x

Ерөнхийлөгч уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, уламжлалт анагаах ухааны мэдлэг, өв соёлыг судлан шинжилж, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зарлиг гаргалаа.

Зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар зарлигт гарын үсэг зурлаа.

Уламжлалт анагаах ухааны онол, арга зүйд тулгуурлан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилго бүхий “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гарган хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт зарлигаар чиглэл болголоо.

Энэ хүрээнд:

  • Уламжлалт анагаахын салбарын бүтэц, зохион байгуулалт, тусламж үйлчилгээ, санхүүжилт, дэд бүтцийн хөгжлийг дэмжсэн хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх;
  • Уламжлалт анагаахын эх сурвалж, өвийг судлан шинжлэх, уламжлалт болон орчин цагийн анагаах ухааны нийцлийг тогтоох, дэвшилтэт технологи, их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан хөгжүүлэлт, инновацыг дэмжих, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн оюуны өмчийн эрхийг хамгаалах;
  • Уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, хүний нөөцийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх;
  • Уламжлалт эмийн түүхий эдийн тархац, нөөц, найрлага, үйлдлийг судлах, тарималжуулах, уламжлалт эм үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг хангах, гадаад зах зээлд нийлүүлэх;
  • Уламжлалт анагаах ухааны мэдлэгт суурилсан эрүүл амьдрах хэв маяг, уламжлалт эмийн зохистой хэрэглээг ард иргэдэд хэвшүүлэх;
  • Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хяналт-шинжилгээ, үнэлгээний бүтэц, тогтолцоо бий болгох зэргээр ажиллах юм.

Ерөнхийлөгч мөн уламжлалт анагаах ухааны үнэт зүйл, өв соёлыг эрхэмлэн хамгаалах, судлан шинжлэх, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, сурталчлан таниулах, уламжлалт мэдлэгт суурилсан эрүүл аж төрөх ёсыг түгээн дэлгэрүүлэхийг эрүүл мэнд, боловсрол, эрдэм шинжилгээний байгууллага, хамт олон, эрдэмтэн судлаачдад  уриаллаа.

Өдгөө уламжлалт анагаах ухааны салбарт хэвтэн эмчлүүлэх 44,000 гаруй ор бүхий 80 гаруй эмнэлэгт 1,277 эмч, 457 сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн ажилладаг.  

Мөн 200 гаруй эрдэм шинжилгээний ажилтан, эмч, мэргэжилтэн бэлтгэх зургаан их сургууль, эмийн зургаан үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 8 цаг 14 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 8 цаг 19 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 8 цаг 24 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 8 цаг 36 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 8 цаг 37 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 8 цаг 40 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 8 цаг 41 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 8 цаг 43 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 8 цаг 56 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 9 цаг 4 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 9 цаг 10 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 10 цаг 17 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 11 цаг 2 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 11 цаг 2 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 11 цаг 3 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 11 цаг 8 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 11 цаг 21 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 12 цаг 51 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 12 цаг 54 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 13 цаг 27 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top