x

ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ?

Фото: TASS/HANNIBAL HANSCHKE

«Сара Вагенкнехтын холбоо-Эрүүл ухаан ба шударга  ёсны төлөө» (BSW) намын лидер 2025 оны  хоёрдугаар сард явагдах ХБНГУ-ын канцлерын сонгуульд  нэрээ дэвшүүлжээ. Зөрөлдөөнөөс болон  зүүний намаас орхин  сонгуульд хуучин хамтран зүтгэгчдээ шахан давсан улстөрч эмэгтэйг Оросын талд нааштай  нэр дэвшигч гэж тооцож байгаа юм.

Баримт 1. Немецийн хэвлэл түүнийг «сталинч эмэгтэй» гэдэг

• Сара Вагенкнехт орос хэлийг сайн мэднэ, учир нь тэр зүүн Германд төрөөд сургуульд байхдаа «Немецийн чөлөөт залуучуудын холбооны» (пионерийн байгууллагатай адил) гиүүн байв. Тэр Карл Марксыг уншсан, коммунизмын үзэл санаанд итгэсэн “социалист Германыг аврана” гэсэн найдлагатай байв. Берлины хана нуран хоёр Герман нэгдэхэд тэр 19 настай байв. Намтар бичигчдийн хэлснээр тэр үйл явдал нь  түүний хувьд “хувьсгалын  эсрэг”  хэрэг болж, хувийнх нь азгүйдэл болжээ.

Сара Вагенкнехтын бүхий л улстөрийн карьер нь  зүүний намуудад тогтож, коммунизм түүний түүний шинжлэх ухааны  баримтлал нь болсон байв. Улстөрч Нидерландын Гронингены их сургуульд гүн ухааны  чиглэлээр суралцаж, докторын зэргээ политэкономоор хамгаалжээ.

• Сара Вагенкнехтыг оросын талын улстөрч гэдэг. Учир нь  тэр Орост тавьсан хоригийн  эсрэг байдаг. Түүний үндэслэл нь нэлээдгүй прагматик  энэ хориг нь Германы эрчим хүчний эх сурвалжийг хаагаад оронд нь юу ч өгөөгүй гэдэгт тогтдог. Тэрээр Украинд туслахыг зогсоож энхийн хэлэлцээр явуулахын  төлөө байгаа нь түүнийг өнөөгийн Украины  хамгийн үзэн яддаг немецийн улстөрчийн нэг  болгожээ.

Баримт 2. «Зочид хүлээн авах бодлогын» эсрэг тэмцэгч

Улстөрч эмэгтэй Сирийн дүрвэгчдийг хүлээн авах  хязгаарлалтыг болиулсан  Германы канцлер асан Ангела Меркелийг хурц шүүмжилснээр санагдан үлджээ. Вагенкнехт немец эмэгтэй, иран оюутан хоёрын гэр бүлд төрсөн, хүүхэд байхад нь европын бус  царай төрхөөр нь гадуурахдаг байв. Гэсэн ч гэр бүлийн түүх мөн зүүний үзэл бодол нь ХБНГУ-д дүрвэгчдийг орогнуулахын эсрэг  шүүмжлэлтэй хандахад нь саад болсонгүй.

• Вагенкнехтын бодлоор, дүрвэгчдийн тэнцвэргүй  тоо нь «нийгмийн ачааллыг» нэмэгдүүлжээ. Тэр нутгийн хүмүүс нь цөөнх болсон район байх ёсгүй гэж үздэг. Улстөрч засгийн цагаачлалын бодлогоос хүн ам  зовон зүдэрч байна. Учир нь  хямд ажлын хүчний урсгал  немецүүдийн цалинг нэмэгдүүлэхгүй доод төвшинд барьж байна гэж үзжээ. Цагаачдын асуудлаар барьж буй түүний бодлого  улстөрчийг  барууны баримтлалтай «Германы төлөөх Альтернатив» (ГтА) намтай ойртуулсан төдийгүй, цагаачдын байнгын урсгалд дургүйцсэн  сонгогчдыг татахад нь тус болов.

Баримт 3. Уур амьсгалын экстремизмыг дэмждэггүй

• Грета Тунберг үлгэр нь болсон «ирээдүйн төлөөх баасан гарагууд» гэдэг эко идэвхтнүүдийн хөдөлгөөнийг Сара Вагенкнехт шүүмжилдэг. Түүний үзсэнээр,  ногоон дэгийн төлөө өөртөө органик   хүнс, цахилгаан машиныг  авч хэрэглэж чадах зөвхөн хотын   зэрэг дэвийн хүмүүсийн хэрэг явдал гэнэ. Гэтэл хөдөө орон нутгийн оршин суугчид  цалин хөлс багатай, бензинийн машин тэргээ унасан хүмүүс. Тэдний хувьд  хүлэмжийн хийн хаягдлын €40–50 евроны татвар нь илүү дарамт гэж улстөрч хэлж байна.

