x

ОХУ-ын Ерөнхийлөгч COP29 бага хуралд оролцохгүй

Баку хотноо болох уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын COP29 бага хуралд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцохгүй гэж нэгэн эх сурвалж Азербайжан дахь ВВС-гийн товчоонд мэдээлсэн байна. Оросын тал уг хуралд “ерөнхий сайдын түвшинд оролцоно” гэдгийг эх сурвалж мэдээлсний зэрэгцээ Оросын ерөнхийлөгчид урилга илгээсэн гэдгийг дурджээ.

Үүний сацуу, НҮБ-ын энэхүү бага хуралд оролцох урилгыг илгээхдээ зохион байгуулагчдын /эл тохиолдолд – Азербайжаны засгийн газар/ зүгээс ялгавартай хандлага гаргадаггүй гэдгийг эх сурвалж хэлсэн байна. Энэ долоо хоногт Украины тал барууны орнуудад хандан, Путин Бакугийн бага хуралд оролцох аваас уг дээд хэмжээний уулзалтыг бойкотлохыг уриалсан байна.

Европын Холбоонд суугаа Украины элчин сайд Всеволод Ченцов Америкийн “Politico” сонинд ярилцлага өгөхдөө “хэрвээ Путин ирвэл түнш орнууд бага хуралд оролцохгүй гэдгээ тодорхой мэдэгдэх хэрэгтэй” гэсэн байна. Харин 15-ны өдөр Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэхдээ, Бакугийн бага хуралд В.Путин оролцох эсэх талаар одоогоор шийдвэр гараагүй гэдгийг дурдаад “Орос улс энэ хуралд оролцох нь мэдээж” гэснийг РИА Новости агентлаг мэдээллээ.  

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын 29 дүгээр бага хурал /COP29/ 11 дүгээр сарын 11-нээс 22-ны өдрүүдэд Азербайжан улсын нийслэл Баку хотноо болно. В.Путиний хувьд, тэрбээр энэ оны зун Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевийн урилгаар тус улсад айлчилсан билээ.  

Өнгөрсөн онд Арабын Нэгдсэн Эмират улсад болсон НҮБ-ын COP28 бага хуралд Оросын төрийн тэргүүн оролцоогүй юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв 14 цаг 0 мин Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо 14 цаг 2 мин Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов 14 цаг 4 мин С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 14 цаг 5 мин Нийтийн тээврийн салбарын орлого 51 тэрбум төгрөгт хүрчээ 14 цаг 6 мин Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдлээ 14 цаг 6 мин Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж байна 14 цаг 9 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 14 цаг 11 мин Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 14 цаг 12 мин СБД-ийн Нэгдсэн эмнэлэг вакум мэс заслын шинэ өрөөтэй боллоо 14 цаг 13 мин Буудлага спортын холбооны цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорлоо 14 цаг 15 мин Туулын хурдны замын бэлтгэл ажил 61.6 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 14 цаг 16 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодлогын бүх үе шатанд тусгана 14 цаг 17 мин Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин гардууллаа 14 цаг 20 мин Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлэв 17 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 17 цаг 11 мин Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов 17 цаг 12 мин Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 18 цаг 50 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 18 цаг 52 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 18 цаг 54 мин
iИх уншсан
Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top