x

Израилтай хэлэлцээгээ зогсоохыг Европын холбоо уриалжээ

Европын Холбооны /ЕХ/ гадаад хэрэг эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель тус холбооны гишүүн орнуудад хандан, Израил улстай хийж буй улс төрийн яриа хэлэлцээгээ түр зогсоохыг санал болгожээ. 

Ийм санал тавих болсны шалтгаан нь Израил улс хүний эрх, олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчиж байгаа талаар олон улсын бие даасан байгууллагуудын танилцуулсан тайлантай холбоотой гэж Брюссель дэх ЕХ-ны төлөөлөгчид мэдээлсэн байна. 

Ж.Боррелийн одоогоор амаар мэдэгдээд буй эл саналыг 11 дүгээр сарын 18-нд болох ЕХ-ны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалтаар хэлэлцэх ажээ. Израилтай хийх улс төрийн яриа хэлэлцээг 2000 онд байгуулсан Хамтын ажиллагааны тухай хэлэлцээрээр зохицуулдаг. Уг хэлэлцээрт талуудын харилцаа нь хүний эрхийг дээдлэх, ардчиллын зарчимд суурилсан байх ёстой гэж заажээ. 

Хэдэн сарын өмнө Испани, Ирланд улсууд ЕХ, Израилын түншлэлийн гэрээг сайтар судлахыг санал болгож байсан юм. Албан ёсны улс төрийн яриа хэлэлцээг зогсоох нь Хамтын ажиллагааны хэлэлцээрийг зогсооно гэсэн үг биш гэдгийг хэд хэдэн дипломатч онцолж байв. Гэхдээ өнгөрсөн хугацаанд Израилын Засгийн газартай эдгээр асуудлаар ямар нэгэн уулзалт зохион байгуулах тохиролцоонд хүрч чадаагүй байна.

Унгар, Чех зэрэг улсууд одоог хүртэл Израилын талд зогссоор байгааг харгалзан үзвэл яриа хэлэлцээг түр зогсоох тухай Ж.Боррелийн саналыг санал нэгтэйгээр дэмжих магадлал бага гэж ажиглагчид үзэж байна. Гэхдээ гишүүн орнуудын дунд асуудлыг хэлэлцүүлснээр Газын зурваст явуулж буй Израилын ажиллагааны хариуд улс төрийн тодорхой дохио өгч чадна гэдгийг ЕХ-ны албаныхан онцолжээ.

“Oxfam”, “Save the Children” хүмүүнлэгийн байгууллагууд "Израилын тал АНУ-аас тавьсан шаардлагуудыг биелүүлээгүй" гэж шүүмжилжээ. Хоёр хоногийн өмнө нийтэлсэн эдгээр байгууллагын хамтарсан тайланд дурдсанаар, 800 мянган хүн "өлбөрч үхэхийн ирмэгт" амьдарч байна. Израил улс амлалтаа зөрчиж, "Газын зурваст Палестины энгийн иргэдэд асар их хэмжээний хохирол учруулсныхаа төлөө шийтгэлгүй үлдэж байна" гэж тайланд цохон тэмдэглэжээ.

Уг тайланд мөн Израил улс хүмүүнлэгийн тусламжийг саадгүй үзүүлэх зорилгоор АНУ-аас тавьсан болзлыг биелүүлээгүй төдийгүй Газын зурвасын хойд хэсгийн нөхцөл байдлыг эрс дордуулсан арга хэмжээ авсан гэдгийг цохон тэмдэглэжээ. Тус хоёр байгууллагыг оролцуулаад хүмүүнлэгийн найман байгууллага Израил эдгээр шаардлагыг биелүүлээгүй гэж мэдэгдсэн байна.

Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэхэд саад учруулж, орон сууцны хороололд агаараас цохилт өгч, энгийн иргэдийг хамгаалахгүй байгаа нь хүний эрхийн үндсэн хэм хэмжээг зөрчиж байна гэж хүний эрхийн төлөө тэмцэгчид үзэж байна. Харин Израилын эрх баригчид үүнийг үгүйсгэж, зэвсэгт хүчний  ажиллагаа нь олон улсын хууль тогтоомжид нийцэж байгааг мэдэгдсээр байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв 4 цаг 51 мин Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо 4 цаг 52 мин Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов 4 цаг 54 мин С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 4 цаг 56 мин Нийтийн тээврийн салбарын орлого 51 тэрбум төгрөгт хүрчээ 4 цаг 56 мин Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдлээ 4 цаг 57 мин Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж байна 5 цаг 0 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 5 цаг 2 мин Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 5 цаг 3 мин СБД-ийн Нэгдсэн эмнэлэг вакум мэс заслын шинэ өрөөтэй боллоо 5 цаг 4 мин Буудлага спортын холбооны цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорлоо 5 цаг 6 мин Туулын хурдны замын бэлтгэл ажил 61.6 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 5 цаг 7 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодлогын бүх үе шатанд тусгана 5 цаг 8 мин Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин гардууллаа 5 цаг 11 мин Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлэв 8 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 8 цаг 2 мин Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов 8 цаг 3 мин Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 9 цаг 41 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 9 цаг 43 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 9 цаг 44 мин
iИх уншсан
Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top