x

АНУ-ын 13 муж улс эмэгтэй захирагчтай болно

Ирэх онд АНУ-ын муж улсын захирагчийн албан тушаалыг түүхэндээ хамгийн олон буюу 13 эмэгтэй хашихаар боллоо.

АНУ-ын сенатч, муж улсын ерөнхий прокурор асан, Бүгд найрамдах намын гишүүн Келли Эйотт өнгөрсөн мягмар гаригт болсон Нью-Хэмпшир муж улсын захирагчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Жойс Крэйгийг ялснаар эмэгтэй захирагч нарын тоо түүхэн дээд үзүүлэлт хүрчээ. Уг сонгууль нь энэ оны хамгийн өрсөлдөөн ихтэй засаг захиргааны сонгуульд тооцогдож байв.

К.Эйотт ялалт байгуулснаар муж улсын захирагчийн албыг хашиж буй эмэгтэйчүүдийн нийт тоог 13-т хүргэж, 2022 оны сонгуулиар тогтоосон дээд амжилтыг /12 эмэгтэй/ эвджээ. Түүнээс өмнө захирагчаар ажиллаж байсан эмэгтэйчүүдийн тоо 9 байсан нь 2004 онд тогтоосон дээд үзүүлэлт байлаа.

“Бид эмэгтэйчүүдийн хүрсэн амжилтыг баяр бахдалтайгаар хүлээн авч байна. Гэхдээ цаашид эмэгтэйчүүдийн хувьд улам их ахиц дэвшил гаргах хэрэгтэй байгааг мөн хүлээн зөвшөөрөх ёстой” гэж Ратгерсийн их сургуулийн Америкийн эмэгтэйчүүд ба улс төрийн асуудал эрхэлсэн төвийн судалгаа хариуцсан дарга Келли Диттмар хэлжээ.

Муж улсын захирагчдын хувьд холбооны бодлогоос илүүтэйгээр иргэддээ шууд нөлөөлөх төрийн бодлогыг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Эмэгтэйчүүд энэ албан тушаалд сонгогдох нь төрд итгэх итгэлийг нэмэгдүүлж, шударга ёсны талаарх илүү сайн ойлголтыг бий болгодог гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Ирэх жилээс К.Эйотт Алабамагийн Кей Айви, Аризонагийн Кэти Хоббс, Арканзасын Сара Хакаби Сандерс, Айовагийн Ким Рэйнолдс, Канзасын Лаура Келли, Мэний Жанет Миллс, Массачусетсийн Маура Хили, Мичиганы Гретчен Уитмер, Нью-Мексикогийн Мишель Лужан Гришам, Нью-Йоркийн Кэти Хочул, Орегоны Тина Котек, Өмнөд Дакотагийн Кристи Ноем нартай мөр зэрэгцэн захирагчийн албыг хашина. К.Эйоттыг оруулбал тэдний тав нь Бүгд найрамдах нам, найм нь Ардчилсан намын гишүүд байна.

Гэсэн хэдий ч Калифорни, Колорадо, Флорида, Жоржиа, Айдахо, Иллинойс, Индиана, Мэриленд, Миннесота, Миссисиппи, Миссури, Невада, Хойд Дакота, Пенсильвани, Теннесси, Виржиниа, Баруун Виржиниа, Висконсин зэрэг 18 муж улсад түүхэндээ нэг ч удаа эмэгтэй захирагч сонгогдож байгаагүй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв 6 цаг 36 мин Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо 6 цаг 37 мин Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов 6 цаг 40 мин С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 6 цаг 41 мин Нийтийн тээврийн салбарын орлого 51 тэрбум төгрөгт хүрчээ 6 цаг 41 мин Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдлээ 6 цаг 42 мин Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж байна 6 цаг 45 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 6 цаг 47 мин Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 6 цаг 48 мин СБД-ийн Нэгдсэн эмнэлэг вакум мэс заслын шинэ өрөөтэй боллоо 6 цаг 49 мин Буудлага спортын холбооны цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорлоо 6 цаг 51 мин Туулын хурдны замын бэлтгэл ажил 61.6 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 6 цаг 52 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодлогын бүх үе шатанд тусгана 6 цаг 53 мин Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин гардууллаа 6 цаг 56 мин Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлэв 9 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 9 цаг 47 мин Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов 9 цаг 48 мин Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 11 цаг 26 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 11 цаг 28 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 11 цаг 29 мин
iИх уншсан
Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top