Иргэн Д.Төгс-Арвижих гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжид олгодог ₮50,000-ыг ₮500,000 болгох өргөдлийг D-parliament-д байршуулж, иргэдийн саналыг авч байгаа билээ.
Одоогоор өргөдөлд 54,997 хүн дэмжиж гарын үсгээ зурсан байна. “D.parliament”-д өргөдөл оруулснаас хойш 30 хоногийн хугацаанд 100 мянган иргэн уг саналыг дэмжвэл УИХ-аар хэлэлцэгдэх боломжтой болно. Өргөдлийн хугацаа дуусахад 11 хоног үлдээд байна.
Хүүхдээ асарч байгаа ээжийн тэтгэмжийг нэмэгдүүлэх саналыг дэмжиж байгаа иргэд энд дарж цахим өргөдөлд гарын үсгээ зурна уу.



