x

Ерөнхийлөгч нарын цалин, ашиг ямар хэмжээтэй вэ: Путин, Трамп, Макрон, Зеленский...

Фото: NEWS.ru/Global Look Press

АНУ-ын сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп цалин болон бүх насны тэтгэврээс татгалзана гэж NBC News телевизид ярьсан байгаа. Трамп хэрхэн амьдардаг, харин Владимир Путин, Эммануэль Макрон, Владимир Зеленский нарын цалин хөлс хэд вэ?

Дональд Трамп

Трамп жилд $400 мянга болох Ерөнхийлөгчийн цалин, мөн түүнчлэн бүх насны тэтгэврээс (өнөөдөр татварыг тоололгүйгээр  жилийн $219 мянга) татгалзахаар шийдсэн байгаа.

«Би нэг ч цент авахгүй. Энэ нь улсын зарлагыг бууруулахад миний оруулж байгаа хувь нэмэр болно» гэж Трамп мэдэгдсэнӨөрийн хөдөлмөртөө цалин аваагүй Жорж Вашингтоны дараах  анхны хүн болж магадгүй хэмээн онцолсон байв.

Forbes сэтгүүлийн үнэлгээгээр 2024 оны II сарын байдлаар Трампын хөрөнгө нь $2,6 тэрбум орчим болоод  түүнийг АНУ-ын  хамгийн баян хүмүүсийн жагсаалтад багтаажээ. Сэтгүүл өмнөх жилд нь  түүний хөрөнгө $3 тэрбум гэж үнэлсэн юм.

Трамп 2016 онд мөн л Ерөнхийлөгчийн цалинг аваагүй. «Би өмнө нь энэ сэдвээр  тайлбар өгч байгаагүй ч миний хариулт  үгүй. Хуулиар би  заавал ч үгүй жилдээ нэг доллараас багагүй мөнгө авах ёстой. Яахав,  тэр нэг долларыг нь авья» гэж  тэр CBS телевизид ярьжээ.

Тэр ярилцлагын хөтлөгч  түүнийг жилийн $400 мянгаас татгалзаж байна шүү дээ гэж сануулахад тэрбумтан "тэгсэн ч Цагаан ордноос мөнгө авахгүй"  гэж хариулж байлаа. Жон Кеннеди, Герберт Гувер  хоёр ч  мөн л ингэж байлаа.

Аль эрт 2015 онд мэдээлснээр, Трампыг 515 компанийн ерөнхийлөгч эсвэл удирдлагын зөвлөлийн гишүүн  гэсэн  мөн тэр  хувьцааны хөрөнгө оруулалтын хувийг 300 гаруй компаниас авдаг  байсан гэнэ. Түүний томоохон хөрөнгө нь Манхэттен дэх 1290 Avenue of the Americas гэдэг офисийн барилга ба  түүний тэр байранд оруулсан хувь нь $500 сая. Трамп $600 саяын эргэн төлөгдөх үнэт цаасыг атгадаг ба түүний Trump National Doral Miami Golf Resort  Иайами дэх гольф клубыг $300 саяар үнэлдэг.

 

Фото: Ken Cedeno/Keystone Press Agency/Global Look PressДональд Трамп

Владимир Путин

Төрийн тэргүүнд нэрээ дэвшүүлсэн  энэ жилийн нэгдүгээр сард тэр зургаан жилийн ашиг орлогын мэдүүлэг өгснийг Сонгуулийн Ерөнхий хороо нийтэлсэн юм. Түүгээр бол Путин 2017 - 2022 онуудад 67,5 сая гаруй рублийн ашигтай ажиллажээ. Өөрийн ашгийн  эх сурвалжийг тэр  цалин ба цэргийн тэтгэвэр, хадгаламж, үнэт цаас  гэж нэрлэжээ. Ерөнхийлөгч 10 банкинд 54,4 сая рубль, ПАО «Банк «Санкт-Петербург» гэсэн 230 хувьцааны данстай. Мөн тэр хугацаагүй ашиглах 153,7 квадрат метр байр, Санкт-Петербургийн гараашийн хоршоололд машины зогсоолтой.

Ерөнхийлөгчийн хөрөнгөнд Санкт-Петербург дэх 77 кв.м сууц, 18 км,м гарааш, 1960 оны ГАЗ М21, 1965 оны ГАЗ М21, 2009 оны «Нива» гэсэн гурван машинтай, 1987 оны авто чиргүүл «Скиф» багтдаг.

