x

Германы эдийн засаг хоёр жилийн дараа өсөлтөд шилжив

Хоёр жил дараалан хасах үзүүлэлттэй байсан Германы эдийн засаг өнгөрсөн онд 0,2 хувиар өссөн тухай Холбооны улсын статистикийн газар өчигдөр мэдээлжээ.

Тус улсын эдийн засаг 2024 онд 0,5 хувиар, 2023 онд 0,9 хувиар тус тус агшсан байна.

Эдийн засагчдын таамаглаж байгаагаар, энэ онд Европын хамгийн том эдийн засгийн өсөлт 1 орчим хувьд хүрэх төлөвтэй байна. Үүнд ажлын өдрүүдийн тоо нэмэгдсэн, армийн зэвсэглэл ба дэд бүтцийг шинэчлэхэд улсын төсвөөс гаргаж буй хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөлнө.

Харин өмнөх жилүүдэд эдийн засаг хасах үзүүлэлттэй гарсан нь юуны түрүүнд Орос-Украины дайнаас шалтгаалан эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ өссөн, мөн АНУ-ын зүгээс Германы экспортлогчдод өндөр татвар ногдуулсан, Хятадын зүгээс өрсөлдөөн ширүүссэнтэй холбоотой гэдгийг Berenberg Bank-ны шинжээч Феликс Шмидт дурдлаа.

Эдгээр гадаад хүчин зүйлээс гадна дотоодын асуудлууд ч эдийн засаг агшихад нөлөөлсөн байна. Тухайлбал, хэтэрхий их хүнд суртал, ажиллах хүчний дутагдал, нийгмийн халамжийн зардлын өсөлт зэргийг дурдаж болно.

Харин одоо аж үйлдвэрийн салбарт тогтворжилтын шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлснийг шинжээч онцолсон байна. Үүний зэрэгцээ төсвийн алдагдал 8 тэрбум еврогоор буурч, ДНБ-ий 2,4 хувийг эзэлсэн байна. Өмнө нь энэ үзүүлэлт 2024 онд 2,7 хувь, 2023 онд 2,5 хувь байжээ.

Үүний сацуу дэлхийн томоохон үнэлгээний агентлагууд Германы санхүүгийн бодлогыг “тогтвортой” гэж үзээд, зээлжих зэрэглэлийн AAA буюу хамгийн сайн, эрсдэл багатай гэсэн үнэлгээг өгсөн байна. Гэсэн хэдий ч шинэчлэл хийх шаардлагатай гэдгийг дээрх агентлагууд анхааруулжээ. Германы хүн ам хөгширч байгаагаас шалтгаалан холбооны улсын төсвөөс тэтгэврийн санг дэмжихэд олгодог татаасын хэмжээ 2029 он гэхэд 113 тэрбум еврод хүрч нэмэгдэхээр байгаа нь холбооны төсвийн 20 орчим хувийг эзлэх юм.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top