x

Трамп Панамын сувгийг буцаан авахыг хүсч байна

Фото: TASS/AP/MatiasDelacroix

-Трамп Панамын сувгийг АНУ-ын хяналтад буцаахыг уриалжээ-

АНУ-ын сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп Панамын сувгийг Вашингтоны хяналтад буцаахыг хүсчээ. Мөн тэрээр мексикийн наркокартелийг террористууд гэж зарлах хүсэлтэй. Харин түүний багийнхан төрсөн газраар нь АНУ-ын иргэн болгон бүртгэдэг эрхийгболиулах төлөвлөгөө  боловсруулж эхэлжээ. Дэлхийн хэвлэл мэдээлэлээр Трампын сүүлийн хүсэл санааны талаар юу бичнэ вэ?

Панамын сувгийн  хяналтыг  эргүүлэн авахыг Трамп хүсч байна

Дональд Трамп олон нийтийн сүлжээний хуудсандаа бичихдээ Панамын сувгийг АНУ-ын  хяналтад эргүүлэн авах хүслээ илэрхийлэв. Атлантын болон Номхон далайг холбосон хиймэл сувгийг  1914 онд  босгосон нь АНУ-ын мэдэлд байлаа. Гэхдээ 1999 онд  түүнийг Панамын засгийн газарт нэг мөр шилжүүлжээ. Сувгийг “тэнэглэл хийн” шилжүүлсэн  гэж Трамп мэдэгджээ.

Financial Times

«Биднийг энд тэндгүй  тонож байгаа шигээр Панамын суваг дээр дээрэмдэж байна» гэж Трамп залуу  консерваторуудын бага хурал дээр Финикс хотноо мэдэгдлээ.  Панамын авч буй  төлбөр инээдэмтэй бөгөөд дээд хэмжээгээр шударга бус» хэмээн тэр хэлсэн байв.

Панамын сувгаар дамжин өнгөрч буй ачааны бараг 75% нь АНУ руу эсвэл эсрэгээр тэндээс зөөгдөж байна. Панамын Ерөнхийлөгч Хосе Рауль Мулино мэдэгдэхдээ, Трампын хүслийг няцааж, өөрийн орны тусгаар тогтнолыг  зөрчөхийг үл зөвшөөрнө гэжээ. Сувгийн төлбөрийг тэр эдийн засгийн үндэслэлтэй гэсэн байна.

Трамп картелийг террористуудтай эн зэрэгцүүлэн  тавина гэж  заналхийлэг гаргалаа

Трамп  сонгуулийн сурталчилгааныхаа үеэр мексикийн наркокартелийг терроист байгууллагатай зэрэгцүүлэн авч үзнэ гэсэн амлалтаа сая дахин давтлаа.  Нягт хамтран ажиллахТэрээр үүнийг 2019 онд  хийх гэж байснаа Мексиктэй хар тамхины наймаатай  илүү нягт хамтран ажиллахаар  шийдээд  түүнээс  татгалзсан юм.

Reuters

АНУ-ын зарим  нэгэн албан тушаалтнууд  тэр арга хэмжээ нь Мексиктэй харилцааг муутган мексикийн засгийн газрын  сансууруулах бодисны хууль бус эргэлттэй тэмцэхэд нь саад болно гэсэн  болгоомжлолыг хувийн  шугамаар  гаргаж байжээ.Трампын албан ёсны сонгуулийн  хөтөлбөрт өгүүлснээр, тэр албан тушаалдаа ороод картелийн ажиллагаа, дэд бүтэц, удирдлагад аль болох их хохирол учруулахын тулд Пентагонд«тусгай албаныхан, кибер дайн зэргийн бусад нууц бөгөөд ил ажиллагааг явуулах»  тушаал өгнө гэж тусган заасан байв.

Трамп цааш нь мэдэгдэхдээ фентанил гэх  хольцийг хэрэглэх нь ямар хор нөлөөтэйг харуулсан  мансууруулах бодисны эсрэг шинэ рекламын кампанийг явуулна гэсэн юм. “Ихээхэн мөнгө” үүнд зарна гэж мэдэгдсэн байгаа. Энэ жилд  мансууруулах бодисны хэтрүүлэн хэрэглэлтийн улмаас 60 мянга хүртэл тооны америкчууд амиа алдана гэсэн тооцоо байгаа.

Төрсөн газраараа АНУ-ын иргэн болох эрхийг Трамп өөрчлөхөөр хүслээ

Трампын багийнхан тэр улсад төрсөн бүгдэд АНУ-ын паспорт олгодог  журмыг өөрчлөх хэд хэдэн хувилбарыг  авч үзэн боловсруулж байна. Тэр эрх нь  Үндсэн хуулиар хамгаалагдсан ба үүнийг болиулахын тулд гүйцэтгэх  шинжийн арга хэмжээ авахаар  арга зам хайж байна.

