x

Энэтхэг, Хятад улсууд хилийн маргаантай бүсэд эргүүл хийхээр тохиролцов

Хималай нурууны хилийн маргаантай бүсэд эргүүл хийхээр Энэтхэг, Хятадын Засгийн газрууд тохиролцлоо гэж Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Викрам Мисри даваа гаригт мэдэгджээ.

В.Мисригийн хэлснээр, хилийн бүсийн тухай гэрээ нь 2020 онд хүний амь эрсэдсэн мөргөлдөөнийг үүсгэсэн хурцадмал байдлыг намжаах, шийдвэрлэхэд тус дөхөм болох төлөвтэй байна.

Хоёр орны дипломат болон цэргийн байгууллагын төлөөлөгчид сүүлийн хэдэн долоо хоногт хэд хэдэн удаа хэлэлцээ хийсний дүнд дээрх тохиролцоонд хүрснийг тэрбээр онцолжээ. Гэхдээ эргүүлийн зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.

Энэхүү хэлэлцээрийн тухай мэдээ нь Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор ОХУ-д айлчлахын өмнө гарсан бөгөөд тэнд тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийж магадгүй байгаа юм.

Хилийн бүсийн хурцадмал байдлын тухайд

Хоёр талын цэргүүд Бодит хяналтын шугам (LAC) гэгддэг хилийн дагуу галт зэвсэг хэрэглэхээс зайлсхийхийн тулд удаан хугацааны турш протоколуудыг дагаж мөрдсөөр ирсэн юм. Тус шугам нь Хятад, Энэтхэгийн эзэмшлийн газар нутгийг баруун зүгт орших Ладакхаас Аруначал Прадеш хүртэл тусгаарладаг. Гэсэн хэдий ч 2020 онд хоёр талын цэргүүд оролцсон мөргөлдөөний улмаас Энэтхэгийн 20, Хятадын дөрвөн цэрэг амиа алджээ. Улмаар цөмийн зэвсэгтэй хөршүүдийн харилцаа хилийн дагуух мөргөлдөөнөөс хойш хурцдаад байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 12 цаг 20 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Өчигдөр 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Өчигдөр 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top