x

АНУ-ын шахалтаар Иран 800 хүнийг цаазлахаа больсон гэж Д.Трамп мэдэгдэв

АНУ-ын зүгээс шахалт үзүүлснээр Ираны эрх баригчид 800 хүнийг цаазлахаар төлөвлөж байснаа цуцалсан гэж Ерөнхийлөгч Д.Трамп ярьсантай холбогдуулан Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт пүрэв гарагт мэдэгдэл хийжээ.

Лхагва гарагт буюу 14-ний өдөр Иранд 800 хүнийг цаазлах гэж байсныг зогсоосноос үүдэн Ерөнхийлөгч дээрх мэдэгдлийг хийсэн гэдгийг Ливитт дурдсан боловч цаазын талаарх мэдээллийг Д.Трамп хаанаас авсныг хэлсэнгүй.

Харин Ерөнхийлөгчийн өөрийнх нь батлан ярьснаар, “маш чухал эх сурвалжууд” цаазыг цуцалсан тухай түүнд мэдээлжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч цааш нь хэлэхдээ, Иранд болж буй үйл явдлын өрнөлийг Ерөнхийлөгч анхааралтай ажиглаж байгаа бөгөөд ажиллагааны бүх хувилбар түүний ширээн дээр байгаа гэдгийг онцлон дурдлаа. “Юу хийхээ зөвхөн Ерөнхийлөгч өөрөө мэдэж байгаа, цөөн тооны зөвлөхүүд нь түүний төлөвлөгөөний талаар мэднэ” гэж Ливитт хэлсэн байна.

Үүнээс өмнөхөн лхагва гарагт Ираны шүүх засаглалын тэргүүн Голям Хосейн Мохсени-Эжеи хэлэхдээ, эсэргүүцлийн ажиллагааны явцад баривчлагдсан 18 мянган хүний хэргийг шүүх түргэвчилсэн журмаар шийдвэрлэж, зарим хүнд цаазын ял оноох нь зүйтэй гэсэн санааг илэрхийлсэн юм. Харин Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Fox News-д ярилцлага өгөхдөө “хүмүүсийг дүүжлэн хороох сэдэл, төлөвлөгөө Ираны удирдлагад огт байхгүй” гэжээ.

АНУ-д үйл ажиллагаа явуулдаг хүний эрхийг хамгаалах HRANA байгууллагын мэдээлэлд дурдсанаар, эсэргүүцлийн жагсаал цуглаануудын явцад 544 хүн амиа алдаж, 10 600 хүн баривчлагдсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч энэ сарын 2-ны өдөр Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа бичихдээ “Ираны хүчний байгууллагынхан тайван жагсагчид руу буудах аваас АНУ үйл явдалд хөндлөнгөөс оролцоно” гэж анхааруулсан юм.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 9 цаг 12 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 9 цаг 17 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 9 цаг 22 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 9 цаг 34 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 9 цаг 35 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 9 цаг 38 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 9 цаг 39 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 9 цаг 41 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 9 цаг 54 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 10 цаг 3 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 10 цаг 8 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 11 цаг 15 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 12 цаг 0 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 12 цаг 0 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 12 цаг 1 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 12 цаг 6 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 12 цаг 19 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 13 цаг 49 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 13 цаг 52 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 14 цаг 25 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top