Японы Либерал-ардчилсан намын тэргүүн Сигэрү Ишиба Ерөнхий сайдаар сүүлийн сар хагасын дотор хоёр дахь удаагаа сонгогдлоо. Энэ тухай 11-ний өдөр явуулсан Японы парламентын сайтын шууд дамжуулалтаас тодорхой болов.
Парламентын санал хураалтын хоёр дахь шатанд шалгарсан Ишиба 221 санал аван яллаа. Түүнтэй өрсөлдсөн Үндсэн хуулийн ардчилсан намын тэргүүн Ёшихако Нада 160 депутатаар дэмжүүлсэн байв.
Ойрын хугацаанд Ишиба шинэ засгийн газраа бүрдүүлнэ. Улс төр судлаачид өмнөх түр Засгийн газрын бүрэлдэхүүн бараг өөрчлөгдөхгүйг хэлж байгаа.