x

"Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хорих ял тулгав

Парисын прокурорын газраас Францын хэт барууны үзэл баримтлалтай "Үндэсний нэгдэл" намын парламент дахь бүлгийн дарга Марин Ле Пенд 5 жилийн хорих ял оноох, үүнээс Европын парламентын мөнгийг буруу зарцуулсан хэрэгт 3 жилийн тэнсэн харгалзах ял оноохыг шаарджээ.

Хэрэв шүүх хүсэлтийг хүлээн авбал өдгөө 56 настай Ле Пен 2027 онд болох Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болно. Учир нь, тэрбээр мөн хугацаанд төрийн албан тушаал хаших эрхгүй болох юм.

Прокурорууд мөн тус намыг хоёр сая еврогийн торгууль төлөхийг шаардсан байна. Европын парламентад 330 мянган еврогийн торгууль төлөх шийтгэлийг өмнө нь Марин Ле Пенд оногдуулжээ.  

Марин Ле Пений өмгөөлөгчид давж заалдах гомдол гаргасан ч төрийн албан тушаал эрхлэхийг хориглосон шийдвэрийг даруй хүчин төгөлдөр болгохыг прокурорын байгууллагаас шаарджээ. Харин Ле Пен  прокуроруудыг "францчуудын санал өгөх эрхийг үгүй хийхээр оролдсон" гэж буруутгасан байна. "Би өчүүхэн ч зөрчил гаргаагүй, өчүүхэн ч хууль бус үйлдэл хийгээгүй" гэж тэрбээр мэдэгджээ.

Марин Ле Пен тэргүүтэй Францын хэт барууны үзэлт “Үндэсний нэгдэл” намын удирдлагыг шүүх хурал Парисын эрүүгийн шүүхэд есдүгээр сарын 30-нд эхэлжээ. Ле Пен болон намын 20 гаруй гишүүнийг "Европын парламентын гишүүний туслах гэсэн хуурамч албан тушаалуудыг бий болгох замаар ЕХ-ны хөрөнгийг шамшигдуулсан, намаа нууцаар санхүүжүүлсэн" хэрэгт буруутгаж байгаа юм. Нийт хохирлын хэмжээг 7 сая орчим еврогоор үнэлжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв 4 цаг 52 мин Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо 4 цаг 53 мин Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов 4 цаг 55 мин С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 4 цаг 57 мин Нийтийн тээврийн салбарын орлого 51 тэрбум төгрөгт хүрчээ 4 цаг 57 мин Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдлээ 4 цаг 58 мин Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж байна 5 цаг 1 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 5 цаг 2 мин Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 5 цаг 3 мин СБД-ийн Нэгдсэн эмнэлэг вакум мэс заслын шинэ өрөөтэй боллоо 5 цаг 5 мин Буудлага спортын холбооны цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорлоо 5 цаг 7 мин Туулын хурдны замын бэлтгэл ажил 61.6 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 5 цаг 8 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодлогын бүх үе шатанд тусгана 5 цаг 9 мин Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин гардууллаа 5 цаг 12 мин Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлэв 8 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 8 цаг 3 мин Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов 8 цаг 4 мин Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 9 цаг 42 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 9 цаг 43 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 9 цаг 45 мин
iИх уншсан
Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top