x

Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллаж эхэллээ. Уг аяныг “AI Academy Asia” байгууллагаас санаачлан үндэсний хэмжээнд 2025-2030 он хүртэл хэрэгжүүлж буй бөгөөд 5 жилийн хугацаанд Монгол Улсын өнцөг булан бүрд ажиллаж буй ЕБС-ийн багш нарыг чадавхжуулах, хиймэл оюуны 2,500 хүний нөөц бэлтгэх хөтөлбөр юм.

Хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй энэхүү аяныг 2026 онд Голомт банкны дэмжлэгтэйгээр “Олон улсын цахилгаан холбооны байгууллага“-ын “AI Skills Coalition”-ы хүрээнд өрнүүлж, хоёрдугаар сарын 28-нд нээлтээ хийлээ.

Хиймэл оюуны багш бэлтгэх хөтөлбөрт 21 аймаг, 330 сум, нийслэлийн дүүргүүдээс 3,998 багш материалаа илгээснээс 500 багш шалгарч, 3 сарын турш хиймэл оюуны сургалтад хамрагдаж байна. Тухайлбал, багш нарын хиймэл оюуны суурь ойлголтыг нэмэгдүүлж, зөв, хариуцлагатай хэрэглээг төлөвшүүлэхийн зэрэгцээ AI хэрэгслийг хичээл заах, үнэлгээ хийх, агуулга боловсруулах үйл явцад үр дүнтэй ашиглах замаар боловсролын чанарыг сайжруулж, багшийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэнэ.

Хөтөлбөрийн төгсгөлд багш нар хиймэл оюунд суурилсан төслөө хөгжүүлж, үр дүнгээ хуваалцах юм. Цаашлаад хиймэл оюуны мэдлэг чадвар эзэмшсэн багш нараар дамжуулан энэ онд сум, орон нутгийн 10,000 гаруй сурагчид хиймэл оюуны мэдлэгийг түгээж, сурагчдыг технологид суурилсан эдийн засагт амжилттай оролцох ирээдүйн ур чадварт бэлтгэхэд зорьж байна.

Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ы хүрээнд 2025 онд “AI for women 100x100” хөтөлбөрийг дэмжин ажиллаж, ЕБС-ийн 100 эмэгтэй багш, 100 эмэгтэй сурагчийг хиймэл оюунд суралцах боломжоор хангасан. Энэ жилийн тухайд Голомт банкнаас аяныг хэрэгжүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ багш нарт болон цаашлаад сурагчдад санхүүгийн боловсрол олгох чиглэлээр хөтөлбөрийн цар хүрээг өргөжүүлэн ажиллах юм. 

Сайн сайхныг санхүүжүүлнэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 4 цаг 2 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 4 цаг 7 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 4 цаг 13 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 4 цаг 15 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 4 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 4 цаг 19 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 6 цаг 37 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 6 цаг 38 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 6 цаг 39 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 6 цаг 42 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 6 цаг 43 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 6 цаг 45 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 8 цаг 27 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 9 цаг 17 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 9 цаг 20 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 9 цаг 21 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 9 цаг 22 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 9 цаг 26 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 9 цаг 27 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 9 цаг 28 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top