x

Тачигнатал инээдэг ХАРРИС, архи амсдаггүй ТРАМП

Улс төрөөс гадуур: Ардчилагч эмэгтэй, Бүгд найрамдахч хоёрын тухай юу мэдэгдэнэ вэ?

АНУ-ын сонгуулийн сунгаа бариандаа ойртлоо. Бүх нийтийн санал хураалт явагдлаа. Сонгогчдын коллегийн гишүүдийн  сонголт, түүнийг  Конгресс хэрхэн баталгаажуулах  хоёрхон алхам үлдлаа. Ардчидагч эмэгтэй Камала Харрис, бүгднайрамдагч Дональд Трамп хоёрын улс төрийн үзэл баримтлал бидэнд тодорхой. Харин хувийн чанар чансаа нь ямар вэ?

Нас

Харрис 60

Трамп 78

Төрсөн газар

Харрис  Калифорни муж

Трамп  Нью-Йорк муж

Зурхайн гэр

Харрис Жинлүүр

Трамп Ихрүүд

Сүсэг бишрэл

Харрис Баптист эмэгтэй

Трамп Шашинаас гадуурх христ. Хувийн лам нь «телеевангелист-телевизээр евангелийн номнолыг сурталчлагч»

Гэр бүлийн амьдрал

Харрис Нэг удаагийн гэрлэлттэй. Нөхөр нь өмгөөлөгч  Дуг Эмхофф. Дугийн хүүхдүүдийн хойд эх (гэрийн нэр нь «Момала»).

Трамп Гурван удаа гэрлэсэн, таван хүүхдийн эцэг. Одоогийн эхнэр нь модель  асан Меланья Трамп.

Зан чанарын онцлог

Харрис «Чанга  инээх нь намайг тодорхойлдог нэг онцлог» гэж Камала яриад түүнийгээ эхээсээ өвлөгдсөн гэжээ.

Трамп Түүний нэг «фирм гол тодорхойлолтын дохио  зангаа нь  эрхий долоовор хуруугаа  нийлүүлэн тойрог болгон харуулдаг «A-Okay». Трампаас орчуулбал «Бүгд сайн» гэж бууна.

Хувцасны стиль

Харрис Хар бараан өнгийн брюкийн костюм өмсөж, сувдан гоёл зүүж, «конверс» шаахайд («Үдэгдлээ, ялалтад бэлэн» /Laced Up And Ready To Win гэсэн өөрийн онч үгтэй) дуртай.

Трамп Хурц тод өнгийн ялангуяа улаан, цэнхэр зангиаг илүүд үздэг. Хиймэл үстэй гэх цуу яриаг үгүйсгэн  өөрийн үсээр бахархан  «Миний үс Америктаа л алдартай гэдэгт би итгэдэг» өөрийн хэллэгтэй.

Хобби

Харрис Хоол хийх дуртай. Аэробик, хүчний дасгалаар хичээллэдэг.

Трамп Гольф тоглодог. Кинонд камео маягаар (тод жишээ нь «Гэртээ ганцаараа» киноны өөрийнх нь дүр) тоглоно. Холливудын алдартны гудамжинд өөрийн одтой. Биеийн тамирын дасгалд дургүй.

Муу зуршил

Харрис Тамхи татдаггүй, «алкоголыг ховор тохиолдолд бага хэмжээгээр хэрэглэдэг» (эмчийнх нь хэлснээр).

Трамп Спиртын ундааг огт хэрэглэдэггүй (архинаас болон нас барсан ахаасаа болсон), тамхи татдаггүй, хар тамхи хэрэглэж үзээгүй. Харин найз нарынх нь яриагаар  өдөрт арав гаруй лааз  диетын коло уудаг. Өөх тостой хоолонд дуртай, хоногт таван цаг л унтдаг. Албан бичиг, захидлыг жижиглэн урдаг талтай

Сонгогчид тэр хоёрын талаар ямар үнэлгээтэй вэ

Pew Research Center  төвийн саяхан явуулсан санал асуулгаар, Камалагийн шударга гэдэгт асуугдагчдын 52%, Дональдын энэ чанарт  39% тус тус итгэдэг гэжээ. Ардчилагч эмэгтэйг тогтуун гэж сонгогчдын 64%, бүгд найрамдагчдыг тийм гэдэгт  32% итгэжээ. Тоглоом даана гэж Харрисыг асуугдагчдын 55% үзсэн бол Трампыг тэдний 49% нь хэлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв 6 цаг 32 мин Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо 6 цаг 34 мин Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов 6 цаг 36 мин С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 6 цаг 37 мин Нийтийн тээврийн салбарын орлого 51 тэрбум төгрөгт хүрчээ 6 цаг 38 мин Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдлээ 6 цаг 38 мин Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж байна 6 цаг 41 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 6 цаг 43 мин Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 6 цаг 44 мин СБД-ийн Нэгдсэн эмнэлэг вакум мэс заслын шинэ өрөөтэй боллоо 6 цаг 45 мин Буудлага спортын холбооны цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорлоо 6 цаг 47 мин Туулын хурдны замын бэлтгэл ажил 61.6 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 6 цаг 48 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодлогын бүх үе шатанд тусгана 6 цаг 49 мин Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин гардууллаа 6 цаг 52 мин Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлэв 9 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 9 цаг 43 мин Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов 9 цаг 45 мин Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 11 цаг 23 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 11 цаг 24 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 11 цаг 26 мин
iИх уншсан
Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top