x

Г.Занданшатар Та Засгийн газрын тэргүүн юм уу, “зарц” нь юм уу?

Долоон сарын өмнө Г.Занданшатар тамгаа хүлээж авахдаа улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн гадаад шок, төсвийн алдагдал, инфляцаас шалтгаалсан иргэдийн амьжиргаа, дарамт, шахалт хавчилга дахь хувийн хэвшлийнхэн гээд олон эрсдлийг тоочиж байсан. Харин долоон сарын дараах дүр зургийг харахад тэрбээр замын чулуунуудаа өөрөө өшиглөж цэвэрлэхээс бус сайд нараа ажиллуулаад байгаа байдал тэгтлээ харагдсангүй. Утсаар яриад л шийдчих асуудал дээр өөрөө давхиад оччихдог тийм сүржин. Салхитын мөнгөний орд дээр тагнуул, цагдаагийн тусгайгийнхан, дотоодын цэргийнхнийг хамгийн гол нь камертай, сурвалжлагчидтай дагуулан очиж байсныг санаж байна уу? Лиценз цуцлах гэж л тэр шүү дээ. 

За энэ яахав, шинэ үеийн үйл явдалдаа оръё. Цаадах чинь өнөөх л камеруудаа бариад ажлаас халдаг “оёг”-той боллоо. “Танай дээр эрүүгийн гэмт хэрэг гарсаан” гэж гайхшруулаад генералыг халсан. Оронд нь АТГ-ын “байнгын үйлчлүүлэгч” гэж болохоор нэг нөхрийг залчихсан. Дөнгөж томилсон болоод ч тэр үү, мөн л камеруудаа чирсээр Замын-Үүдийн гаалийн даргыг халав. Гоё л доо. Сайн үйл хэрэг. Цаашдаа гаалийн байцаагч нарыг сэлгэн томилъё гэж байна лээ. Мэргэн ухаан. Гэхдээ навч, цэцэгсийг хараад шийдвэр гаргахаасаа илүүтэй үндсийг нь харсан бол арай өөр дүгнэлт гаргах байсан. 

Дагуулж яваа Сангийн сайд Б.Жавхлангийн тань баз Б.Даваасүрэн гэж Гаалийн ерөнхий газрын Хяналт, бүрдүүлэлтийн газрын даргын алдаа дутагдал харагдсангүй юу. Гэгээн мэлмийг тань юу бүрхэхээрээ 1.2 их наядын орлого тасалдлын хариуцлагыг ярихгүй өнгөрөв. Түүний ах Б.Даваажав таны яриад байгаа хоосон машины авлигын бизнесийг ид цэцэглүүлсэн гэдгийг та сонсоогүй, мэдээгүй байх учиргүй. Тус байгууллагын дэд даргаар ажиллаж буй нөхөр дээшээ нэг суудал ахьчих санаатай, өмнөх даргынхаа өрөөг эзэлж, өмсгөлийг нь захиалчихаад нэлээд бэлдэж байсан гэдэг. Тэр ч байтугай гэр бүлийн хүн нь Улаанбаатар хотын гаальд нэлээн хүчтэй нөлөөтэй, томилгоонуудад элдэв оролцоотой. За тэгээд Б.Даваасүрэнгийн нөлөөгөөр боомтуудад томилогдсон гаалийн дарга нар өнөөх нүүрсний хулгайн алтан үеийн чинь “гол баатрууд” шүү дээ. Тэгэхээр та ямар нэг бүлэглэлийн эрх ашигт цаламдуулж, үндсээр нь тасалж болох байсан хэргийг илээд өнгөрчээ. Цаашлаад газрын наймаа руу оржээ. Бас л зөв. Тус сумын нутаг дэвсгэр дэх газар олголтыг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газар, АТГ, ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг байгуулна гэнэ. 

Агуулгын хувьд ойлгож байна. Хятад, орос иргэдийн хөрөнгөөр монгол хүний нэр дээр газар авах байдлыг цэгцэлж байгаад нь бол “Онц” тавимаар байна. Энэ бол улс орны аюулгүй байдалтай холбоотой, хуулийн цоорхойг ашиглан он удаан жил үргэлжилж буй, нутаг орны бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хянах маш чухал үйл хэрэг юм. Замын-Үүдийн чөлөөт бүсийн асуудалтай гүн холбоотой энэ асуудлаар дараагийн удаад бичих болно. Ажил хийж байгаа нь сайн хэрэг. Яах гэж тийм шийдвэр гаргаж байгаа бодлогоо тайлбарлаж чадахгүй байгааг чинь олон нийт харж байна. Салбарыг нь сайдыг, сонгогдсон гишүүнийг нь камеруудтай, сурвалжлагч нартай дагуулж яваад л дарга нарыг солиод бай. 

