x

Камала Харрис 60 нас хүрчээ

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис ням гаригт 60 нас хүрчээ. Гэсэн я сонгууль болоход ердөө 16-хан хоног үлдээд буй энэ үед төрсөн өдрөө тэмдэглэх цаг зав түүнд тун хомс байлаа. 

К.Харрис ерөнхийлөгчийн сонгуульд ялсан тохиолдолд тангараг өргөх үеэрээ АНУ-ын ерөнхийлөгч нарын дундаж наснаас /55 нас/ өндөр настай байх юм. Гэхдээ тэрбээр одоогийн Ерөнхийлөгч Жо Байден /81/ болон өрсөлдөгч Дональд Трамп /78/ нартай харьцуулахад залуу үеийн төлөөлөл хэмээн тооцогдож байна. Харин Д.Трамп сонгогдвол тэрбээр Ж.Байденыг ардаа орхиж, АНУ-ын түүхэнд сонгогдсон хамгийн өндөр настай төрийн тэргүүн болох юм. 

Олон сонгогч Ж.Байденыг ерөнхийлөгч болоход хэтэрхий өндөр настай хэмээн үзэж байсан тул энэ удаагийн сонгуулиас нэрээ татах түүний шийдвэрт нас сүүдэр нь голлох нөлөө үзүүлсэн юм. Харин сүүлийн үед Д.Трампын нас, хурц шийдэмгий зан төрх нь олны хараанд өртөх болоод байна.

Д.Трамп, Ж.Байден нар Америкийн ерөнхийлөгч нарын насны муруйг нэлээд "дээш нь өргөсөн" бөгөөд тус улсын түүхэнд 12 ерөнхийлөгч 60, 70-аад насандаа тангараг өргөж байжээ.

Д.Трампаас өмнө Рональд Рейган /69/ анх удаагаа сонгогдсон хамгийн өндөр настай ерөнхийлөгч байсан юм. Тэрбээр хоёр бүрэн эрхийн хугацаагаа дуусах үед 77 настай байсан нь Д.Трампаас нэг насаар дүү гэсэн үг юм.

Харин хамгийн залуудаа сонгогдсон төрийн тэргүүн нар бол Тедди Рузвельт /42/, Жон Кеннеди /43/ нар юм. Ж.Кеннедигээс хойш хамгийн залуу нь Барак Обама /47/, Билл Клинтон /46/ нар байв. Харин АНУ-ын түүхэн дэх хамгийн урт насалсан ерөнхийлөгч Жимми Картер энэ сарын эхээр 100 насыг зооглосон юм. Тэрбээр өнгөрсөн лхагва гарагт К.Харрисыг дэмжиж, цахим шуудангаар саналаа өгсөн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв 14 цаг 2 мин Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо 14 цаг 3 мин Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов 14 цаг 5 мин С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 14 цаг 7 мин Нийтийн тээврийн салбарын орлого 51 тэрбум төгрөгт хүрчээ 14 цаг 7 мин Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдлээ 14 цаг 8 мин Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж байна 14 цаг 11 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 14 цаг 13 мин Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 14 цаг 13 мин СБД-ийн Нэгдсэн эмнэлэг вакум мэс заслын шинэ өрөөтэй боллоо 14 цаг 15 мин Буудлага спортын холбооны цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорлоо 14 цаг 17 мин Туулын хурдны замын бэлтгэл ажил 61.6 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 14 цаг 18 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодлогын бүх үе шатанд тусгана 14 цаг 19 мин Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин гардууллаа 14 цаг 22 мин Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлэв 17 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 17 цаг 13 мин Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов 17 цаг 14 мин Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 18 цаг 52 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 18 цаг 53 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 18 цаг 55 мин
iИх уншсан
Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top