x

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Элчин сайдтай уулзав

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг энэ сарын 14-нд хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинээс шинэ жилийн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлсэнд талархал илэрхийлж, хариу мэндчилгээ уламжилж өгөхийг хүсэв. Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн 2025 онд Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, хоёр талын хооронд дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээ амжилттай болсныг дурдаж, цаашид тохиролцсон асуудлуудаа бодит ажил хэрэг болгоход талууд онцгой анхаарч ажиллах нь чухал байгааг тэмдэглэв. Мөн 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим томоохон арга хэмжээний талаар Элчин сайдтай санал солилцов.

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг монгол, оросын тал соёрхон баталсанд талархал илэрхийлж, ойрын хугацаанд тус хэлэлцээрийг Евразийн эдийн засгийн холбооны бусад гишүүн улс мөн соёрхоно батална гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлэв. Худалдааны түр хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлснээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжихээс гадна иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа гэв.

Түүнчлэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Улаанбаатар хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, цаашид найдвартай, тогтвортой нийлүүлэх, манай баруун бүсийг цаашид үргэлжлүүлэн цахилгаан эрчим хүчээр хангах зэрэг өргөн хүрээний хамтын ажиллагааны асуудлаар харилцан тохиролцсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд А.Н.Евсиков дээд, өндөр түвшний уулзалтуудын үеэр ярилцан тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх чиглэлээр идэхтэй ажиллахаа илэрхийлж, 2026 онд Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг хамтран тэмдэглэх хүрээнд соёл, спорт, хүмүүнлэгийн салбарын олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж буйг мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 8 цаг 57 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 9 цаг 3 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 9 цаг 8 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 9 цаг 20 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 9 цаг 21 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 9 цаг 24 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 9 цаг 25 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 9 цаг 27 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 9 цаг 40 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 9 цаг 48 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 9 цаг 54 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 11 цаг 1 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 11 цаг 45 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 11 цаг 46 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 11 цаг 47 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 11 цаг 52 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 12 цаг 5 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 13 цаг 35 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 13 цаг 38 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 14 цаг 11 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top