x

Сарнай идсэн ямааны шөл

фельетон-

   Олны хэлэлцэх нь: хотын нэг даргын авгай нь вакцин хийлгэхгүй байгаа юм аа даа. Тэгсэн мөртлөө нөхрөөсөө сарнай энэ тэр нэхсэн ч юм уу, хаашаа юм бэ?

   Ямар ч байсан уур нь хүрсэн дарга, “Сарнайг ямаанд, вакциныг авгайд” гэсэн тогтоол гаргачихаж. Шинэ ч юм биш. Тээр жил нэг даргын хүүхэд бааранд хоноод болдоггүй. Тэгээд хүүхдээ гэртээ авчрахын оронд бүх баарыг нар жаргахаар хааж байх шийдвэр гаргаагүй юу? Уг нь "Бааранд хонож байгаа хүнийг баарны унаагаар гэрт нь хүргэж өгнө" гэсэн журам гаргаад л болчих юмыг. 

     Харин, хэрэлдчихмээр дул сул юмыг өнгөрөөж үзээгүй Нямбаа мээр маань, энэ завшааныг ашиглан үзэж тарах гэтэл өөрийнх нь орлогч байж таардаг нь юувлээ!!! Таг шүү, манай хүн. 

-Хиймороо сэргэтэл лайвдах сайхан боломжийг ашиглахгүй өнгөрсөн анхны тохиолдол байх аа. Хөөрхий гэхдээ, зүгээр суудаггүй юм аа, бас.

     Ингэхэд тэр тэр дарга яасан ч их ямаатай, юун ч арвин сарнайтай юм бэ? Хотод сарнай ургуулчихдаг юм аа гэхэд ямаа тэжээх амаргүй л дээ. Гэхдээ, дарга хүнд чадахгүй юм гэж ч байх биш дээ, болдог л байлгүй. Ямаатай цүнхийг туслахууд нь бариад дагаж явдаг ч юм билүү? 

    Даргын шийдвэрээс болоод улс орны амьдралын хэмнэл өөрчлөгдөөд явчихлаа. Хөдөө аж ахуйн яам тэр дороо л хуралдаад “Цэцгийн дэлгүүрийг мал аж ахуйн үйлдвэрлэл” гэж үзээд харъяалалдаа аваад эхэлжээ. Худлаа гэвэл гараад хар. Дөчин мянгатын “Цэцэг” төв хаягаа солиод “Хүнс хөдөө аж ахуйн яамны харъяа Ямааны тэжээлийн төв” болгож байна гэхчив лээ.

   Мянгат малчин шалгаруулах болзол ч чангарч “Ямаа бүртээ Маартын наймнаар сарнай идүүлсэн байх” нөхцөл нэмэгдсэн гэж байна, цаана чинь.

   Улсын онцгой комиссын хуралдаанаас, “Зудад нэрвэгдсэн аймгийн ямаачдад Улсын нөөцөөс сарнай хуваарилах” тогтоол гаргачихлаа, дөнгөж түрүүхэн. Мань “Моогий” нар ч зүгээр суусангүй “Монгол ямаа хятад сарнай идэх ёсгүй” сэдэвт цуглаан зохион байгуулаад, “Элбэгдоржийг баривчлан авчрах шаардлага” тавьж байна. 

   Элбэгээ, сарнай, ямаа гурав ямар хамаатай юм бэ гэж үү? Сарнай дутсан ямаанд Элбэгээг идүүлэх л гэсэн ч юм биш, байчихаад сарнайгаар бордсон ямаагаа Элбэгээд идүүлэх ч гээгүй ! Элбэгдоржийг муулахгүй л бол ямар ч жагсаал жагсаал биш болчихоод хэцүү байна шүү дээ.

  Хотын эл шийдвэр олон улсын эмэгтэйчүүдийн баяр-Маартын наймны босгон дээр гарсан тул эрчүүдийн “бэлгийн амьдрал”(хүмүүс бие биедээ үнэ цэнэтэй бэлэг барьж амьдрахыг хэлж байна)-ыг сүйдлээд хаячихав. Бүсгүйчүүлдээ Маартын баяраар сарнайн баглаа бэлэглэдэг баярлуулдаг байв даа, хуучиндаа. Тэгсэн чинь, хотын шийдвэрээс болоод “Хайртай дотно хүндээ малын тэжээл бэлэглэдэг хөгийн амьтас” болоод хувирчихдаг гэж байгаа. Хорвоо чи, хүний(эр) зовлонд цадах болоогүй юу?

Валентины баяраар манай харчуул малын тэжээл боогоод бариад гүйлдээд байсан гэсэн үү, айн? 

   Ингээд, хөөрхий эрчүүд “бэлгийн харилцаа”-гаа (Харилцан бие биедээ бэлэг солилцохыг хэлээд байна. Буруу тийшээ тэнээд явчихав) аварч үлдэхийн тулд “Сарнай идсэн ямааны шөл” санал болгож эхэлллээ. 

-Ах чинь маарт болгоноор эхнэртээ сарнайгаар гулгисан ямаа боож өгдөг дөө гэж ярих ч хүн гарлаа.

