x

Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ?

Олаф Шольц, Фото: Christoph Soeder/dpa/Global Look Press

Бундестаг Олаф Шольцын Засгийн газарт итгэл үзүүлсэнгүйгээр хугацаанаас өмнөх сонгуулийн үүдийг нээв. Германы Засгийн газар яав? Хэзээ шинэ сонгууль явагдах вэ? Орос, Украины хувьд харилцаа нь хэрхэн өөрчлөгдөх бол?

Бундестаг яагаад канцлертаа итгэсэнгүй вэ

Германы бундестаг  ээлжит биш хуралдаанаараа ХБНГУ-ын канцлер Олаф Шольц итгэл үзүүлэхийн эсрэг санал өглөө. Канцлерыг 717 депутатын 207 нь дэмжив. Тэд бүгдээрээ Шольцийн намын “хүрэн улаан” социал-демократууд байв. Бодвол түтгэлзсэн 116 депутат нь эрх баригч эсвслийн Шольцийн хамсаатнууд байсан бололтой. Итгэл үзүүлэх талаар тавьсан Шольцийн асуулгын эсрэг 394 депутат санал өгчээ.

Бундестагийн дарга Бербель санал хураалтын дүнг Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт танилцуулав. Санал  хураалтын өмнө бундестагт Шольц ба түүний кабинетыг  маш ширүүн шүүмжлэв.

«Та социал-демократуудын хамт сүүлийн 26 жилийн 22 жилийн турш Германы засгийн эрхэнд байлцлаа. Өнөө өглөө та энд ярьснаа хэрэгжүүлэхэд  чинь юу саад болов?

Алив, таны “албаны зүтгэлийн жагсаалтыг чинь минутын турш  хараад үзье. Та  дайны дараах үеэс хойших түүхэнд  улс орноо  томоохон эдийн засгийн хямралд үлдээж байна. Эдийн засгийн хямрал улам гүнзгийрч байна. Герман өрсөлдөх чадваргүй боллоо. Гэтэлд үлдсэн эрх баригч хоёр нам татвараа л яаж ийгээд нэмэхийг  оролдож байна. Та Меркелийн удирдлага дор Германы эрчим хүчний салбарыг „Газпром“, „Роснефти“ хоёрт худалдсан! Мөн та хамаарлыг улам нэмэгдүүлэхээрХойд урсгал-2“ хийн хоолойг босгосон" гэж депутатууд шүүмжлэв.

«Олаф Шольц  бол Германд байсан холбооны канцлеруудаас хамгийн муу нь. ХБНГУ одоо хамгийн гүнзгий, хамгийн ноцтой эдийн засаг, санхүү, эрчим хүч, цагаачлалын хямралд байна » гэж сөрөг хүчний «Германы альтернатив намын» хамтрагч дарга Алис Вайдель шүүмжиллээ.

NTV телевиз мэдээлснээр, санал хураалтын дараа Шольц ерөнхийлөгчийн Бельвю өргөөнд очин парламентыг тараах албан ёсны асуулгыг өргөн барьжээ. Тэр нь жар хоногийн дотор  бундестагийн шинэ сонгуулийг явуулах боломжийг өгч байгаа юм. Ээлжит бус сонгуулийг 2025 оны хоёрдугаар сарын 23-нд явуулах урьдчилсан товыг Штайнмайер дэмжлээ. Түүний дүнгээр,  шинэ засгийн газрыг бүрдүүлж, шинэ канцлерыг сонгох юм.

Шольцийн Засгийн газар юутай тулгарав

Германийг 2021 оны арванхоёрдугаар сараас эхлэн намуудын өнгөөр нь нэрлэсэн “Гэрлэн дохионы эвсэл  удирдаж ирлээ. Тийм нэр хочийг маш  ээдрээтэй явуулсан хэлэлцээрийн дунд Шольцийн ГСД намын “улаантнууд”, Чөлөөт ардчилсан намын “шарууд”, Ногоон нам/ Альянс 90-ийн “ногоонтнууд” Засгийн газраа  бүрдүүлснээр авчээ. Гэрлэн дохионы эвсэл  өөрийн үйл ажиллагаагаа  ногоон эрчим хүч, тоон трансформаци, уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэх, Украиныг дэмжихэд чиглүүлэн ажиллаж иржээ.

