x

INSA: Алиса Вайдель нэр дэвшигчдийг тэргүүлж байна

“Германы төлөөх альтернатив” намыг хамтран даргалагч Алиса Вайдель Канцлерын албан тушаалд нэр дэвшигчдийн дунд нэр хүндээрээ тэргүүлж байгааг “Bild” сонины захиалгаар INSA хүрээлэнгээс явуулсан санал асуулгын дүн харуулжээ. 

Хэрвээ германчууд Канцлерыг шууд сонгодог байсан бол 24 хувь нь Вайделийн төлөө саналаа өгөхөөр байна. Хоёрдугаарт Христийн Ардчилсан холбоо, Христийн нийгмийн холбоо намуудаас бүрдсэн сөрөг хүчний эвслээс нэр дэвшигч Фридрих Мерц 20 хувийн саналаар орсон байна.

Харин Германы одоогийн Канцлер, социал-демократ намын нэр дэвшигч Олаф Шольц 15 хувийн саналаар гуравдугаарт, “Ногоон” намаас нэр дэвшигч, дэд Канцлер бөгөөд Эдийн засгийн сайд Роберт Хабек 14 хувийн саналаар дөрөвдүгээр бичигджээ. 

Өнгөрсөн долоо хоногт явуулсан санал асуулгаар Вейдель, Мерц нарыг дэмжигчдийн тоо ижил түвшинд гарсан бөгөөд санал асуулгад оролцогчдын 21 хувь нь тэдний төлөө саналаа өгөхөд бэлэн байна гэжээ.

Санал асуулгыг 1000 гаруй хүний дунд 12 дугаар сарын 18-19-ны хооронд явуулсан байна. 

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Германы парламентад явуулсан санал хураалтаар гишүүдийн дийлэнх нь О.Шольцын засгийн газар итгэл үзүүлэхгүй байх шийдвэрийг дэмжсэнээр Германд ирэх хоёрдугаар сард ээлжит бус сонгууль явуулах нь тодорхой болсон юм. 

О.Шольцын шаардлагаар Сангийн сайд Кристиан Линднерийг 11 дүгээр сарын эхээр огцруулсны дараа Германы засгийн газарт үүссэн хямралын улмаас депутатууд ийм алхам хийжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв 13 цаг 3 мин Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо 13 цаг 5 мин Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов 13 цаг 7 мин С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 13 цаг 8 мин Нийтийн тээврийн салбарын орлого 51 тэрбум төгрөгт хүрчээ 13 цаг 9 мин Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдлээ 13 цаг 10 мин Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж байна 13 цаг 13 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13 цаг 14 мин Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 13 цаг 15 мин СБД-ийн Нэгдсэн эмнэлэг вакум мэс заслын шинэ өрөөтэй боллоо 13 цаг 16 мин Буудлага спортын холбооны цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорлоо 13 цаг 18 мин Туулын хурдны замын бэлтгэл ажил 61.6 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 13 цаг 19 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодлогын бүх үе шатанд тусгана 13 цаг 21 мин Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин гардууллаа 13 цаг 23 мин Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлэв 16 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 16 цаг 14 мин Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов 16 цаг 16 мин Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 17 цаг 54 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 17 цаг 55 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 17 цаг 57 мин
iИх уншсан
Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top