x

Агаарын бохирдлын улмаас Пакистаны сургуулиудыг түр хаажээ

Пакистаны хоёр дахь том хот болох Лахор дахь бага сургуулиудын үйл ажиллагааг агаарын бохирдлын улмаас долоо хоногийн турш түр зогсооно гэж Пенжаб мужийн засаг захиргаа ням гаригт мэдэгджээ.

Тус улсын зүүн  нутгийн томоохон энэ хот автомашины утаа, фермийн аж ахуйнуудад улирлын чанартай ургац шатааснаас үүдэлтэй утаа, өвөл болж хүйтэрсэнтэй холбоотой агаарын бохирдол зэргээс үүссэн өтгөн утаанд олон хоногийн турш бүрхэгдсэн байна.

Пакистаны эрх баригчид болон Швейцарын IQAir агаарын чанарын хяналтын компаниас гаргасан мэдээллээр, дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтад 14 сая хүн амтай Лахор нэгдүгээрт бичигджээ. Олон төрлийн бохирдуулагч бодисыг хэмждэг хотын агаарын чанарын индекс 1000-аас давж өссөн явдлыг Пенжаб мужийн засаг захиргаа  “урьд хожид байгаагүй үзүүлэлт” гэж тодорхойлсон байна. Энэ үзүүлэлт 300-гаас давсан тохиолдолд “аюултай” гэж үздэг.

Засгийн газраас ямар арга хэмжээ авч байна вэ?

Пенжабын тэргүүн сайд Марриюм Аурангзеб хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ гэрээсээ гарахгүй байхыг оршин суугчдад хандан уриалжээ. “Энэ утаа хүүхдүүдэд маш их хортой. Сургуулиуд дээр амны хаалт заавал зүүх ёстой. Бид ахлах ангийн хүүхдүүдийн эрүүл мэндэд анхаарал хандуулж байна” гэж тэрбээр хэллээ.

Мөн онцгой байдлын арга хэмжээний хүрээнд оффисын ажилчдын 50 хувьд нь даваа гаригаас эхлэн гэрээсээ ажиллах чиглэл өгсөн гэж М.Аурангзеб хэлээд, эмнэлгүүдэд утаа хэмжих төхөөрөмж өгнө гэдгийг дурджээ. 

Пенжабын засаг захиргаа үйлдвэрээс ялгарах утаа, хөдөлгүүр нь эвдэрсэн тээврийн хэрэгсэл, үр тарианы үлдэгдлийг шатааж байгаа эсэхийг шалгахын тулд цагдаагийн тусгай нэгжүүдийг байршуулсан байна.

Мөн агаарын чанар муудаж байгаа нь хөрш Энэтхэгээс салхиар туугдан ирсэн утаатай холбоотой ажээ. Энэтхэгтэй яриа хэлэлцээ хийхгүйгээр энэ асуудлыг шийдэх боломжгүй гэж тэрбээр хэлсэн байна.

Агаарын бохирдол эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ?

Өвлийн улирал ойртохын хэрээр энэ бүс нутагт агаарын чанар эрс мууддаг байна. ДЭМБ-ын мэдээлснээр, агаарын бохирдол нь эрүүл мэндийн олон асуудал үүсгэж, удаан хугацаагаар өртөх нь цус харвалт, зүрхний өвчин, уушгины хорт хавдар, амьсгалын замын өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Хүүхдүүдийн уушгины хөгжил дутуу байдгаас гадна насанд хүрэгчдээс илүү хурдан амьсгалж, уушгиныхаа хэмжээтэй харьцуулахад илүү их агаараар амьсгалдаг тул хорт агаарт илүү өртөмтгий байдаг. НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээллээр, Өмнөд Азийн 600 сая орчим хүүхэд агаарын бохирдолд өртөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв 6 цаг 34 мин Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо 6 цаг 35 мин Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов 6 цаг 38 мин С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 6 цаг 39 мин Нийтийн тээврийн салбарын орлого 51 тэрбум төгрөгт хүрчээ 6 цаг 40 мин Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдлээ 6 цаг 40 мин Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж байна 6 цаг 43 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 6 цаг 45 мин Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 6 цаг 46 мин СБД-ийн Нэгдсэн эмнэлэг вакум мэс заслын шинэ өрөөтэй боллоо 6 цаг 47 мин Буудлага спортын холбооны цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорлоо 6 цаг 49 мин Туулын хурдны замын бэлтгэл ажил 61.6 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 6 цаг 50 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодлогын бүх үе шатанд тусгана 6 цаг 51 мин Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин гардууллаа 6 цаг 54 мин Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлэв 9 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 9 цаг 45 мин Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов 9 цаг 46 мин Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 11 цаг 24 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 11 цаг 26 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 11 цаг 28 мин
iИх уншсан
Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top