x

“Гүрж орон Европын Холбоог сонгож байна” уриатай цуглаан Тбилисид болов

Гүржийн нийслэлийн төв дэх Эрх чөлөөний талбайд ням гаригт сөрөг хүчний намуудын нэгдсэн цуглаан болж, янз бүрийн эх сурвалжуудын мэдээлснээр, түүнд 40-50 мянган хүн оролцсон байна. Энэ талбайд 2003 оны 11 дүгээр сарын 22-нд “Сарнайн хувьсгал” эхэлж байсан юм.  

Уг цуглаан “Гүрж орон Европын Холбоог сонгож байна” гэсэн уриан дор боллоо. Урьдчилан тохиролцсоны дагуу сөрөг хүчний намуудын удирдагчид цуглааны үеэр үг хэлээгүй бөгөөд индэр дээр нийгмийн зүтгэлтнүүд, дуучид, яруу найрагчид гарч ирэн сөрөг хүчний дөрвөн намын аль нэгнийх нь төлөө саналаа өгөхийг, Оросын тал баримтлагч гэгддэг эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намыг засгийн эрхнээс буулгахыг уриалсан байна.  

Мөн Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили үг хэлэхдээ, олон мянган хүн оролцсон цуглааныг “үл мартагдах түүхэн үйл явдал” гэж нэрлэжээ.Тэрбээр мөн Молдовагийн ерөнхийлөгч Майя Сандуд хандан “Европын Холбоонд элсэх асуудлаарх бүх нийтийн санал асуулгад” ялалт байгуулахыг хүсэн ерөөгөөд, Украины төдийгүй Гүржийн төлөөх Европын ирээдүй өөд тэмцэж буй Украины Ерөнхийлөгч В.Зеленскийд талархал илэрхийлсэн байна.

Удахгүй 26-ны өдөр болох парламентын сонгуульд Михаил Саакашвилигийн “Эв нэгдэл-Үндэсний хөдөлгөөн” болон “Хүчирхэг Гүрж”, “Өөрчлөлтийн төлөөх эвсэл”, “Гүржийн төлөө” гэсэн сөрөг хүчний бусад гурван нам 2012 оноос хойш төрийн эрхийг барьж буй “Гүржийн мөрөөдөл” намтай өрсөлдөнө.   

Олон нийтийн санал асуулгын дүнг харвал, пропорционал тогтолцоогоор явагдах энэ удаагийн сонгуульд хэрвээ дээрх дөрвөн нам 5 хувийн босгыг давж чадвал сөрөг хүчнийхэн 50-иас дээш хувийн суудал авч, эвслийн засгийн газар байгуулах боломжтой болно.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв 13 цаг 59 мин Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо 14 цаг 0 мин Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов 14 цаг 2 мин С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 14 цаг 4 мин Нийтийн тээврийн салбарын орлого 51 тэрбум төгрөгт хүрчээ 14 цаг 4 мин Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдлээ 14 цаг 5 мин Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж байна 14 цаг 8 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 14 цаг 10 мин Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 14 цаг 10 мин СБД-ийн Нэгдсэн эмнэлэг вакум мэс заслын шинэ өрөөтэй боллоо 14 цаг 12 мин Буудлага спортын холбооны цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорлоо 14 цаг 14 мин Туулын хурдны замын бэлтгэл ажил 61.6 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 14 цаг 15 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодлогын бүх үе шатанд тусгана 14 цаг 16 мин Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин гардууллаа 14 цаг 19 мин Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлэв 17 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 17 цаг 10 мин Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов 17 цаг 11 мин Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 18 цаг 49 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 18 цаг 50 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 18 цаг 52 мин
iИх уншсан
Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top