x

Израилын парламент UNRWA-гийн үйл ажиллагааг хоригложээ

Ойрх Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх НҮБ-ын агентлагийг (UNRWA) Израил болон тус улсын хяналтад байгаа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг хориглосон хуулийн төслийг Израилын парламент /Кнессет/ даваа гаригт олонхын саналаар баталжээ.

Израилын эрх баригчид тус байгууллагыг Палестины хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлүүд, тэр дундаа АНУ болон Европын Холбоонд террорист байгууллага гэж тодорхойлсон ХАМАС бүлэглэлтэй хамтран ажиллаж байна гэж өмнө нь удаа дараа буруутгаж байсан юм. UNRWA, ХАМАС хамтран ажиллаж буйг нотлох баримтуудыг Израилын тал НҮБ-д танилцуулсан байна. 

Израилын парламент хоёр хуулийн төслийг баталжээ. Эхний төсөлд UNRWA-г Израилд шууд болон шууд бус үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан бол хоёр дахь нь Израил, UNRWA-гийн хооронд 1967 онд байгуулсан гэрээг цуцлах тухай ажээ. 

Кнессетийн Батлан хамгаалах, гадаад хэрэг эрхэлсэн хорооны дарга Йоэл Эдельштейн мэдэгдэхдээ, НҮБ-ын байгууллагын үйл ажиллагаа нь "Палестины дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэдэггүй, харин тэдний асуудлыг мөнхийн болгоход чиглэдэг" гэжээ.

UNRWA-ийн тэргүүн Филиппо Лаззарини Кнессетийн шийдвэртэй холбогдуулан мэдэгдэхдээ "энэ бол урьд өмнө байгаагүй, аюултай жишиг" бөгөөд НҮБ-ын Дүрэмтэй зөрчилдөж, олон улсын хуулиар хүлээсэн Израилын үүргийг зөрчиж байна гэжээ. Ийм шийдвэр нь палестинчуудын зовлонг улам л нэмэгдүүлнэ гэж тэрбээр хэлсэн байна.

The Jerusalem Post

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв 6 цаг 35 мин Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо 6 цаг 36 мин Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов 6 цаг 38 мин С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 6 цаг 39 мин Нийтийн тээврийн салбарын орлого 51 тэрбум төгрөгт хүрчээ 6 цаг 40 мин Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдлээ 6 цаг 41 мин Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж байна 6 цаг 44 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 6 цаг 45 мин Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 6 цаг 46 мин СБД-ийн Нэгдсэн эмнэлэг вакум мэс заслын шинэ өрөөтэй боллоо 6 цаг 48 мин Буудлага спортын холбооны цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорлоо 6 цаг 50 мин Туулын хурдны замын бэлтгэл ажил 61.6 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 6 цаг 51 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодлогын бүх үе шатанд тусгана 6 цаг 52 мин Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин гардууллаа 6 цаг 54 мин Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлэв 9 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 9 цаг 46 мин Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов 9 цаг 47 мин Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 11 цаг 25 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 11 цаг 26 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 11 цаг 28 мин
iИх уншсан
Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top