x

Замын түгжрэлийг бууруулах "Олон түвшний уулзвар" төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотод 679.000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь авто замын нэвтрүүлэх хүчин чадлаас гурав дахин хэтэрч, улмаар хөдөлгөөний хэт ачааллыг үүсгэж байна.

Хөдөлгөөнд оролцож буй автомашин нэмэгдэхийн хэрээр нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж удааширч, автобусны зорчилтын дундаж хурд оргил ачааллын үед 7-13 км/цаг хүртэл буурсан нь иргэдийн амьдралын хэмнэлд ч сөргөөр нөлөөлөх болов. Иймд нийслэл Улаанбаатар хотод иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн зам тээврийн оновчтой сүлжээг хөгжүүлэх зайлшгүй шаардлагын хүрээнд "Олон түвшний уулзвар"төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, Наадамчдын зам дахь явган хүний гүүрэн гарц болон Нарт хотхоны зүүн далан дээрх гүүрэн байгууламж гэсэн таван байршилд эхний ээлжинд хэрэгжүүлэх бөгөөд уг таван байршилд магадлалын ерөнхий дүгнэлт гарсан.

Уулзваруудын түвшинг зааглаж, олон түвшинтэй болгосноор тээврийн хэрэгслийн урсгалын огтлолцлыг бууруулж, гэрлэн дохионоос хамааралтай зогсолт, хүлээлтийг багасган, замын нэвтрүүлэх чадварыг эрс нэмэгдүүлэх ач холбогдолтой. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, "Нарт" хотхон орчимд хүн амын төвлөрөл нэмэгдэж байгаа ч үерийн хамгаалалтын далан нь замын сүлжээг тасалдуулж, жолооч, иргэд Нарны зам болон Энхтайваны өргөн чөлөөгөөр зайлшгүй тойрч зорчих шаардлагатай болж байна. Энэ нь үндсэн замуудын ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж, гамшгийн үеийн шуурхай бэлэн байдлыг ч хязгаарлаж байгаа юм. Иймд далан давуулан гүүрэн байгууламж барих нь замын холболтыг нөхөж, иргэдийн зорчих зай, хугацааг товчлох, цаашлаад шатахууны үргүй зардлыг багасган, хотын гол замуудын түгжрэлийг сааруулах инженерийн оновчтой шийдэл болох юм.

"Олон түвшний уулзвар" төслийг бүрэн хэрэгжүүлснээр хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэж, түгжрэлийн түвшин мэдэгдэхүйц буурах төдийгүй нийгэм, эдийн засгийн хувьд иргэдийн алтан цаг болон шатахуун зардлыг хэмнэсэн өндөр үр өгөөжтэй шийдэл болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.77)
    Хамгийн түрүүнд хийх ёстой ажлыг хамгийн сүүлд эхлүүлж байгаа нь харамсатай бөгөөд буруу байна . Баруун зүүн 4 зам, сапорро,25- р эмийн сан гэх мэт ер нь ийм асуудлыг олон нийтийн санал асуулгыг үндэслэн дэс дараалал тогтоож хэрэгжүүлэх нь үр дүнгээ өгнө!!!
    2026 оны 01 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 9 цаг 47 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 9 цаг 53 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 9 цаг 58 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 10 цаг 10 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 10 цаг 11 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 10 цаг 14 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 10 цаг 15 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 10 цаг 17 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 10 цаг 30 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 10 цаг 38 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 10 цаг 44 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 11 цаг 51 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 12 цаг 35 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 12 цаг 36 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 12 цаг 37 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 12 цаг 42 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 12 цаг 55 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 14 цаг 25 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 14 цаг 28 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 15 цаг 1 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top