Харин Та хэзээ Ерөнхий сайдын ажлаа хийх юм бэ? Ерөнхий сайдын ажил гэдэг чинь зөвхөн тэр хорин хэдэн хүнийг даргалж хуралдуулах биш шүү дээ. Гүйцэтгэх засаглалыг ерөнхийд нь удирдана. Гэтэл өөрөө л гүйгээд кино зохиол найруулаад, гол дүрд нь өөрөө тоглоод байх юм. Эцэст нь хэлэхэд татвар дээр үзүүлсэн хөнгөлөлтүүд чинь том эрсдэл байсан. Том зориг гаргасан. Нүүрсний үнэ уначихаад байхад төсвөө 2.2 их наядаар тодотгосон, нэмээд 1.2 их наяд төгрөгөөр таналаа, үргүй зардлуудыг хэмнэлээ. “Зохион байгуулалттай” гэж болохоор жагсаал цуглаануудаар шантаажлууллаа. Цаашид ч энэ “шаантаг” үргэлжлэх байх. 

Хамгийн сонирхолтой нь сайд нарт чинь ч, танай намынханд ч таныг он удаан жил, УИХ-ын 2028 оны сонгууль хүртэл Засгийн эрхийг барина гэсэн итгэл бөх биш байна. “Итгэлгүй нийгэм дээрх эх орон гэж байдаггүй” гэж та өөрөө хэлсэн. Таны хийх ажил, хандах зүг энэ. Дахиад асууя, Г.Занданшатар Та Засгийн газрын тэргүүн юм уу, “зарц” нь юм уу?

/1-р хэсэг/ 2026-01-13

У.Оргилмаа, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Megan Schroeder (162.251.62.82)
    If you are having withdrawals issues or your crypto investment account has been locked, compromised, or hacked I highly recommend reaching out to Mrs. Lisette Zamora recovery firm. Last month, I found myself in a distressing situation after falling victim to a crypto scam that left me feeling hopeless. This decision turned out to be life-changing, as they successfully recovered my funds within just a few days. I am incredibly grateful for their swift and effective assistance. You can contact her via Email: zamoralisette4@"gmail ,com WhatsApp: +1---(826)---218----0536
    2026 оны 01 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 20 цаг 58 мин BTS-ын тоглолтыг кино театруудаар шууд дамжуулна 21 цаг 8 мин Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны зах зээлийн шимтгэл, хураамжийг буурууллаа 21 цаг 10 мин Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулна 21 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 21 цаг 12 мин Эрчим хүчний 24 аудиторт гэрчилгээ гардууллаа 21 цаг 14 мин “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээ болов 21 цаг 17 мин Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Англид илгээсэн захидал архивт хадгалагдаж байна 21 цаг 19 мин ФИФА-гийн ерөнхийлөгч Ж.Инфантиног “Найрамдал медаль”-аар шагналаа 21 цаг 20 мин Монгол Улсад 100-аас дээш настай 166 иргэн байна 21 цаг 22 мин Бортээгийн ордоос Монгол Улсын хүртэх өгөөжийг 51 хувьд хүргэнэ 23 цаг 32 мин Сар шинээр сургууль, цэцэрлэгийн хашааг зогсоол болгон ашиглана 23 цаг 41 мин АНУ-ын хилээр нэвтрэх иргэдийн анхааралд! 23 цаг 41 мин "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолыг баталлаа 23 цаг 43 мин Ким Жөн Ун охиноо өөрийн залгамжлагчаар бэлтгэж байна 23 цаг 47 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа 23 цаг 49 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс ачилт 5 сая тонныг давлаа Өчигдөр 13 цаг 51 мин Германы Ерөнхийлөгч Төв Азийн орнуудын Гадаад хэргийн сайд нарыг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 50 мин Өмнөд Солонгосын тамирчин Чой Га Он сноубордын төрөлд алтан медаль хүртлээ Өчигдөр 13 цаг 50 мин Ардын жүжигчин Э.Амартүвшин Италийн төрийн шагнал хүртэхээр болжээ Өчигдөр 13 цаг 49 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... Эрчим хүчний төслүүдээ нураасан нь Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Ж.Баярмаа: Авлига, хүнд суртал, хуулийн тогтворгүй байдал то... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Норвегийн элчин сайд Жеффри Эпштейнтэй холбоотой байсан тул ... Монгол Улс авлигын индексээр ухарч 124-р байрт бичигджээ Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь Цагаа түлх, Ерөнхий сайд аа! Хятад улс Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгол... Нүүрсний өлгий Өмнөговийн ДЦС нүүрсгүйгээс болоод хөлдөж мэд... Уурхайн олборлолтыг дэмжсэн орон нутаг АМНАТ-аас илүү хувь х... Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой”-д ажиллаж, үүрэг даалгава...
Top