Аравдугаар сард Путин жилдээ $113,6 мянган долларын цалинтай дэлхийн өндөр ашигтэй тэргүүн нарын жагсаалтын 28-р байранд бичигдсэнийг Forbes мэдээлсэн. Арван жилийн өмнө тэр цалингийнхаа хэмжээг мэдэхгүй, авчирдаг, дансанд хийлгэдэг, тоолдоггүй гэсэн байлаа. 2020 онд цалингаа “тийм өндөр биш” гэж хэлжээ.

Эммануэль Макрон

Францын  Ерөнхийлөгч  Эммануэль Макрон 2021 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас зургаан сарын өмнө  дөрвөн жилийн ашгаа ил гаргажээ. Мэдүүлгийг тэр  Үндсэн хуулийн зөвлөлд явуулсан байв. Сонгогдсоныхоо эхний жилд тавдугаар сард тушаалдаа орсон учир олсон ашигаа €115 мянган евро гэжээ. Дараагийн гурван жилд тэр €750 мянга орчим еврог, 2021 онд  €174 мянган евроны ашигтай байжээ. Макрон €127 мянган евроны зээлтэйг бас мэдээлсэн  байдаг.

Үүнээс гадна түүнд  хувийн машин ба үл хөдлөх хөрөнгө байхгүй гэжээ. Түүний суудаг байрыг тэр эхнэр Брижитийнх гэж  бичжээ.

Тэр жилийн тавдугаар сард  сэтгүүлч Ксавье Берн ерөнхийлөгчийн цалингийн баримтыг олж аваад нэгдүгээр сарын цалин нь €14,5 мянган евро байжээ гэж мэдээлэв. Цалингийн  хүснэгтэд Макроны ажил олгогч нь “Ерөнхийлөгчийн оффис”, өөрийг нь “улсын ерөнхийлөгч”, амьдардаг байр нь Фобур-Сент-Оноре гудамжны 55-р байшин буюу Елисейн ордон гэж заасан байв. Мөн Макрон түүний эхнэр хоёр ордонд амьдарсны нэмэгдэл гэж €12,5 мянган еврог сар бүр авдаг гэнэ.

 

Фото: Zhao Dingzhe/XinHua/Global Look Press

Владимир Зеленский

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский энэ оны нэгдүгээр сард 2021, 2022 онуудын ашиг орлогын мэдүүлгээ гаргажээ.

Ерөнхийлөгч гэр бүлийн хамт  2021 онд 10,824 сая грн (тэр жилийн ханшаар бараг  $398 мянга) олсны таван сая гаруй нь улсын дотоодын облигацийг худалдсаны ашиг байв. Үлдсэн нь цалин, хадгаламжийн хүү, үл хөдлөх хөрөнгийн түрээс болжээ. 2020 онтой харьцуулахад  тэдний ашиг 11,922 сая гривениэр  бага болжээ.

2022 онд тэдний гэр бүлийн ашиг орлого гурав дахин багасч, 3,692 сая грн ($98 мянга орчим) болсон байна.  Дайнаас болон Украинд  түрээсийн гэрээ байгуулахыг түр зогсоосон нь  тэдний ашгийг багасгасан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (102.89.69.226)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 12 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв 13 цаг 3 мин Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо 13 цаг 4 мин Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов 13 цаг 6 мин С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 13 цаг 8 мин Нийтийн тээврийн салбарын орлого 51 тэрбум төгрөгт хүрчээ 13 цаг 8 мин Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдлээ 13 цаг 9 мин Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж байна 13 цаг 12 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13 цаг 14 мин Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 13 цаг 15 мин СБД-ийн Нэгдсэн эмнэлэг вакум мэс заслын шинэ өрөөтэй боллоо 13 цаг 16 мин Буудлага спортын холбооны цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорлоо 13 цаг 18 мин Туулын хурдны замын бэлтгэл ажил 61.6 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 13 цаг 19 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодлогын бүх үе шатанд тусгана 13 цаг 20 мин Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин гардууллаа 13 цаг 23 мин Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлэв 16 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 16 цаг 14 мин Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов 16 цаг 15 мин Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 17 цаг 53 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 17 цаг 55 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 17 цаг 56 мин
iИх уншсан
Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top