Арваннэгдүгээр сарын эхээр  эрх баригч эвсэлд  хүчтэй хагарал гарч Германы улс төрийн хямрал эхэлсэн юм. Тэд  төсөв, санхүү, эдийн засгийн бодлогоор тохиролцоо хийж чадаагүй учир эвслээс “шарууд” гарчээ.

 

Олаф Шольц, Фото: Michael Kappeler/dpa/Global Look Press

Чөлөөт ардчилагчдын дарга  Сангийн сайд Кристиан Линднер  төсөвт орсоноос илүүг зарцуулах  өрийн тормозын журмыг өөрчлөхөөс эрс  татгалзан  танхим Украин эсвэл нийгмийн  төслүүд гэсэн хоёроос сонголтоо хийх хэрэгтэй болж ирэв. Арваннэгдүгээр сарын 1-нд Линднер хямралаас гарах өөрийн төлөвлөгөөг канцлерт илгээсэн ба  6-нд нь канцлер  тэр итгэл даахгүй болсон гээд түүнийг огцруулжээ.  Даргаа дагасан чөлөөт ардчилагчдын бусад сайд нар нь мөн л огцрохоор шийдсэн юм. Ингээд  гэрлэн дохионы эвсэл задарч  цөөнхийн засгийн газар боллоо. Шольц энэ сарын 11-нд засгийн газартаа итгэл үзүүлэх эсэх тухай асуулгыг бундестагт  илгээжээ.

Германы сонгуулиас юу хүлээгдэж байна вэ? Орос ба Украинд хандах хандлага өөрчлөгдөх үү?

Итгэл үзүүлэх эсэхээр санал хураахын өмнө Шольц хэлсэн үгэндээ “Герман  өөрийн аюулгүй байдлаар барьцаалан Украинд туслахгүй” гэж мэдэгдэв. Тиймээс Киевт  Taurus далавчит пуужинг  өгөхгүй, цэргийнхнээ  тийш нь илгээхгүй гэж тэр зарласан юм.

Нийгэм судлалын агентлагуудын мэдээгээр  сонгуулийн дараа Германы улс төрийн зураглал хувирч магадгүй болжээ. Гуч гаруй хувийн санал авахаар байгаа  барууны төвийн  намууд Христийн ардчилсан холбоо, Христийн нийгмийн холбооны эвсэл нэгдүгээрт гарч ирэх бололтой. Өмнөх жилийн зунаас хойших санал асуулгаар   хоёр яваа “Германы альтернатив” нам гуравт байгаа Шольцийн намын өмнө хоёрт орохоор байна. Тэр нам засгийн газарт орж магадгүй. Politico  сонинд өгүүлснээр шинэ канцлераар Фридрих Мерц  сонгогдох бололтой. Тэр Трампын инаугурациас өмнө сонгууль явуулахыг Шольцод уриалаад байна.

Financial Times  сонинд тэмдэглэснээр Германы сонгууль ихээхэн барзгаар уур амьсгалд явагдах гэж байна. Эдийн засгийн дүгнэлтүүдээр 2025 онд Германы  эдийн  засаг сайндаа л 0,1%-иар нэмэгдэх ба АНУ, Хятадтай  худалдааны дайны занал илт болоод байгаа, цагаачлалын асуудал, Украинд өгч байгаа тусламж зэрэг нь Германы альтернатив намд “популист хэл яриаг” гаргах боломжийг хөөргөж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.180.72)
    ард олноо боддоггүй харь ороныг дэмждэг тэнэгт хэн итгэх вэ дээ хохь нь
    2024 оны 12 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 14 цаг 13 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 14 цаг 15 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 14 цаг 16 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 14 цаг 16 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 14 цаг 17 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 14 цаг 18 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 14 цаг 19 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 14 цаг 21 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 14 цаг 59 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 15 цаг 6 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 15 цаг 23 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 15 цаг 35 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 15 цаг 41 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 17 цаг 38 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 17 цаг 38 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 17 цаг 39 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 17 цаг 39 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 17 цаг 40 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 17 цаг 41 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 17 цаг 41 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top