x

БНХАУ-ын гадаад худалдааны ашиг түүхэн дээд хэмжээнд хүрлээ

БНХАУ-ын гадаад худалдааны эргэлт 2025 онд өмнөх оныхтой харьцуулахад 3.8 хувиар өсжээ. Харин тус улсын худалдааны тэнцлийн ашиг түүхэн дээд хэмжээнд буюу 1.19 их наяд орчим ам.долларт хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлсэн байна.

Гадаад худалдааны нийт хэмжээ өнгөрсөн онд 45.47 их наяд юань (6.48 их наяд орчим ам.доллар) болсон байна. Үүнээс экспорт 26.99 их наяд юаньд хүрч, 6.1 хувиар өссөн бол импорт 18.48 их наяд юань болж, 0.5 хувиар өсжээ.

Хятад улс 240 улс орон, бүс нутагтай худалдаа хийдэг бөгөөд үүний 190-тэй нь хийсэн худалдааны хэмжээ нэмэгдсэн байна. “Нэг бүс, нэг зам” санаачилгад оролцогч орнуудтай хийж буй худалдааны хэмжээ 23.6 их наяд юаньд хүрч, 6.3 хувиар өссөнөөр гадаад худалдааны 51.9 хувийг бүрдүүлжээ. Мөн АСЕАН-ы орнуудтай хийж буй худалдаа 8 хувиар, Латин Америкийн орнуудтай хийж буй худалдаа 6.5 хувиар, Африкийн орнуудтай хийж буй худалдаа 18.4 хувиар тус тус өссөн байна.

Эдгээр үзүүлэлт ийнхүү дээд хэмжээнд хүрч өссөнөөр Хятад улс худалдааны салбарт дэлхийд тэргүүлэгч орны байр сууриа баталгаажууллаа гэж Гаалийн ерөнхий газрын төлөөлөгчид онцолжээ.

Гаалийн ерөнхий газраас 2026 оны үзүүлэлтийг таамаглахдаа, гадаад орчин дахь тодорхойгүй байдал даамжрах төлөвтэй байгааг, мөн олон улсын худалдааны салбарт дарамт шахалт хэвээр байгааг дурджээ. Гэсэн хэдий ч үндэсний эдийн засгийн бат бөх суурь, давуу талууд болон нөөц бололцоо өөрчлөгдөөгүй хэвээр байгаа нь цаашид тогтвортой хөгжих үндэс суурийг бий болгож байгааг тэмдэглэжээ.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 10 цаг 0 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 10 цаг 5 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 10 цаг 10 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 10 цаг 22 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 10 цаг 23 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 10 цаг 26 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 10 цаг 27 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 10 цаг 29 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 10 цаг 43 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 10 цаг 51 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 10 цаг 56 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 12 цаг 3 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 12 цаг 48 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 12 цаг 48 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 12 цаг 49 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 12 цаг 54 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 13 цаг 7 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 14 цаг 37 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 14 цаг 40 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 15 цаг 13 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top