x

Ерөнхий сайд Дорноговь аймгийн хямд өртөгтэй орон сууцны хөтөлбөртэй танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Сайншанд суманд хэрэгжүүлж буй хямд өртөгтэй орон сууцны хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцав.

Тус аймаг 2016 оноос хойш сүүлийн 9 жилийн хугацаанд түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлээр 2512 айлыг орон сууцаар хангажээ. Үүний 329 нь түрээсийн орон сууцанд хамрагдсан байна. Энэ онд нэмээд 288 айлыг түрээсийн орон сууцанд хамруулахаар төлөвлөжээ.

Түрээслээд өмчлөх хөтөлбөрийн хүрээнд баригдсан орон сууцны мкв-ын үнийн тухайд 1.9-2.4 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Түрээсийн орон сууц барих эх үүсвэрийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж, одоогийн байдлаар 36.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Түрээсийн орон сууцанд хамрагдсан айлууд 5-10 жилийн хугацаанд сар бүр төлбөр төлөхдөө хүү, алданги, ханшийн зөрүү огт төлөхгүй. Байрны төлбөрөө төлж дуусаад гэрчилгээ авсны дараа татварын хуулийн дагуу НӨАТ-ын буцаан олголт, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрх нь үүсэх юм байна.

Дорноговь аймаг нарийн мэргэжлийн эмч, англи хэл, математикийн шилдэг багш нарыг орон нутагтаа ажиллуулах зорилгоор орон сууцаар үнэ төлбөргүй хангах бодлого хэрэгжүүлж байна. Ингэхдээ таван жил тогтвортой ажиллах нөхцөл тавьж, энэ шаардлагыг хангасан тохиолдолд амьдарч буй байрыг нь шууд өмчлөлд нь шилжүүлэх юм. Өнөөдрийн байдлаар 21 өрх дээрх нөхцлөөр байртай болжээ.

Тус аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" төслийг энэ онд эхлүүлэх гэж байна. "Single apartment" төсөл нь орон сууцны урьдчилгаа бүрдүүлэх хүртлээ 1-5 жил зөвхөн хэрэглээний зардлаа төлж, үнэ төлбөргүй амьдрах боломжийг залууст олгох юм.

Сингл апартмент нь бүрэн тохижилттой, ганц бие хүнд зориулагдсан 18-20 мкв байр юм. Өөрөөр хэлбэл өмсөх хувцас, төгссөн сургуулийн дипломтойгаа ирэхэд л хангалттай гэж аймгийн удирдлагууд танилцуулав. Уг төсөлд хамрагдах залууст Дорноговь аймагт 6 сараас дээш ажилласан, НДШ төлдөг байх гэсэн шалгуур тавих юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 8 цаг 42 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 8 цаг 47 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 8 цаг 52 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 9 цаг 4 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 9 цаг 5 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 9 цаг 8 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 9 цаг 9 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 9 цаг 11 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 9 цаг 25 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 9 цаг 33 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 9 цаг 38 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 10 цаг 45 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 11 цаг 30 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 11 цаг 30 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 11 цаг 31 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 11 цаг 36 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 11 цаг 49 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 13 цаг 19 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 13 цаг 22 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 13 цаг 55 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top