Улс амьтны ярих нь “Хүчит шонхор” зах дээр, Мянган сарнай идүүлсэн ямааны мах килограмм нь 2 сая төгрөг хүрч байна гэв үү дээ. Малын чээнжүүд л ёстой галзуурч байна гэнэ. Зарж байгаа ямаа болгон л сарнай идсэн юм байх аа. Зарим нь:

-Нүдэн дээр баглаа сарнай идсэн. Худлаа гэвэл гэдсийг нь хагалаад үз хэмээн тавлаж байна гэнэ. 

Харин махны үйлдвэрүүд бол хариуцлагатай хандаж, яргуй идүүлсэн бичлэгээ харуулж байна гэсэн. Зарим нэг “Хэрэглэгчийн найдвартай түнш” хүнсний үйлдвэрийн ямааны махан дотроос цэцгийн дэлгүүрийн “И баримт” гарч байна гэсэн шүү.

 Зах зээл гэдэг өөрөө мэргэн, цэцэн байдаг хойно доо, Эмээлтийн малын зах дээр, худалдан авагчийн нүдэн дээр ямаандаа баглаа сарнай идүүлээд, төхөөрч өгч эхэлжээ. Тэгсэн чинь “Сарнай идсэн ямааны шийр толгой” нь зүгээр өвс идэж, ус уусан нэгнээсээ үнэтэй зарагдаж байгаа юм билээ. Буруу гэхийн аргагүй.

Ардын цэцэн үг хүртэл хувирч “Ямар ч юм түргэн дээрээ, ямааны мах сарнай идсэн дээрээ” болоод ирэх жишээний. Эстрадын хамтлагууд хүний төрсөн өдөр дээр “Цэцэг алагласан баярын ширээнд, Ямаа болон бид суугаад” гэж дуулсан ч байх шиг.

Саарын хажуугаар сайн гэгчээр, эх орны ноолуурын үйлдвэрүүд “Сарнай иддэг ямааны ноолууран бүтээгдхүүн”-ээ сурталчлаад эхэлж. 

-Цэцгийн үнэртэй ноолуур гарч байна гэж худлаа хэлэхээргүй (бас үнэн ч хэлэхээргүй) хүнээс дууллаа. Эрдэмтэд “Сарнайн ямаа” гэх шинэ үүлдэр гаргахаар үржил, селецкийн ажилдаа ханцуй шамлан оржээ. Зарим нь, сарнай идсэн ямааг идээгүйтэй нь эрлийзжүүлнэ гэсэн байр суурьтай байхад нөгөөдүүл нь, 

-Ямаагаа шууд цэцэгтэй эрлийзжүүлээд ургадаг амьтан бүтээнэ, харин “гавъяат” цолоо урьдчилаад өгчих гээд явж байгаа гэх. Засаг төр ч гавъяат дээр гар татаагүй юм байх. Гагцхүү “гавъяат тариаланч” өгөх үү, “гавъяат малчин” болгох уу, эсвэл “гавъяат цэцэрлэгжүүлэгч”-ээр тодруулах уу гэдгээ шийдэж чадахгүй гацсан ч байх шиг.

   Бас хотын дарга нартаа баярлаж байгаа ч улс байна. Гэхдээ хийгээгүй юманд нь баярлаж. Явж явж, юм хийгээгүй дарга нарыгаа “Биднийг яагаа ч үгүй, зүгээр орхисон сайн дарга” гэж магтдаг болсон байна, цаана чинь. Ухаандаа, манай хотын дарга нар сарнайг бут ниргэсэн ч дарсыг өршөөлдөө багтаасан нь дорд бидний заяа түшсэн явдал гэлцэн талархаж сууна.

Хэрвээ, хотын тэр дарга хүүхнүүдээ дайлах дарсыг маань “Ямааны ундаа” гээд хэлчихсэн бол... Хэрхэхийг тэнгэр л мэдэх байсан биз ээ ! 

Б.Цэнддоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ш.Санжсүрэнгийн нэрэмжит барилдаанд аймгийн арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 4 мин Увс аймгийн Завхан суманд 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 6 мин Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 80 дуудлага бүртгэгджээ 6 мин "Улаанбаатар марафон-2026" тэмцээнд 46 мянга гаруй хүн бүртгүүлжээ 7 мин Ам.долларын ханшийн сулрал АНУ-ын иргэдэд инфляцын дарамт учруулж байна 9 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 10 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 12 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 13 мин Энэ 7 хоногт Монгол Улсад болох үйл явдлын тойм 16 мин Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны станц ирэх 10 дугаар сард ашиглалтад орно 2026-05-01 Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллана 2026-05-01 Ирэх оны төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн байр суурийг тусгана 2026-05-01 Нефтийн үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд цэгтээ хүрч, 126 доллароос давлаа 2026-05-01 Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна 2026-05-01 Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаанд түүхэн амжилт гаргалаа 2026-05-01 Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ 2026-05-01 Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө 2026-05-01 Монгол Улсын 2027-2029 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийн төслийг өргөн мэдүүллээ 2026-05-01 Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагуудтай уулзлаа 2026-05-01 МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026-05-01
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Монгол Улс Буриад руу 5000 тонн мах экспортлох боломжтойг он... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ...
Top