x

"Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо

Холливудын Гадаадын хэвлэлийн холбооноос зохион байгуулдаг “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах 83 дахь удаагийн ёслол Лос-Анжелес хотноо боллоо.

Хлои Жаогийн найруулсан “Hamnet” кино “Шилдэг драм кино” төрөлд “Алтан бөмбөрцөг” хүртлээ. Уг шагналд “Frankenstein”, “It Was Just an Accident”, “O Agente Secret”, “Sentimental Value”, “Sinners” зэрэг бүтээлүүд нэр дэвшсэн байна. 

Мэгги О’Фарреллийн ижил нэртэй романаас сэдэвлэн бүтээсэн энэхүү кинонд Уильям Шекспирийн бага насандаа нас барсан хүү Хамнетын амьдралын зохиомол түүхийг өгүүлдэг.

“Шилдэг кино”  (мюзикл эсвэл инээдмийн) төрөлд "One Battle After Another" кино шалгарчээ. 

Харин Вагнер Моура "O Agente Secreto" кинонд бүтээсэн дүрээрээ драм киноны гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин шагнал хүртсэн байна. Уг  кино мөн “Гадаад хэлээрх шилдэг кино” төрөлд шалгарчээ. Энэхүү шагналд "It Was Just an Accident", "No Other Choice", "Sentimental value",  "Sirat", "The Voice of Hind Rajab" кинонууд өрсөлдсөн байна. 

Жесси Бакли “Hamnet” кинонд Уильям Шекспирийн гэргий Агнесийн дүрээрээ драм киноны шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртлээ.

“Бид магадгүй хамгийн алдартай британи хүний түүхийг өгүүлсэн. Манай багт хятад найруулагч, олон ирланд уран бүтээлчид, зураг авалтын багт голдуу польшууд, мөн британи хамт олон багтсан нь үнэхээр онцгой байлаа" хэмээн тэрбээр шагналыг гардаж авсныхаа дараа хэлээд уг төрөлд нэр дэвшсэн бусад эмэгтэй жүжигчин, тэр дундаа Жулия Робертсийг биширч байгаагаа илэрхийлжээ. 

Найруулагч Пол Томас Андерсон "One Battle After Another" киногоороо "Шилдэг найруулагч", "Шилдэг кино зохиол" шагналыг хүртжээ. Түүнээс гадна, Райан Куглер /Sinners/, Гильермо дель Торо  /Frankenstein/, Жафар Панахи /It Was Just an Accident/, Йоахим Триер /"Sentimental value/, Хлои Жао /Hamnet/ зэрэг найруулагчид энэхүү шагналд нэр дэвшсэн байна.

Шилдэг богино хэмжээний цувралаар "Adolescence" кино  шалгарсан байна. Уг цувралд тоглосон Британийн 16 настай жүжигчин Оуэн Купер “телевизийн цувралын туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” шагнал хүртжээ.

Шилдэг анимэйшн киногоор  "KPop Demon Hunters"  тодорлоо. "Arco", "Demon Slayer: The Infinite Castle of Kimetsu Yaiba", "Elio", "Little Amйlie or the Character of Rain", "Zootopia 2" кинонууд уг шагналд нэр дэвшсэн байна.

“Алтан бөмбөрцөг” нь Холливудын Гадаадын хэвлэлийн холбооноос 1944 оноос хойш олгож буй Америкийн кино, телевизийн салбарын нэр хүндтэй шагнал юм. Уг шагналын эздийг жил бүрийн нэгдүгээр сард олон улсын 90 орчим сэтгүүлчийн санал хураалтаар тодруулдаг.

Эх сурвалж: ABC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 22 цаг 5 мин BTS-ын тоглолтыг кино театруудаар шууд дамжуулна 22 цаг 14 мин Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны зах зээлийн шимтгэл, хураамжийг буурууллаа 22 цаг 16 мин Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулна 22 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 22 цаг 18 мин Эрчим хүчний 24 аудиторт гэрчилгээ гардууллаа 22 цаг 20 мин “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээ болов 22 цаг 23 мин Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Англид илгээсэн захидал архивт хадгалагдаж байна 22 цаг 25 мин ФИФА-гийн ерөнхийлөгч Ж.Инфантиног “Найрамдал медаль”-аар шагналаа 22 цаг 26 мин Монгол Улсад 100-аас дээш настай 166 иргэн байна 22 цаг 28 мин Бортээгийн ордоос Монгол Улсын хүртэх өгөөжийг 51 хувьд хүргэнэ Өчигдөр 15 цаг 49 мин Сар шинээр сургууль, цэцэрлэгийн хашааг зогсоол болгон ашиглана Өчигдөр 15 цаг 40 мин АНУ-ын хилээр нэвтрэх иргэдийн анхааралд! Өчигдөр 15 цаг 40 мин "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолыг баталлаа Өчигдөр 15 цаг 38 мин Ким Жөн Ун охиноо өөрийн залгамжлагчаар бэлтгэж байна Өчигдөр 15 цаг 34 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа Өчигдөр 15 цаг 32 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс ачилт 5 сая тонныг давлаа Өчигдөр 13 цаг 51 мин Германы Ерөнхийлөгч Төв Азийн орнуудын Гадаад хэргийн сайд нарыг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 50 мин Өмнөд Солонгосын тамирчин Чой Га Он сноубордын төрөлд алтан медаль хүртлээ Өчигдөр 13 цаг 50 мин Ардын жүжигчин Э.Амартүвшин Италийн төрийн шагнал хүртэхээр болжээ Өчигдөр 13 цаг 49 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... Эрчим хүчний төслүүдээ нураасан нь Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Ж.Баярмаа: Авлига, хүнд суртал, хуулийн тогтворгүй байдал то... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Норвегийн элчин сайд Жеффри Эпштейнтэй холбоотой байсан тул ... Монгол Улс авлигын индексээр ухарч 124-р байрт бичигджээ Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь Цагаа түлх, Ерөнхий сайд аа! Хятад улс Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгол... Нүүрсний өлгий Өмнөговийн ДЦС нүүрсгүйгээс болоод хөлдөж мэд... Уурхайн олборлолтыг дэмжсэн орон нутаг АМНАТ-аас илүү хувь х... Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой”-д ажиллаж, үүрэг даалгава...
Top