• Сара Вагенкнехтын эсрэг талынхан  түүнийг популист санаа бодолтой, хүйс солихыг эсрэг байснаар  цөөнхий эсрэг тэмцсэн  гэж буруутгаж байгаа. Хүйс солих тухай хууль нь “эцэг, эхчүүд, хүүхдүүдийг эмийн үйлдвэрлэлийн  лоббид ашигтай үзэл баримтлалын туршилтын туулай болгож байна” хэмээн тэр шүүмжилж байлаа.

 Баримт 4. Зеленскийн бундестагт хэлсэн үгийг тэр үл тоосон

• Сара Вагенкнехтын нам ба «ГтА» нам хоёр  Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн зургаадугаар сарын  Германы бундестаг хэлсэн үгийг бойкотолжээ. Хоёр нам Киевт үзүүлж байгаа цэргийн тусламжийг дэмждэггүй. Вагенкнехтын мэдэгдэлд Зеленский  бүх Европын хувьд цөмийн эрсдлийг өдөөж байна. Тиймээс түүнийг “хүндэтгэн  хөөргөх хэрэггүй” гэсэн байв.

• Сара Вагенкнехт өмнө нь Украины хэрэг явдалд бодитоор хандан  хямралыг энхийн замаар  зохицуулах ёстой гэж хэлж байв. “Харилцан буулт хийлгүйгээр  энэ сөргөлдөөнийг зогсоохгүй” хэмээн тэр мэдэгдсэн байгаа. Мөн тэрээр  америкийн пуужинг Германд байрлуулахын эсрэг байгаа.

Баримт 5. Хурдан нэр хүндээ нэмсэн

Эрүүл сэтгэмж,  залуу нас, дүгнэн цэгнэх чадвар болон үг хэлэх  арга ухааныхаа буянаар Сара Вагенкнехт нийгэмдээ алдар хүндтэй болжээ. 2023 онд тэр улс төрийн «Сара Вагенкнехтын холбоо эрүүл ухаан ба шударга  ёсны төлөө» (BSW) нэгдэл байгуулав. 2024 оны  есдүгээр сарын орон нутгийн сонгуулиар  тэр шинэ нам гуравт итгэлтэйгээр орж иржээ.

Барууны хэвлэлд Сара Вагенкнехтыг «медийн феномен-онцгой үзэгдэл» гэж нэрлэжээ. Тэрээр COVID-19-ын  вакцинжуулалт, амны хаалт заавал зүүхийн эсрэг байснаар  тэр талын хүмүүсийг өөртөө татаж чадсан. Социалист чиг баримжааг уламжлалт үзэл санаатай хослуулснаар  тэр уур амьсгалын өөрчлөлт, цагаачдын урсгалын  эсрэг зогссон барууны үзлийнхнийг нэгтгэн нягтруулж өглөө. Гэхдээ  үндсэрхэг үзэлтнүүдээс зай барьжээ.

Шинэ улс төрийн эвсэл нь ГтА намын саналаас нэлээдгүй татаж, өмнө нь Германы улс төрийн талбарт өөрийн  үзэл санааг илэрхийлэгчийг олохгүй байсан нэн түрүүнд ажилчин ангийнхнийг  өөртөө татаж чадав.

М.ЦОГТ

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв 13 цаг 1 мин Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо 13 цаг 2 мин Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов 13 цаг 5 мин С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 13 цаг 6 мин Нийтийн тээврийн салбарын орлого 51 тэрбум төгрөгт хүрчээ 13 цаг 7 мин Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдлээ 13 цаг 7 мин Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж байна 13 цаг 10 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13 цаг 12 мин Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 13 цаг 13 мин СБД-ийн Нэгдсэн эмнэлэг вакум мэс заслын шинэ өрөөтэй боллоо 13 цаг 14 мин Буудлага спортын холбооны цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорлоо 13 цаг 16 мин Туулын хурдны замын бэлтгэл ажил 61.6 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 13 цаг 17 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодлогын бүх үе шатанд тусгана 13 цаг 18 мин Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин гардууллаа 13 цаг 21 мин Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлэв 16 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 16 цаг 12 мин Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов 16 цаг 13 мин Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 17 цаг 51 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 17 цаг 53 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 17 цаг 55 мин
iИх уншсан
Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top