x

Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн А.Ундраа, Ч.Анар, М.Энхцэцэг нар Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсгүүр бүхий цахилгаан тээврийн хэрэгсэл, цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчны талаарх уулзалт хэлэлцүүлэгт энэ сарын 15-нд оролцов.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий орны хувьд ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах стратегийн зорилт дэвшүүлсэн. Ижил төстэй бусад зорилтыг бодитой хэрэгжүүлэхэд цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтэц нь суурь нөхцөл бөгөөд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын уялдаа зайлшгүй шаардлагатай байгаа билээ. Мөн Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр” болон Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн ногоон хөгжлийн бодлогын хүрээнд, эдийн засгийн тогтвортой өсөлт, эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулан, хүлэмжийн хий багатай, хүндээ ээлтэй хөгжлийн шинэ загварыг бүрдүүлэх зорилгоор бодлогын зорилтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан тогтоолыг УИХ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд баталсан. Уг тогтоолд 100 мянган цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтэц байгуулах санаачилгыг хэрэгжүүлж, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих, цахилгаан тээврийн хэрэгслийн нийтийн болон хурдан цэнэглэх дэд бүтцийг сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсгүүрийг ашиглаж бий болгох гэж заасны хүрээнд хууль, эрхзүйн орчны нөхцөл байдлыг хэлэлцэв.

Ногоон эдийн засгийг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг дэмжих, импортын хараат байдлыг бууруулах зорилготой УИХ-аас баталсан тогтоолын хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах нь чухал гэдгийг УИХ-ын дарга Н.Учрал ярианыхаа эхэнд онцлов. Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу ногоон төсөл, дэд бүтцийг дэмжиж, өрхийн болон орон нутгийн эрчим хүчний тархмал эх үүсвэрийг бий болгосноор цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлж, улмаар дэлхийн ногоон санхүүгийн зах зээлтэй холбох ажлуудыг үе шаттай хийх аж. Тэрбээр, УИХ-ын даргын хувьд Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг бататган иргэн, хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааг хязгаарласан зохицуулалт, төр-иргэний харилцаанд тогтсон хүнд суртлыг арилгах, төрийн үйл ажиллагааг цахим, ил тод, хариуцлагатай болгох, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх “Чөлөөлье” санаачилга дэвшүүлж, энэ хүрээнд 12 ажлын хэсэг байгуулсан. Чөлөөлье санаачилгын хүрээнд айл өрхүүдийн хэрэглээн дэх сэргээгдэх эрчим хүчний холболтын зөвшөөрлийн шат дамжлагыг халаад байгаа гэв. Тэгвэл одоо дараагийн ажил болгож цахилгаан тээврийн хэрэгсэл, дагалдах дэд бүтцийг хөгжүүлэх хууль эрхзүйн орчныг сайжруулах, холбогдох төслүүдийг хэлэлцэж эхлээд байгааг УИХ-ын дарга Н.Учрал энэ үеэр мэдэгдсэн. Хамгийн гол нь бодит шийдлүүдийг нэвтрүүлэх, түүний хэрэгжилтэд саад болж буй хэтийдсэн дүрэм, журам, зөвшөөрлийг халах замаар энэ ажлын хэрэгжилтийг хангах зорилготой байгааг УИХ-ын дарга тодотгов. 

Тухайлбал, УИХ-аар баталсан дээрх тогтоолд өрхийн болон орон нутгийн эрчим хүчний найдвартай байдлыг сайжруулах асуудлыг тусгасан бөгөөд энэ хүрээнд хэрэгжиж байгаа онцлох ажил нь Чингэлтэй дүүргийг тусгай бүс болгон зарлаж, 10 гаруй шат дамжлагыг халах, техникийн нөхцөл заавал шаарддагийг болиулах, өрх гэрүүд шугамд холбогдох боломжийг нээжээ. Одоо санхүүжилтийн таатай нөхцөлийн талаар банкуудтай ярилцахаар бэлтгэж байгаа аж. Мөн карбон зах зээлийн боломжийн талаар судалж, 20 кВт хүртэлх системийг техникийн нөхцөлгүй, нэг маягийн зураг төслөөр холбох нь цаг хугацаа, зардлыг эрс бууруулна хэмээн үзжээ. Үүнээс гадна сүүлийн 10 жилд олон улсын ногоон санхүүжилтийн нийт санхүүжилтэд эзлэх хувь дэлхий даяар 40 дахин, нийт дүн 100 дахин өссөн бөгөөд цаашид  жилд дунджаар 21 хувь өсөх үзүүлэлттэй байгаа энэ цаг үед Монгол Улс энэ шилжилтэд бэлэн байх шаардлагатай тулгарч байгааг УИХ-ын дарга Н.Учрал тоо баримт дурдан өгүүлээд, энэ чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Тэгвэл УИХ-ын тогтоолоор Засгийн газарт өгсөн нэг чиглэл болох цахилгаан автомашины хэрэглээг дэмжих асуудлын тухайд дэд бүтцийг эхэлж барих нь зөв дараалал гэж үзэж байна. Манай улсад 2023 онд цахилгаан автомашин 769 байсан бол 2026 онд 1000 гаруй болж нэмэгджээ. Цаашид хэрэглээг дэмжих үүднээс чанар стандартын бодлого баримтлах, шинэ барилга байгууламжинд цэнэглэх станцын хэрэглээг бодолцон төлөвлөх, санхүүжилтийн хүртээмж, зээлийн хугацааг бодолцох, ногоон дугаарыг саадгүй олгох, ногоон дугаарын хүрээнд эдлэх давуу талыг нэмэгдүүлэх гэх мэт шийдлийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Санхүүжилтийн хувьд дотоодын эх үүсвэрийн нөөц боломжийг судлах, зарим зохицуулалтыг хийхээс гадна, гадаад эх үүсвэрийн хувьд Уур амьсгалын ногоон сан, банкуудын оролцоогоор дэмжих боломж байгааг УИХ-ын дарга Н.Учрал яриандаа дурдаж байв. Харин төрийн үүрэг бол хүнд суртлыг багасгах, шат дарааллыг цөөлөх, мөн бодлогын баталгаа гаргах, хувийн хэвшил гол хэрэгжүүлэгч байна. Уг төслийг төр хувийн хэвшлийг түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой гэв. 

Хэлэлцүүлэгт оролцсон хувийн хэвшлийн төлөөлөл ногоон барилга цахилгаан машин, түүний дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний панель, инвертор болон хураагуур цогцоор нь ААН-ийн албан татварын хөнгөлөлт үзүүлэх, ногоон эх үүсвэр татсан ААН-үүдэд илүү хөнгөлөлттэй нөхцлөөр дэмжлэг үзүүлэх зэрэг саналуудыг хэлж байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 9 цаг 24 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 9 цаг 29 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 9 цаг 34 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 9 цаг 46 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 9 цаг 47 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 9 цаг 50 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 9 цаг 51 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 9 цаг 53 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 10 цаг 6 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 10 цаг 14 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 10 цаг 20 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 11 цаг 27 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 12 цаг 12 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 12 цаг 12 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 12 цаг 13 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 12 цаг 18 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 12 цаг 31 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 14 цаг 1 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 14 цаг 4 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 14 цаг 37 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top