цаг 48 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 10 цаг 6 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 10 цаг 7 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 10 цаг 8 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 10 цаг 11 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 10 цаг 12 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 10 цаг 14 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 11 цаг 56 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 12 цаг 45 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 12 цаг 49 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 12 цаг 50 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 12 цаг 51 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 12 цаг 55 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 12 цаг 56 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 12 цаг 57 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top