CNN

Төлөвлөгөөг мэдэх хоёр эх сурвалжийн хэлснээр, энэ талыг баригчид эцэг эх нь  америкийн иргэн биш хүүхдүүдэд америк паспорт олгохгүй бөгөөд жуулчны шугамаар “төрөх жуулчлалыг” таслан зогсоох үүднээс виз  олгохдоо  анхаарал тавих гэнэ. Трампын холбоотнууд журмыг чангатгах хэд хэдэн хувилбар дээр ажиллаж байгаа ба эцсийн дүнд шүүхэдээр заргалдахгүй ямар арга байдгийг олохыг хичээж байна.

Цагаачлалын эсрэг хатуу бодлого явуулдаг талынхан  хууль бус цагаачдын хүүхдүүд АНУ-ын иргэн байх ёсгүй гэж үзэж байна. Америкт төрсөн 4,4 сая хүүхэд ямар нэгэн баримт бичиггүй эцэг эхийн хамт амьдарч байна. Ардчилсан намын талын прокурорууд төрснөөрөө иргэншлэлтэй болсон тэдний эрх ашгийг хамгаална гэдгээ мэдэгдээд байна.

Трамп инаугурациас сарын өмнө олон улсын бодлогыг эргүүлж байна

Трамп Ерөнхийлөгчийн тушаалд орохоосоо өмнө  дэлхийг донсолгож эхлэв. Түүний худалдааны заналхийлаг Канадад хямрал үүсгэн ерөнхий сайд Жастин  Трюдогийн  байр суурийг ганхуулав. Европт татвар нэмнэ гэсэн сүрдүүлэг нь суларч байсан  засгийн газруудыг улам ч доройтууллаа. Трамт  Оростой хурдан гэрээ байгуулахаар эрмэлзэж байх зуур Украины холбоотнууд түүний дэмжлэгээ хадгалан үлдэхээр оролдож байна.

Bloomberg

Улс төрийн лидерүүд шинэ ерөнхийлөгчийн анхаарлыг дотоод, гадааддаа татахаар  хичээж байна. Трампын  нөлөөний цар хүрээ нь инаугурациас өмнө асар ихболов. «Шинэ ертөнц зөвхөн энд ч биш дэлхий даяар» хэмээн тэр Финикст хэлсэн үгэндээ онцолжээ.

Трампын талынтэрбумтан Илон Маск Европт анхаарлаа хандуулан немецийн “Германы төлөөх Альтернатив”  намыг дэмжин канцлер Олаф Шольцийг дургүйцүүлжээ. Маск мөн л британийн ReformUKгэх популист намын лидер Найджел Фаражтай уулзав. Хятад өөрийн талаас боломжит худалдааны дайны хэрэгслийг бэлтгэн  чухал ашигт малтмалын экспортын хязгаарлалтыг бэлтгэж байна. Мөн тэд Япон, Энэтхэгтэй  харилцөаагаа дулааруулж ибайгаа дохиог  өгч эхэллээ.

Трамп Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дарамтаа нэмэгдүүлнэ

Трамп америкийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд  шахалт үзүүлэх кампаниа нэмэгдүүлж байгааг түүний хоёр ч туслах батлан өгүүлжээ. Тэрээр  сонин, телевиз, судалгааны албадтай шүүхээр заргалдан мэдэгдлээсээ буцахыг шахах болов. Трампыг “хүчингийн хэргийн хариуцагч” гэж нэрлэсэн ABCNews-тэй хийсэн заргаа авч чадлаа.

The Washington Post

Маргааны зохицуулах ABCNews-ийн шийдвэр нь медиааж үйлдвэр ба түүнийг төлөөлдөг  хуульчдын нийгэмлэгт цочиролт өглөө. которое его представляет. Уг компанийн  дотоодын  хэлэлцүүлэгтэй танил гурван хүний яриагаар, ABCбаDisneyкомпаниудын удирдлага  энэ хэргийн хуулийн эрсдэлийг тооццоод зогсохгүй Трампын өөрийн дайснуудаа дарна гэсэн амлалтаас болон маргааны зохицуулахаар шийджээ.

Трамп сэтгүүлчдийн мөрдөн мөшгөх ажиллагааг шинэ төвшинд  гарган үгийн эрх чөлөөг  эвдэх нөхцлийг бий болгов. Тушаалдаа орохын өмнө тэр ХМХ-д итгэх итгалийг унтрааж чадлаа.

М.ЦОГТ

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв 13 цаг 3 мин Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо 13 цаг 4 мин Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов 13 цаг 7 мин С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 13 цаг 8 мин Нийтийн тээврийн салбарын орлого 51 тэрбум төгрөгт хүрчээ 13 цаг 9 мин Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдлээ 13 цаг 9 мин Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж байна 13 цаг 12 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13 цаг 14 мин Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 13 цаг 15 мин СБД-ийн Нэгдсэн эмнэлэг вакум мэс заслын шинэ өрөөтэй боллоо 13 цаг 16 мин Буудлага спортын холбооны цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорлоо 13 цаг 18 мин Туулын хурдны замын бэлтгэл ажил 61.6 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 13 цаг 19 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодлогын бүх үе шатанд тусгана 13 цаг 20 мин Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин гардууллаа 13 цаг 23 мин Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлэв 16 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 16 цаг 14 мин Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов 16 цаг 15 мин Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 17 цаг 53 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 17 цаг 55 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 17 цаг 56 мин
iИх уншсан
Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top