x

“Сүүн дархлаа” хөтөлбөр энэ сарын 26-наас эхэлнэ

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг энэ жил нийслэлийн 1-5 дугаар ангийн 189.600 сурагчид долоо хоногт гурван өдөр сүү өгөхөөр энэ сарын 26-наас эхлүүлэхээр болжээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилготой юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхдээ үндэсний сүүний үйлдвэрүүдтэй хамтрах юм. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаны хүмүүс сүү үйлдвэрлэгч нартай уулзаж, “ТЭСО” группийн "Милко” компанийн сүүний үйлдвэрт ажиллалаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан орон даяар хэрэгжүүлж байна. Ирэх онд 1-12 дугаар ангийн хүүхдүүдийг сүү хөтөлбөрт хамруулна. Мөн долоо хоногт сондгой өдрүүдэд гурван удаа сүү өгөхийг таван өдөр болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ахлах ангийн хүүхдүүдэд купон өгч кофе шопуудаар үйлчлүүлэх болон сургууль дээрээ сүү уух боломжтой байхаар, бага, дунд ангийн хүүхдүүдэд сургуулийн коридорт халуун сүүний “АТМ” суурилуулж сүү өгөх талаар мөн судалж байна. Ингэснээр сүүний үйлдвэрүүд “АТМ”-ээ цэнэглэж, хүүхдүүд өөрийн аягаараа сүүгээ уух юм. Цаашид сүү хөтөлбөр хүүхдүүдийн биеийн өсөлт, хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг 2-5 жилээр судална” гэв.

“ТЭСО” группийн гүйцэтгэх захирал С.Болор “Бид нийт 13 га талбайд 45 мянган м.кв үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хийж, хавар нээлтээ хийхээр бэлтгэж байна. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг өмнөх хүчин чадлаас 3 дахин нэмэгдүүлж үйлдвэрлэнэ. Өдөрт 400 тонн шингэн сүүг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Хатаах үйлдвэрт шингэн сүүг шим тэжээл, чанарыг нь алдагдуулахгүй хуурайшуулдаг. Үндэсний үйлдвэрлэлээ олон улсын жишиг, стандартын дагуу дотоодын болон экспортын зах зээлд гаргахаар төлөвлөж байна. Хүүхдийн сүүний тухайд шингэн сүү, хатаамал сүү, халуун сүүг үйлдвэрлэдэг. Хүүхдүүдэд хамгийн шим тэжээлтэй сүүг өгөхөд нийслэлтэй хамтарч ажиллана. Сүүг тогтмол хэрэглэснээр хүүхдийн өсөлт, хөгжилд чухал нөлөөтэй. Халуун сүүг сүүний машинаас ч уух боломжтой” гэв.

Мөн хавраас эхлэн СХД-ийн 21, 32 дугаар хороо, БЗД-ийн Шархад, Гачуурт, Хан-Уул дүүргийн Өлзийт, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт фермерийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоно. Үүнд, тэжээлийн ургамал тариалахад нь тоног төхөөрөмж, үрийн зээл олгоно. Үхэр худалдан авах, хашаа, саравчаа сайжруулан барихад нь ч зээлийг багцлан олгохоор төлөвлөж байгаа аж.


iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 9 цаг 46 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 9 цаг 52 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 9 цаг 57 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 10 цаг 9 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 10 цаг 10 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 10 цаг 13 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 10 цаг 14 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 10 цаг 16 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 10 цаг 29 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 10 цаг 37 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 10 цаг 43 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 11 цаг 50 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 12 цаг 34 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 12 цаг 35 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 12 цаг 36 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 12 цаг 41 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 12 цаг 54 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 14 цаг 24 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 14 цаг 27 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 15 цаг 0 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top