x

Дундговь аймагт "Тэмээн дээрээс наран ойрхон" өвлийн их наадам болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Тэмээн дээрээс наран ойрхон" өвлийн их наадам, Тэмээчдийн V зөвлөгөөнийг 2026 оны нэгдүгээр сарын 24-25-нд Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгуулах гэж байна.

Энэ нь монгол тэмээг сурталчлах, ашиг шимийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалыг тэмээн спорттой уялдуулан хөгжүүлэх, тэмээний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Наадмын үеэр дөрвөн насны хурдан тэмээний уралдаан, тэмээн харваа, тэмээн поло, тэмээн дээрээс шагай шүүрэх болон буйл зорох, бурантаг томох, эмнэг тэмээний туйлаан зэрэг буухиа тэмцээн зохиож, сайхан тэмээтэй ганган хос, шилмэл буур, ингэ шалгаруулна.

Мөн тэмээний сүү, цагаан идээ, ноос, арьсаар хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, өвлөн уламжлагчдын тусгай үзэсгэлэн гаргах юм.

Тэмээчдийн V зөвлөгөөнөөр "Тэмээн соёлыг хадгалах, хамгаалах бодлого, үйл ажиллагаа", "Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөө, бодлого, арга хэмжээ" болон аялал жуулчлалыг тэмээн соёлтой уялдуулан хөгжүүлэх зэрэг сэдвээр илтгэл хэлэлцэн зөвлөмж гаргана.

Өвлийн их наадам, тэмээчдийн зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын тэмээн соёл, уралдааны холбоо, Монголын тэмээн поло спорт уралдаан, аяллын холбоо хамтран зохион байгуулна.

Өнгөрсөн жилийн тэмээчдийн баяр Дорноговь аймагт "Их говийн тэмээ-2025" нэртэйгээр болж байжээ. 2024 онд улсын хэмжээнд 480 мянган тэмээ тоолуулсан бол 2025 оны байдлаар 501 мянга болж өссөн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 9 цаг 31 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 9 цаг 36 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 9 цаг 41 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 9 цаг 53 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 9 цаг 54 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 9 цаг 57 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 9 цаг 58 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 10 цаг 0 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 10 цаг 13 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 10 цаг 21 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 10 цаг 27 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 11 цаг 34 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 12 цаг 19 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 12 цаг 19 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 12 цаг 20 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 12 цаг 25 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 12 цаг 38 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 14 цаг 8 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 14 цаг 11 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 14 цаг 44 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top